Book review | The life changing Magic of Tidying up by Marie Kondo

Цэгцтэй цэвэрхэн байхын ач тус – гэж орчуулмаар юм уу юутай ч ойлгож байгаа байх.
Японы зохиолч, зөвлөгч Marie Kondo гэх энэхүү эмэгтэй бол Time сэтгүүлийн 2015 оны хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэгээр тодорсон, New York Times #1 зохиолчоор шалгарч олон оронд өөрийн зохиосон Konmari method -г түгээж олон хүний амьдралыг өөрчилж яваа амжилттай, үзэсгэлэнтэй бүсгүй.

Түүний 2011 онд бичсэн энэ номонд Konmari method гэж юу болох, эмх цэгцтэй, цэвэрхэн орчин хүнд яаж нөлөөлдөг талаар, хувцас эд зүйлстэйгээ эелдэг сайхан харилцсаны ач тус зэрэг нилээд сонирхолтой сэдвээр өөрийн туршлага дээр үндэслэн уншагчдад өдий хүртэл цэвэрлээд цэгцлээд ерөөсөө засардаггүйн учир нь гэрээ буруу аргаар цэвэрлэж байсныг ойлгуулан, зөв аргыг бодитоор туршиж үр дүнг биеээрээ мэдрэх боломжийг олгосон ном бөгөөд нэмж хэлэхэд миний уншиж байсан номнуудаас хамгийн цэгцтэй (organized), уншихад эвтэйхэн санагдсан ном байлаа.

Бүлэг 

1. Яагаад би гэрээ эмх цэгцтэй байлгаж чаддагүй юм бэ? – why can’t I keep my house in order

2. Эхлээд хая- Finish discarding first

3. Ангилж цэгцлэх гэдэг гайхамшиг- tidying by category works like magic

4. Амьдралаа гэрэлтүүлэхийн тулд эд зүйлсээ байрлуул- Storing your things to make your life shine

5. Цэгцлэхийн ид шид амьдралыг чинь илт хувиргана- The magic of tidying dramatically transforms your life

Хэн унших вэ ? 

  • минимал аж байдлыг эрхэмлэдэг
  •  гэртээ ирээд амар тайван байдлыг мэдрэхгүй харин бүр энэ тэнд шалан дээр хаясан хувцаснууд, замбараагүй номын тавиур, хаана нь юу байгаа нь мэдэгдэхгүй ажлын ширээгээ хараад улам стрессдэж аз жаргалгүй байгаа хэн нэгэн
  •  Ухаан орсон цагаасаа насан туршдаа хийх гэрээ цэвэрлэх гэдэг хэзээ ч дуусашгүй ажилд хамаг үнэтэй цагаа зарцуулдаг хүн бүрт (энэ зуунд эрчүүдэд ч хамаатай)

        Гол санаа

Ямар ч эд зүйлс , өмсөж буй хувцас, тавиур дээрх ном гээд хямдхан , үнэтэй юу ч байсан Бидэнд баяр баяслыг төрүүлэх нь тэдний мөн чанар. Тэд энэ чанараа алдсан бол бидэнд дахиад хэрэгэй гэж үү? үгүй. Хэрвээ бид өөрийгөө хайртай дуртай зүйлсээрээ хүрээлүүлбэл аз жаргалтай, амар амгалан амьдарч чадна. Хэдий хайртай хүн чинь өгсөн ч чамд зохидоггүй учраас шүүгээндээ хадгалсаар байгаа хувцас, дараа ямар нэг тохиолдлоор хэрэг болно гэж хадгалаад байдаг эсэхийн ч мэдэхгүй олон жил болсон эд зүйлс, хэзээ ч ашиглаж байгаагүй гал тогооны хэрэгсэл ийм зүйлс бидэнд хэрэгтэй биш. Энэ зүйл надад баяр баяслыг төрүүлж байна уу гэдгийг асууж үгүй бол зүгээр л хая. Хаяад үлдсэн бүхэн чинь чамд үнэ цэнэтэй байх учраас төрөл төрлөөр нь нэг дор байрлуулан цэгцэлсний дараа дээр нь унасан ширхэг тоосыг ч арчихдаа чи баяртай байх болно.

2016-07-19-04.37.48-2.jpg.jpeg
Таалагдсан хэсгээс

  • I never tidy my room. Why? Because it is already tidy. The only tidying I do is once or sometimes twice a year, and for a total of about one hour each time. The many days I spent tidying without seeing permanent results now seem hard to believe. In contrast, i feel happy and content. I have time to experience bliss in my quiet space, where even the air feels fresh and clean; time to sit and sip herbal tea while I reflect on my day. As I look around, my glance falls on a painting that I particularly love, purchased overseas, and a vase of fresh flowers in one corner. Although not large, the space I live in is graced only with those things that speak to my heart. My lifestyle brings me joy.
  • When you tidy your space completely, you transform the scenery. The change is so profound that you feel as if you are living in a totally different world.
  • We should be choosing what we want to keep, not what we want to get rid of.
  • Repetition and wasted effort can kill your motivation, and therefore it must be avoided. For this reason you always think in terms of category, not place.
  • What you wear in the house does impact your self-image. (if sweatpants are your everyday attire, you’ll end up looking like you belong in them, which is not very attractive. )
  • Letting go is more important than adding.
  • The question of what you want to own is actually the question of how you want to live your life.
  • I believe that tidying is a celebration, a special send-off for those things that will be departing from the house, and therefore I dress accordingly.

 My journey

Анх үзэх дуртай youtuber болох Lavendair -н видеоноос Кондогийн тухай мэдэж авсан бөгөөд ганцаараа амьдардаггүй болохоор Minimalists- н ах нар шиг бүх зүйлээ хайрцганд хийж чадахгүй надад минимал орчныг гэртээ бүрдүүлэхэд яг тохирсон арга гэж үүнийг үзээд номыг нь уншихаар шийдсэн. Интернэтэд олон бичлэг, Кондогийн оролцсон шоунууд, ярилцлагууд байгаа ч номноос л цэгцтэй бүрэн ойлголт авна. Тийм ээ. Уншиж эхлээд номын дагуу өөрийн хүсдэг lifestyle -аа тодорхойлж, одоо байгаа гэр маань үүнтэй ерөөсөө ч нийцэхгүй байгааг харсан. Тэгээд л уншингаа туршаад эхэлсэн дээ. Хичээлийн амралттай ч давхцаад бөөн чөлөөт цаг. Хамгийн эхэнд хувцаснууд. Зөвхөн өөрийн ч гэлтгүй нөгөө хоёрынхыг бүгдийг нь нийлүүлээд өрөө дүүрэн овоо босгоод хаяж эхэлсэн (арай ч хаяагүй л дээ шатаана гээд тагт руу гаргачихсан). Хаяад үлдсэн хувцсааkonmari method -р эвхэж, шүүгээндээ хийсээр өглөө 10 т эхэлсэн ажил маань 17д дууссан ч сунаж унахын оронд итгэмээргүй эрч хүчтэй, сэтгэл сэргээд л ирсэн. Эвхсэн хувцаснууд минь одоо болтол энэ байдлаараа байгаад баяртай байгаа. Ганцхан удаа туйлын эмх цэгцтэй байдлын ямар сайхныг мэдэрсэн бол үүнийгээ оргүй болгохыг ерөөсөө ч хүсдэггүй юм байна лээ.
Ингээд цаашаа ном, бичиг цааснууд, зурагнууд, эд зүйлс (гал тогоо, ОО). Нэг бэрхшээлтэй зүйл гарсан нь гэрийн эд зүйлс зөвхөн миний өмч биш учраас зарим хэрэглэдэггүй зүйлсээ хаях боломжгүй байлаа. Гэсэн ч амьдралд минь гэрийнхэнд ч гэсэн нилээд эерэг өөрчлөлт гарч, гэрээ цэвэрлэхэд зарцуулдаг цаг багасч, замбараагүй шүүгээнээсээ хэрэгтэй зүйлээ хайсаар сүүлдээ юу хайж явснаа мартчихдаг явдал огт байхаа больж, гэртээ лаа асаагаад номоо уншингаа тайван суудаг болсон. Учир нь эргэн тойронд байгаа бүхэндээ хайртай. Улаанбаатар хот ч энэ зун өөлөх зүйлгүй өнгөлөг,цэвэрхэн үнэхээр сайхан байнаа. Үргэлж ийм байх болтугай.

  SPARKS JOY

Advertisements

4 thoughts on “Book review | The life changing Magic of Tidying up by Marie Kondo

  1. Сайн уу. Би энэ номыг саяхан уншиж дуусгасан юм. гэрээ цэвэрлэсэн биш бодол хүртэл нэг л эмх цэгцтэй болсон мэт санагдаж байлаа. Бас тэмдэглэл бичсэн юм . Сонирхоод үзээрэй баярлалаа. https://tanantara.wordpress.com/2017/02/20/book-review-life-changing-magic-of-tidying-up/
    Блогийг чинь unread ийн коммент хэсгээс олсон юм

    Like

    1. Орж үзлээ. Хоёулаа их ижилхэн сонирхолтой юм байна 😊 . Гоё блогийн найзууд болцгооё. (Блог нээсний шалтгааны нэг нь энэ байгаа нь сонирхол ижил хүмүүстэй холбогдох ) За амжилт хүсье ! 🙋 Байнга зочлох болноо

      Liked by 1 person

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s