Notes |My Dream

Би цэцгийн дэлгүүртэй болохыг мөрөөддөг..

 Сэтгэлд хоногшсон дурсамжуудын ихэнхи нь цэцэгст, тэдний гоёмсог үнэрт шингэсэн байдаг нь магадгүй цэцэгсийн үнэр миний жаргалтай дурсамжтай холбоотой эсвэл цэцэгс тэдгээр жаргалтай мөчийг  бий болгосонд байдаг байх.

Үнэр-цэцэгс-хавар

 Тэр жилийн хаврын нэг өдрийг нүдэндээ төсөөлөх төдийд цэцэгсийн анхилуун үнэр үнэртэх шиг, дулаахан нарны илч, бүлээн салхи мэдрэгдэх шиг болдог. Ямар их аз жаргалтай, гэгээлэг мэдрэмжээр ундарч байсан гээч. Яг л дөнгөж дэлбээлж буй цэцэг шиг. Баяр баясал, инээд хөөр, цэцэгсийн үнэр, тайвшрал, цэвэр цэмцгэр байдал, модны мөчир дундуур гийх нарны зөөлөн илч, чийгтэй зүлэг гээд л. Тэр үед л би юу хүсч буйгаа мэдсэн- мэдэрсэн. Эргэн тойрноо сайхан цэцэгсээр дүүргэх. Хэрвээ тэгвэл тийм өдрүүд амьдралд минь дүүрэн байх юм шиг санагдсан. Цэцэгс аз жаргал хоёр тэнцүү мэт.

Хайртай хүмүүсдээ мэдрүүлэх гэсэн илэрхийлж чадахгүй тэр их хайраа байгаль ертөнцийн гоо үзэсгэлэнт бэлгээр төлөөлүүлэн нэгэндээ бэлэглэх гоё биш гэжүү. Жилийн бүх өдрийг бүгдийн сэтгэлд яг Хаврын өдөр шиг байлгахыг хүсч байна. Яг л миний тэр өдөр мэдэрсэн мэдрэмж шиг. Яг дэлбээлж буй мэт. SAEBLOOM.

ЗҮРХЭН ГҮНДЭЭ ДЭЛБЭЭЛ     ∼      BLOOM IN YOUR HEART. 

                                     Screenshot_2017-01-14-16-24-00.pngScreenshot_2017-01-14-16-32-22.png          миний мөрөөдөл нэг сайхан өдөр биелэх биз ээ.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s