Хамгийн дуртай улирлынхаа сүүлийн сарыг 30 day Minimalism Challenge by Rachel Aust-д нэгдэн эхлүүлж байна.
Саяхан Стив Жобсын бүрэн цадигийг уншаад түүний Apple-ийн бүтээгдэхүүнүүдээ хайрцаг савнаас нь эхлүүлээд дотор нь байгаа нүдэнд ил харагдахгүй бүхий л хэсгийг төгс төгөлдөр, энгийн хийх гэж хичээж байсан, хувийн амьдралдаа ч аль болох энгийнийг эрхэмлэж хувцасны хувьд нэг л төрлийн хүзүүтэй хар цамц, цэнхэр жинс сонгож өмсдөг, үнэхээр л таалагдахгүй бол гэр орноо илүү дутуу тавилга хэрэгслээр огт дүүргэдэггүй, залуу байхдаа зэн буддизмыг судалж сургуулиа орхин Энэтхэгт очин бясалгал хийж байсан гээд жинхэнэ Минималист болохыг нь мэдсэн. Бидний өдөр тутмын амьдрал хаашаа ч юм яарсан, бие нь одоод байгаа ч бодол санаа нь өнгөрсөнд эсвэл ирээдүйд хөвсөн, хичнээн авахыг хүсэхгүй байвч хаа сайгүй толгой эргэм мэдээллүүд, хов жив толгой руу урссан, MORE MORE MORE гэсэн стресстэй орчинд амьдарч байгаа билээ.Ийм нөхцөлд одоо чамд буй, дэргэд буй гоо үзэсгэлэн, аз жаргалыг олж харж энэ байдлаас ангижрах хамгийн оновчтой арга нь амьдралын хэв маягаа Минималист болгож өөрчлөх явдал гэж бодож байна. Иймээс багахан зүйлээс эхэлж өөрчлөлтийг мэдрэхээр шийдлээ.
Минимализмыг мэддэг болсноос хойш Зэн буддизм, бясалгал, иогийг нилээд сонирхон судалж байгаа. Энэ нь зүгээр л эд зүйлсээ цөөлөөд, цэвэрхэн энгийн хувцаслаад болох биш, дотроосоо минималист болж энгийн, одоо цагт оршсон, байгаагаасаа аз жаргалыг мэдэрсэн нэгэн болоход туслах байх гэж найдаж байгаа.
Минималист youtubers
Rachel Aust The Minimalists Jenny Mustard
2016.05.24- нд Minimalism a documentary about the important things гэсэн Баримтат кино гарах гэж байгаа юм байна лээ.
Үүнээс өөр зөндөө Минимализмын тухай олон чиглэлийн TED talks ууд байсан.
Хэрвээ миний эхлүүлж байгаа challenge-г сонихвол энд дараарай.
Надад жаахан тохирохгүй байсан болохоор бага зэрэг өөрчлөөд өөрийн хувилбарыг зохиосон. Сүүлчийн өдрөө гоё шагналтай.
- Define your personal style
- Cull your wardrobe
- Donate books that I never reread
- Clean accounts and mails
- Get rid of unused things in notebook, Ipad and kindle
- Clean desk area
- Set 1 goal in each category: finance, happiness, health, knowledge
- Plan out next 7 days
- Journal your whole day
- Unfollow,unfriend, unlike, unsubscribe
- Cull the wardrobe
- Walk
- Back up important files
- Clear the fridge
- Do yoga for 7 days
- Just listen others and Smile
- Clean the kitchen
- List 10 things youre grateful for
- Start collect money for final price
- Care your plants
- No TV, internet, phone (if possible turn off the Wifi)
- Drink a lot of water
- Wake up early before sunrise (do yoga, walk, read or meditate)
- Write everything that cross your mind
- sunrise or sundown
- Connect with old friend
- Wash windows
- Identify 20 things grateful for
- Write your summer plan
- Summarize and GET A CACTUS yeahhh
- Keep living