FAVORITES| Янутури-А.Төгөлдөр

A.Төгөлдөр зохиолчийн сэрэхүйн бичил бичвэрүүд

Номын хэсгээс:

   Зүрхэн гүндээ цэцэглэ

Тархи бол шорон. Тэр чиний хүслийг өдөөх атлаа хяслыг чинь сөдөөдөг. Нэг туйлаас, нөгөө туйлын хооронд чамайг гулдарч туйлдуулна. Харагдах төлөв ганц атал сайн муу, сайхан муухайгаар нь жагсаана. Урт жагсаал хөврөх тусам, уйтгөр гуниг цувирна.

Ийм л үлгэр наадмыг төсөөллөөрөө бүтээчхээд, түүндээ итгэж цөхрөх. Том хүн, хүүхэд хоёрын ялгаа ердөө л энэ. Хүүхдийн цайлган чанар бол нар юм. Томчуулын тархин чанар бол нарс юм. Сайн дураараа шоронгийн хоригдол бүү болцгоо. Нухацтай царай, ноцтой харцаа хаяа нэг толинд ажигла. Инээх завшаан олдвол хэнээс ч бүү ич. Эрх чөлөөтэйгөөр инээж баяс, дуулжбүжиглэ. Нулимс үнэн, үг худал гэдэг. Уйлж ч чаддагүй, дуулж ч чаддаггүй хүний амьдрал бүхэлдээ худал хуурмагаар дүүрэн аж.

Нийгэм чамд уйлахгүй, уярахгүй байхыг л тулгадаг. Хэрэв уйлж харагдвал сул дорой гэнэ. Инээж үзэгдвэл галзуу солиотой гэнэ. Нэр, дүр бүхэн шорон. Нарсанд хатах уу, наранд амирлах уу гэдэг зөвхөн чиний сонголт. Тархиа бус зүрхээ л чагна. Зүрхэн гүндээ цэцэглэ.

Bloom in your heart. That’s all. 

Wherever you are, even under the Eiffel Tower with your love, you feel sad and unhappy if your mind isn’t right that moment . Because you tangled with unpleausure past, worries about future or greedy feeling.

BE IN THE PRESENT TIME. Be fully gratefulfor what you have now. 

Сэтгэлээ амгалан өайлгаж чадсан тохиолдолд хаана ч аз жаргалтай байх болно. Хүсч буй ирээдүйгээ бүтээсэн ч түүнээс илүүд үунаж, эсвэл өнгөрсөнд нэгэнт өнгөрсөн зүйлд санаашран байвал ямар хэрэг байх вэ.

Everywhere we go, we are here.



Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s