Study tips | The Pomodoro technique 

Помидор арга гэж юу вэ?

Энэ бол цаг ашиглалтыг сайжруулж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг үр дүнтэй арга бөгөөд товчхондоо 25 минут зөвхөн ажилдаа төвлөрч, 5 минут амрах цагийн цикл гэж ойлгож болно.

Тэгвэл юун помидор вэ ?

Помидор гэж нэрлэсний учир нь Анх энэ аргыг зохиосон Francisco Cirillo ажлаа хийхдээ помидорны хэлбэртэй гал тогооны таимар ашигласан байна. Тэгээд л тэр.

Хэн энэ аргыг ашиглах вэ? 

  • Өдөржингөө ширээний ард суугаад л байдаг хэрнээ хийсэн зүйл нь талдаа ч ордоггүй хүмүүс тодруулбал утасны дохио,өлсөх мэдрэмж, энийг дуусгачихаад ингэнэ дээ гэсэн төсөөлөл гээд анхаарал сарниулж саад болдог  дайснуудад бууж өгдөг над шиг хүмүүст хэрэгтэй.
  • Өөртөө дэндүү хатуурхаж амрах чөлөө олголгүй хэдэн цагаар ч толгой өндийхгүй суудаг хүмүүс
  • Хийх юм их байна. Даанч цаг чи ямар бага юм бэ гээд ширээнийхээ ард уйлдаг хүмүүст
  • Бага хугацаанд, үр дүнтэй, бүтээмжтэй ажиллахыг хүссэн хүмүүст

ПОМИДОР АРГА

1 | Төлөвлө

Өнөөдөр хийж дуусгахыг хүссэн ажлаа сонгох. Ингэхдээ илүү бодитоор хандах хэрэгтэй. Дархлааны номоо бүгдийг нь уншиж дуусгах гэх мэт бол худлаа шүү. Бүлэг бүлгээр нь хуваавал өөр хэрэг. ТОМ ажлаа жижигхэн хэсгүүд л болгочих. 

2| Төвлөр

d912479ee23be8e2d8e6af133f4ef120-1.jpg

Ширээгээ цэгцлээд, шаардагдах бүхнээ ойрхон байлган, биеэ бэлдэж, хамгийн гол нь саад учруулж болох бүхнийг орчноосоо холдуулах. Хамт байгаа хүмүүсдээ зорилгоо хэлж анхааруул.

3 | Помидороо эхлүүл

Бүх зүйлээ бэлдсэн бол таимараа 25  минут дээр тавин бүх анхаарлаа ажилдаа хандуулах. Хэрвээ саад учирвал үл тоо. Энэ Чухал шүү. танд 5 минутын break  байгааг сана.

4 | Завсарлагаа 

25 минут болсны дохио дуугармагц 1 помидор гэж тэмдэглээд 5 минут ажлаасаа хөндийрч, биеэ амраа. Утсаа шалга. Усны саваа дүүргэ, жаахан дасгал хийж, хүмүүстэй ярилц.Харин огт ажлаа бодохгүй байх хэрэгтэй.

5 | Урт амралт

Дөрвөн помидор болсон бол 15-30 минутын завсарлагаа ав.Өмнөх помидоруудад хийсэн ажлаа эргэн дүгнэ. Эсвэл дуртай зүйлээ хий. Тэгээд дахиад үргэлжлүүл. Ингээд л боллоо.

Нэг зүйл сануулахад хэрвээ 25  минутаас илүү удаан сайн төвлөрч сууж чадаж байвал завсарлахгүй ч байсан болно. Бидний л дур. Мөн танд ямар ч үр дүнгүй санагдаж магадгүй. Тэгвэл заавал дагах гэсний хэрэггүй. Хүн бүр өөрөөс хойш тийм ээ.

Танд таймар байхгүй бол, утасныхаа таимар эсвэл энэ аргад зориулагдсан олон Pomodoro app-г ашиглаж болно. Би хувьдаа андройд утсандаа Simple Pomodoro болон ClearFocus-г ашиглаж байгаа.Good Luck

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s