Book Review| Eat Pray Love by Elizabeth Gilbert

Ид Залбир Хайрла by Элизабет Гилберт.

logo.jpg

Юуны өмнө энэ номыг надад санал болгож уншуулсан найздаа маш их баярлалаа. 😉 

Номыг болон Julia Roberts-ийн тоглосон киноных нь  талаар сонсоогүй хүн тун ховор байх. 2006 онд анх хэвлэгдэж дэлхий даяар 100 сая гаруй борлуулагдан, одоо ч эрэлттэй байгаа энэхүү номыг дөчин зургаан настай Америкийн зохиолч Элизабет Гилберт өөрийн туулсан дурсамжаараа бичсэн билээ. Мундаг ажилтай, хүүхдэд хайртай нөхөртэй, тохилог сайхан гэр оронтой мөртлөө амьдрал нь нэг л болохгүй байгааг мэдэрч, энэ байдлаа бусад шиг шүд зуун тэвчье гэсэн сонголт хийлгүй, өөрийн зүрх сэтгэлийг сонсон бүхнээ орхин өөрийгөө нээж олох ТОМ АЯЛАЛД ганцаараа гарч буй эмэгтэйн тухай энэ номонд гардаг. Уншиж буй түүх маань яг бодит амьдрал гэдгийг бодохоор улам сонирхолтой болж, оронд нь би ямар шийдвэр гаргах байсан бол, одоо яах бол, бүхнээ орхиж чадлаа, эргүүлээд олж чадах болов уу гэхчлэн ийм их зориг, тэвчээр, итгэл найдварыг уншаад биширч байлаа. Номын нэрний хувьд Итали , Энэтхэг, Индонез гэх гурван улсаар аялах бөгөөд унших явцад  Ид Залбир Хайрла гэдэг үгс түүний аялал болон эдгээр улсыг илэрхийлж байгааг ойлгоно.

Хэн унших вэ?

Дэлхийгээр тойрон аялахыг мөрөөддөг над шиг хүмүүс ялангуяа эмэгтэйчүүд уншихад яг тохирно гэж бодож байна. Хэдий би аялахыг мөрөөддөг ч гэсэн маргааш гав ганцаараа дуртай газартаа оч гэвэл надад түүнд байгаа шиг эр зориг, сэтгэлийн тэнхээ байгаа болов уу гэж асуухад хүрсэн. Киног нь үзээгүй байхдаа уншвал илүү зүгээр байх.

Таалагдсан онцгой хэсгүүд

  • Италид идсэн пиццаных нь амтыг мэдрэх юмсан гэж бодсон . Удахгүй яг түүн шиг Ромын гудамжинд гоймон амтархан сороод сууж байна даа.

tumblr_lq525iP9w01qle9oho1_500.gif

  • Il bell far niente – Beauty of doing nothing.
  • Тэрээр Италид очоод амьдралдаа анх удаа өөрөөсөө What would I enjoy doing today?What would bring me pleasure right now ? гэж асуусан гэсэн. Үнэхээр хааяа өөрөөсөө ингэж асуун нуруун дээрх ачаагаа түр буулган юу ч хийхгүй байхын сайхныг мэдрэх хэрэгтэй юм байна лээ.

eat_pray_love334

Your emotions are slave to your thoughts, and you are the slave to your emotion. Тэгэхээр юу чухал байх нь .

  • Be careful what you pray for, because you just might get it. Сэтгэл зүрхээ нээх юмсан гэсээр жинхэнээс мэс засалд орж чээжээ нээлгэсэн хүн байна гэнэ лээ.

 

  • If I were going to have such a short visit on earth, I had to do everything possible to EXPERIENCE it now. Hence all the traveling, all the romances, all the ambition and all the pasta.
  • There’s no trouble in this world so serious that it cant be cured with a hot bath, glass of whiskey and the book.
  • Энэ номон дээр мөн нэг удаа Випашяна бясалгалаар гол дүр маань бясалгаж үзнэ. pg228 (56) It’s the extreme sports version of transcendence. It’s just sitting.
  • Waiting for THAT day to arrive is not exactly a rational use of your time.

eatpraylove

  • Even smile in your liver.
  • Sometimes our hearts are broken so new light can get in.
  • Let your conscience be your guide.0c1433813401611a0bb4a86b3dd54a5a
  • I am stronger than depression and I am braver than loneliness and nothing will ever exhaust me.

ATTRAVERSIAMO

 LET’S CROSS OVER. 

Advertisements

2 thoughts on “Book Review| Eat Pray Love by Elizabeth Gilbert

  1. АЯЛАЛ- миний ч бас мөрөөдөл. ер нь хүн бүхний мөрөөдөл л байх л даа. харин эмэгтэй хүн үүргэвчээ үүрээд л шууд замдаа гарах нь хэцүү гэж боддог байлаа. Гэвч “АЮУЛТАЙ”(хар тамхи, хүний наймаа, биеэ үнэлэх) гэх тодотголтой Зүүн Өмнөд Азийн орнуудаар ганцаараа аялж өөрийгөө сорьсон эмэгтэй Д.Чимэдцэрэнгийн Аялахын тулд баян байх хэрэгтэй юу? номыг уншаад өмнөх бодлууд маань бүдгэрч зориг орж эхэлсэн. Аялахыг үнэхээр хүсдэг гэсэн ч ганцаараа,эмэгтэй юм чинь, санхүүгийн тал дээр боломжгүй, хэлний бэрхшээл тулгарах байх гэсэн айдастай явдаг бол энэ номыг санал болгоё! 🙂

    Liked by 1 person

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s