Book review | Anna and the French kiss

Оройн мэнд.

Дээрээс хойш хүслэн болоод байсан Kindle reader-ээ аваад анхныхаа номыг өнөөдөр уншиж дуусгалаа. Kindle жинхэнэ номтой харьцуулахад хөнгөхөн, жижигхэн хаа ч явсан гаргаад уншихад амар болохоор цагаан сарын их түгжрээнд сайн хань боллоо. Цэнэг сайн барьдаг  нүд ядраахгүй гээд л гоё юм байна лээ.  За за уншсан номоо танилцуулъя. YA genre-р бичдэг Америкийн зохиолч Stephanie Perkins  Triology-н эхний ном болох 2010 онд хэвлэгдсэн Anna and the French kiss. Booktube tumblr-р их харагдаж яригдаад байхаар нь сонирхоод эхлүүлтэл шууд л орчихсон. Үнэхээр хөгжилтэй гэгээлэг түүх.

Агуулга нь товчхондоо Anna гээд жирийн Америк өсвөр насны охин аавынхаа шахалтаар ээж дүүгээ, сайн найз Bridget, сайн хөвгүүн Toph-оо  орхиод PARIS-т дотуур байртай сургуульд сурахаар ирнэ. Таньж мэдэх ганц ч хүн, ганц ч газрыг мэдэхгүй бүр хэлийг нь ч мэдэхгүй city of Light-д ганцаараа.Тэр үүнд ерөөсөө ч догдлоогүй хэрвээ би оронд нь байсансан бол..  Тэр дурамжхан байсан ч түүнийг гайхалтай мөчүүдээр дүүрэн  жил хүлээж байдаг. Шинэ найзууд тэдний дундаас St. Clair. Намхан, сайхан инээмсэглэлтэй, үс нь хараад л дурлам,инээдэмтэй малгай өмсдөг, их цэвэрч, хөгжилтэй, “Түүхийг хэн хэцүү гэж байна” гэдэг хамгийн дуртай зүйл нь түүх судлах, Бусдыг сайн сонсож ойлгодог,гэхдээ хааяа үл ойлгогдом, бас тэр найз охинтой.

Энэ номонд хайр дурлалаас гадна нөхөрлөл, гэр бүлийн хайр үнэ цэнэ , хүнд тулгарч болох асуудал бэрхшээлүүд, өөрөө өөрийнхөө эзэн нь байх  талаар гарна. Мөн энэ номын дүрүүтэй хамт Парисын гудмаар алхах боломжтой.

Удахгүй Анна Клайр хоёрын очдог бүх л газраар өөрийн Eutinne тэйгээ хамт зугаалнаа. Pointing zero-д хүслээ шивнэж, Nоtre Dame, Shakespeare and Companyгаар зочилж дуртай номоо нэг нэгэндээ бэлэглэх

 Хэрвээ та романс, Парис хот, хөнгөхөн инээд, аз жаргалтай төгсгөлд дуртай бол энэ ном танд яг тохирно.

Playlist (Уншиж байхдаа сонсвол гоё)

Маргаашнаас дараагийн ном болох Lola and the boy who next door-г уншиж эхлэх гэж байна.

                                         Have a nice trip through the book!

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s