NOTES | 10 өдрийн Випашяна бясалгал 

Анир чимээгүй орчинд зөвхөн өөрийгөө сонсож, мэдэрч, өөртөө бүх анхаарлаа хандуулан суух арван хоног.

Бясалгалд сууя гэсэн бодол 12 сарын турш байсан ч тухтай байдлаасаа гарахдаа дургүй надад “за би сууна” гэсэн баттай шийдвэр гаргаж өөрийгөө ятгана гэдэг хүндхэн даваа байсан ч бүртгэлээ баталгаажуулсан өдрөө буцах гарцгүй болсон, амьдралдаа шалтаг биш үр дүнг авчрая гэсэн хатуу шийдвэрээ гаргаж чадсандаа одоо өөртөө их талархаж байна.

Таньж мэдэхгүй хүмүүс, ямар ч махгүй цагаан хоол, богино шөнөтэй зуны өдөр нар мандаагүй байхад босч, өдрийн хамгийн идэвхтэй байдаг цагтаа орондоо орох, гэрээ санах гээд их олон зүйл шинэлэг содон байлаа.

Випашяна бясалгал ( Vipassana Meditation) 2500 жилийн өмнөх Энэтхэгийн эртний бясалгал бөгөөд Бурхан багш Siddhartha Gautama- ийн шавь нартаа зааж сургаж байсан тэр л бясалгал (шашин, ёс заншилтай холилдоогүй ) гэдэг нь их онцлог.

Миний хувьд Буддын шашинтай гэр бүлд өсч эмээтэйгээ Гандан яван залбирч, эмээгийн гүнгэрваан дээрх номнуудаас хааяа дургүйхэн түүнд уншиж өгч, арц рашаанаас хүртэж өссөн ч Бурхан багш, гэгээрэл, нүгэл буяны талаар баттай ойлголтгүй явснаа тэнд очоод ойлгосон.Энэ бүхний талаар болон бясалгалын цаад утга учрын талаар орой болгоны номынайдвар дээр тайлбарладаг нь надад хамгийн их таалагдсан.
Эхний 3 өдөр- маш хэцүү байсан. Багшийн хэлдгээр Би чинь юу хийгээд эхэлчих вэ? хаана юу хийгээд байнаа? Ингээд л суугаад байх юмуу даа гэж бодон сэтгэл шаналж, гурван өдөр дараалан хачирхалтай, аймшигтай хар дарж , гэрээ санан явах юмсан гэсэн бодол төрж байсан. Гэхдээ чадсаан.

Гурван өдөр хагасын турш хамраар орж гарч буй амьсгалаа мэдрэх Ана Пана бясалгалыг хийх ба ингэснээр үргэлж өнгөрсөн ирээдүй рүү үсчиж байдаг сэтгэл оюунаа одоо цагт авчирч , сэтгэлээ удирдаж сурна. Эхэндээ нэг мэдэхэд л төсөөлөлдөө автчихсан эсвэл аль мартагдсан дурсамжиндаа умбачихсан хааяа бүр зүүрмэглээд л. Тэр болгонд өөртөө уурлахгүйгээр дахиад л амьсгал дээрээ төвлөрч Monkey Mind-аа одоо цагт уян даа.

Бүтэн цагийн турш хөдөлгөөнгүй суух үнэхээр амаргүй байсан ч дараагийн өдрүүдэд Випашяна бясалгал зааж эхлэх үеэс цагаас ч илүү суудаг болно.

Випашяна бясалгалыг товчхон тайлбарлавал биед төрж буй мэдрэмжээ сайхан муухай гэж ангилахгүйгээр зөвхөн ажигласнаар мэдрэмж гэлтгүй өөрийнхөө мөнх бус -анитча шинжийг туршлагаараа таньж мэдэн сэтгэлээ тэгш амар амгалан байлгаж сурах явдал билээ. Өөрөөр хэлбэл уурлаж болохгүй, шунаж болохгүй гэж оюунаараа өөрийгөө захирч болох ч энэ нь зөвхөн сэтгэлтйн өнгөн хэсэгт (conscious mind) нөлөөлж уур хилэн, хүсэл шуналыг устгахгүй харин ч улам гүн рүү оруулдаг. Харин випашяна бясалгалыг хийснээр бидний далд байх оюунд захирагддаггүй unconscious mind- г биед үүсээд арилж буй мэдрэмжээр дамжуулан захирч сэтгэлийнхээ эзэн нь болж биднийг жаргалгүй болгодог уур хилэн шуналаас ангижрах болно.

(Энд бичсэнээс мэдээж хавьгүй илүү, шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарууд байгаа, энэ зөвхөн миний олж мэдсэн ойлголт юм шүү. )

Хамгийн сүүлийн өдөр өөрийн олсон амар амгаланг бусадтайгаа хуваалцах Нинж бясалгалыг хийн өндөрлөж Бөөн баяр баясал, инээд хөөр, эерэг энерги дүүрэн гэрийн зүг буцсан даа.

Энэ 10 хоног надад анхаарлаа нэг зүйлд төвлөрүүлэхийг, хүсээд шийдсэн бол түүндээ тууштай байх ямар чухлыг, зүгээр ойлгоод өнгөрөх, өөрийн биеээр туршиж мэдэхийн ямар ялгаатайг, одоо цаг бол бидэнд байгаа ганц зүйл, одоодоо амар амгалан, аз жаргалтай байж чадвал ирээдүй одоо цагийн үргэлжлэл учир ирээдүйд хаана ч байсан улам сайхан байж болохыг, минимал хэв маяг, зэнгийн тухай улам илүүг мэдэж, бодитоор амьдралдаа хэрэгжүүлэх хүслийг мөн эцэст нь насан туршдаа бясалгал хийнэ гэсэн хатуу шийдвэрийг төрүүлэхэд нөлөөллөө. Дараа жил мэдээж дахиад суух болно.

Багшдаа, номын үйлчлэгч нартаа бүгдэнд нь баярласнаа илэрхийлье.
             Амар амгалан байх болтугай.

                     BE EQUANIMOUS .

Advertisements

2 thoughts on “NOTES | 10 өдрийн Випашяна бясалгал 

  1. Энэ бясалгалд суух гэсэн юм. Холбоо барих мэдээллийг хэлээд егееч

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s