Favorites | Apps

Миний дуртай утасны арр- ууд 

MOST USED APP

 1 |Keep 
Юу ч хамаагүй бичиж, зурж, сараачиж, цаас байна уу гэхээр ураад өгдөг нэг тийм халаасны жижиг дэвтэр байдагдаа.Энэ арр яг түүнийг санагдуулам. Маш энгийн, ойлгомжтой. Ийм төрлийн арр-ууд зөндөө туршиж үзсэн ч хамгийн таалагдсан нь энэ байсан тиймээс эцэст нь  бусдыг нь устгаад үүнийгээ Keep- лээд үлдсэн. Толгойд зурсхийгээд орж ирдэг бодол,шинэ санаануудаа барьж үлдээх шилдэг хамтрагч минь болоод байгаа.

2 |8tracks 

Өөрийн mood-дээ тохируулан дэлхийн энэ тэнд суугаа жинхэнэ хөгжмийн мэдрэмжтэй хүмүүсийн үүсгэсэн playlist-г тоглуулан сонсдог арр. Энэ app-г ашигладаг болсноос хойш billboard-д юу байна тэрийг сонсдог байсан би дуртай жанраа олж, огт мэддэггүй байсан гайхалтай дуу хөгжимтэй танилцаж дурласаан. Энэ арр-н нэг онцлог нь playlist-д ямар дуу байгааг түрүүлж хардаггүй, 3 дууг л алгасах боломжтой байдаг. Магадгүй энэ нь нөгөө л хэвшмэл,танил дуугаа хайгаад, үинийг хүлээж авдаггүй над шиг (байсан :p) хүмүүст зориулсан байх.

3 | Instagram

GAMES FOR FUN 

1 | Piano tiles 2

Үеэ өнгөрөөсөн гэж хэлж магадгүй л дээ, гэхдээ би саяханаас тоглоод бүүр орчихсон. Хүмүүсийн яагаад тэгж их утсаараа тоглодгийг ойлгоод байгаа шүү.

2 | Little things 

Багаасаа Mystery case files- тоглож өссөн надад юм хайдаг тоглоомоос ИЛҮҮ зүйл гэж байхгүй. Хараа муудсан ч хамаагүй хайж байгаагаа олвол л болох нь тэр. Loved it.

USEFUL APPS 

1 | Podcast addict

Хэлээ сайжруулангаа бодож сэтгэх хүрээгээ өргөсгөх үүднээс podcast-ууд сонсож байгаа. Харин энэ их дажгүй podcast player app. Дараа өөрийн дуртай podcast-уудаа оруулах болноо. Та ч гэсэн надад санал болгоорой.

2 | Feedly

Browser ашиглаж дуртай сайтуудаа нэг нэгээр нь уншин цаг алдсанаас, энэ арр-г ашиглан subscribe-даад нэг дороос унших нь хамаагүй амар юм байналээ. Сайт ч гэлтгүй сонирхдог сэдвээ хадгалаад түүний дагуу өдөр бүр шинэчлэгдэх олон эх сурвалжийн нийтлэл, постуудыг уншиж болно.

3 | Memrise

Үүнийг мэдэх байх.Багш нар хүртэл  ашиглан хичээл зааж байгаа гэсэн. Learning is more fun with it. Пуужингаа хөөргөөд байж дээ.


4 | Clearfocus

Хүний анхаарал сарнихдаа их амархан.Ялангуяа минийх.Өдөржингөө хичээлээ хийгээд суугаад л байдаг хэрнээ уншсан зүйл нь толгойд тогтож өгдөггүйгээс дэмий суусан болж маргааш нь дахиад л давтах шаардлагатай болдог. Энэ бүхэн тэнэгдээ биш харин анхаарлаа төвлөрүүлж, ажиллах цагаа зөв зохицуулж чаддаггүйтээ холбоотой болохыг мэдэж авсан.  Үүнийгээ  цаг төлөвлөлт, бүтээмжийг ихэсгэдэг нилээд олонд түгсэн  Promodoro Technique буюу 25:5 ажил:амралт-гэсэн аргыг ашиглан засаж гэж хичээж байна.  Харин Сlearfocus болон Simple pomodoro бол их энгийн хийцтэй, энэ аргыг ашиглахад туслах арр байгаа юм.

5 | Rewire 

Өдөр тутам хийдэг үйлдлүүдийн 40 % нь шийдвэр биш хийгээд дадчихсан зуршил байдаг гэсэн. Харин ихэнх хүмүүс буруу дадалтай,түүндээ удирдуулж амьдарсаар байдаг. Эрт босч чаддаггүй, эрт унтаж чаддаггүй, кола байнга уух гээд л. Энэ арр нь муу зуршлаа орхин сайн зуршлаар солихыг хүссэн хүмүүст мотиваци болж, өдөр бүр сануулдаг нэг ёсны  couch юм. Ашиглаад үзээрэй.

За ингээд боллоо. Санал болгох арр-ууд байвал доор бичээрэй. Дуртайяаа турших болноо.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s