Book review |Flowers for Algernon by Daniel Keyes

Алжернонд зориулсан цэцэгс

Багадаа уншиж байсан ургадаг талх бүтүүдэг эрдэмтний тухай номноос хойшхи sci-fi төрлийн ном байлаа.


Америкийн зохиолч Daniel Keyes (1927-2014) 1959 онд бичиж, Нugo awards- н шилдэг богино өгүүллэгээр тодрон энэхүү зохиолороо нэрээ дуурсган алдаршсан байна.
Зохиол хоёр хувилбараар бичигдсэн бөгөөд Америкийн бага сургуулийн хүүхдүүдийн хичээлийн хөтөлбөрт багтсан анхны хувилбраар, хоёр дахь нь томчуудын харилцааг нэмэлтээр оруулсан (1966 онд Keyes өөрөө бичсэн) хувилбар. Миний хувьд хоёр дахийг нь уншсан.

Товч агуулга

Гучин хоёр настай Charlie Gordon гэх залуу жижиг нарийн боовны дэгүүрт олон сайн найзуудтайгаа хамт ажилладаг.Түүний цорын ганц хүсэл нь “бусад шиг” ухаантай болох. Учир нь түүний IQ 86.

Азтай тохиолдлоор тэрээр мундаг эрдэмтдийн удирдсан Algernon гэх лабораторийн цагаан хулгана дээр амжилттай хэрэгжсэн Гоц ухаантай болгох туршилтанд орох анхны ХҮН болдог. Түүнд гарах өөрчлөлтийг уншигч бид түүний “progris riport” буюу өдрийн тэмдэглэлээс нь уншина.

Зөв бичиж чадахгүй, дүрсийн юуг илэрхийлээд байгааг ойлгохгүй, хүмүүсийн инээдийн сайхан муухайг ч ялгаж чадахгүй байсан тэрээр хэд хэдэн хэл сурч, хүссэн нэгэн нь уншаад ойлгодоггүй шинжлэх ухаан, философийн номнууд уншиж ойлгодог, өөрөө онол боловсруулах хэмжээний гоц ухаантан болдог. Харин харамсалтай нь ухаантай болохын хэрээр өөрийгөө хэн гэдэгт эргэлзэн, өмнө нь найзууд гэж бодсон хүмүүсийг үзэн ядаж, ганцаардаж, хүсэл тачаал хайрыг хүсч, “хуучин Чарли”- тай тэмцэлдсээр эцэст нь өөрийн ирээдүйн гашуун үнэнийг мэднэ.

Сэтгэл шимшрэм төгсгөлтэй. Номыг уншаад эргээд бодоход галзуу хулганад суусан мэт санагдсан. Энэ зохиолоос ганцаардал, хайр, галзуурал, тайтгарал,харамсал гээд мэдэрч болох бүхнийг зэрэг мэдрэнэ гэж амлаж болох юм.

Хэнд санал болгох вэ ?

Уншаагүй бүх хүмүүст.

Таалагдсан хэсгээс

~ the more intelligent you become the more problems you’ll have.

~ now I understand one of the important reasons for going to college and getting an education is to learn that the things you’ve believed in all your life aren’t true, that nothing is what it appears to be.

~ I can still feel the hostility. Before, they had laughed at me, despising me for my ignorance and dullness; now, they hated me for my knowledge and understanding. Why? What in God’s name did they want of me?

~ It’s raining. Good for the flowers.

~ There are a lot of people who will give money or materials, but very few who will give time and affection.

~ There is no greater joy than burst of solution to a problem.

~ Pushing too hard will only make things freeze up.

~Everyone builds on other men’s failures. There is nothing original in science.

~ Intelligence without the ability to give and receive affection leads to mental and moral breakdown, to neurosis, and possibly even psychosis.

~ Who’s to say that my light is better than your darkness? Who’s to say death is better than your darkness? Who am I to say?

~ Its easy to have frends if you let pepul laff at you.

Хэрвээ хүний оюун ухааныг нэмэгдүүлэх боломжтой байсан бол яах бол? гэсэн бодол зохиол бичихээс нилээд олон жилийн өмнө Daniel Kenyes-д төрж, нэгэн оюуны хомсдолтой залуутай уулзаж ярилцснаар ийм хүмүүст туслах арга зам байдаг бол ямар сайхан бэ гэж эргэцүүлсээр 4 жилийн дараа дүрийн санаагаа олон ийм гайхалтай зохиолынхоо эхлэлийг тавьж байжээ.
Харин Чарли бүхэлдээ уран зохиолийн хийсвэр дүр гэдгийг энд онцлох хэрэгтэй.

Энэ зохиол цаасан хувилбраараа шуугиан тариад зогсоогүй кино,драма, жүжиг мюзикл хүртэл бүтээгдсэн бөгөөд би анх япон драмыг нь эхний 3 ангийг үзээд л номын уншихаар шийдсэн. (гэхдээ драма нь ч дажгүй шүү.)  Сонирхоод үзээрэй.

P.S Please if you get a chance put some flowers on Algernon’s grave in the backyard.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s