NOTES | June 2016

Хүн бүрийн хүсэн хүлээдэг зуны улирал ирчихлээ.Энэ зун сонгууль, хөл бөмбөг, олимп, ASEM мэдээж наадам гээд олон том арга хэмжээнүүд болно. Харин аз болоход цаг агаар ихэвчлэн +21-ээс +25-ийн хооронд бороо хур ороод байгаа учраас гадуур яваа хүмүүст их сайхан байх шиг.

Миний хувьд зургаан сарын эхний 7 хоногт төгсөх шалгалтаа сайн өгөөд амралтаараа жилийн турш төлөвлөсөн олон зүйлүүдээ хийж аль болох үр бүтээлтэй байлгахыг хичээж эхнээс нь биелүүлээд явж байна. Сонгуулийн ажилд анх удаа оролцож үзэж байгаа. Хаалга тогшоод суртчилгаа тараагаад, тэгж явахдаа Тэнкогийн аав үнэхээр хэцүү ажил хийж байж дээ гэж бодсон шүү. Айл бүр янз янз. Минимализм, энгийн тайван амьдралын хэв маягийг сонирхоод, түүний талаар судалж байгаатай холбоотой ч юмуу  хаалгаа тайлж байгаа хүмүүсийн гэрийг үүднээс нь харахад жаахан замбараагүй, хоол үнэртсэн айлуудын хүмүүс хөмсгөө зангидаад л уурлаж байхад, хаалгаа нээхэд л сэнгэнэсэн, цэвэрхэн байгаа айлын хүмүүс өө за баярлалаа гээд инээмсэглэж байх юм. Өмнө нь анзаараагүй ч амьдарч байгаа орчин хүний сэтгэл санаанд их нөлөөлдөг бололтой. Минималист болох зорилт тавиад сар болж байгаа би гэртээ зөвхөн өөрийн дуртай, хэрэгтэй зүйлүүдээ л үлдээгээд бусдыг нь хаячихсан чинь сэтгэл цэлийгээд, уурлаж цухалдах хүртэл багасаад гэрээ цэвэрлэх дуртай болоод байгаа.  Гэрээ хэрхэн цэвэрхэн байлгаж, Dream lifestyle-ийг одоо байгаа орчиндоо бүрдүүлж, аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрах талаар Японы зохиолч эмэгтэй Marie Kondo-гийн The Life-Changing Magic of Tidying Up: The Japanese Art of Decluttering and Organizing гэдэг номноос илүү дэлгэрэнгүй мэдэх боломжтой.

The-Life-Changing-Magic-of-Tidying-Up-Marie-Kondo1Энэ номонд гардаг заавраар гэрийнхээ бүх хувцсыг цэгцлээд эвхээд тавьчихсан чинь аав хараад ,” хөөх яаж гар хүрнээ. айж байна” гэсэн шүү. Хэрвээ уншиж амжихгүй байх гэвэл удахгүй номны товч утга санааг багтаасан пост бичих болноо. Эсвэл доорхи шиг Youtube дээр KonMari аргын тухай олон бичлэгүүд байгаа тэдгээрээс гол санаагийн авч дууриагаад үзсэн нь илүү амар, хурдан байх.

Дараагийн хуваалцахыг тэсэн ядан хүлээж буй зүйл маань Lavendaire. Хувь хүний хөгжил, амьдралын хэв маяг, сонирхолтой номнууд, аялал гээд олон сэдвийн тухай youtube, podcast, blog-оороо дамжуулан хүргэдэг үзэсгэлэнтэй эмэгтэй бий. Олж мэдсэнээсээ хойш гэртээ байхдаа youtube бичлэгийн гадуур явахдаа podcast-ийн сонсоод ерөөсөө салахгүй байгаа.Сонирхоод үзээрэй.

Энэ сарыг Self-discovering  сар гэж нэрлэж болох шиг. Өмнө нь хүний хөгжлийн номнууд зөндөөг уншиж, олон лекц, видео үзэж байсан боловч өөртөө бодитоор шингээж авсан нь их бага болохыг Lavendaire болон self help номонд дуртай найзыгаа хараад мэдэж авсан. Юу зөв болох, яах ёстойгоо мэддэг хэрнээ түүнийхээ дагуу байдаггүй бол уншаад яах ч билээ. Тиймээс зохиолын номнуудаа түр орхиод өдийг хүртэл цуглуулсан бүх ийм төрлийн номнуудаа ширээн дээрээ өрөөд  эхнээс нь уншиж байгаа учир бага багаар өөрчлөлт гарч толгойд эргэлдсэн хариулж чадахгүй олон асуултандаа хариулт аван гэж найдаж байна.

Мөн удахгүй 10 хоногийн бясалгалд суух гэж байна.Тэнд биеээрээ үр дүн ач холбогдлыг нь мэдэрч ирээд яагаад бясалгал хийх хэрэгтэй болохыг мэдэж, шинэ зуршлыг бий болгоноо.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s