Book review | Steve Jobs by Walter Isaacson

Энэ цагийн суутны амьдралыг түүний бусдад мэдүүлэхийг хүссэн өнцгөөс уншсан даа баяртай байна. Түүний амьдрал тэр чигтээ технологийн гэлтгүй хүн төрөлхтөний амьдралын хэв маягийн хувьсал шинэчлэлийг илтгэж байгаа нь үнэхээр гайхалтай.
Түүний компаниа хэрхэн удирдаж, саад бэрхшээл, уналтаас яаж гарч байсан тухайгаас илүү түүний Төгс төгөлдөр рүү тэмүүлэх эрмэлзэл, амьдралын хэв маяг, зэн , минимал үзэл үүнийгээ хийсэн бүтээл болгондоо хэрхэн тусгасан нь надад их сонирхолтой санагдсан.

Энд би дараа уншаад санаа сэдэл, урам зориг авах үүднээс номын таалагдсан хэсгүүдээс бичин үлдээж байна.

– Your time is limited, so don’t waste it living someone else’s life. Don’t be trapped by dogma, which is living with the results of other people’s thinking. Don’t let the noise of other’s opinions drown out your own inner voice. And most important, have the courage to follow your heart and intuition.

– Шүүгээ, хашааны нуруу хэдийгээр хүний нүднээс далд ч гэсэн сайн л хийх чухал. Аливаа юмыг ил далд бай чанартай нягт нямбай хий.

– Жинхэнэ урлагийн бүтээл энгийн байдаг.

– Сэтгэл зүрхнээсээ хийсэн бүхний үндсэн шинж нь нүдэнд харагдахгүй байгаа хэсэгт ч бүхнээ зориулан төгс байлгах юм.

– Энэ ертөнцийг эргүүлж чадна гэж бодох нь галзуурал боловч тэгж сэтгэсэн хүмүүс л ертөнцийг эргүүлдэг.

– Юу хийхгүй вэ гэдэг нь юу хийхээ шийдэхтэй адил чухал.

– Хүний гараар бүтсэн зүйлд тухайн хүний анхаарал, сэтгэл зүрх бүрэн шингэсэн байдаг.

– Ямар нэг бүтээгдхүүнийг хайхрамжгүй, салан задгай хийсэн байхыг мэдрэхээрээ л миний дотор зарс хийх шиг болдог.

– Цөөхөн нь илүү дээр. Less is more

– Түвэгтэй асуудлын гүнд нэвтэрч, учрыг нь олвол сая жинхэнэ энгийн болно. Үндсэн мөн чанарыг нэвтэрий сайн мэдэж байж, онц чухал биш, хэрэггүй гэсэн хэсгийг салгаж хаях мэдлэгтэй болно.

– Ямар нэг алдаа гарвал тоохгүй өнгөрөөгөөд дараа засах тухай ярьж болохгүй.

– XXI зууны хамгийн агуу санал, санаачлагууд биотехнологийн солбилцлоос гарах болоно гэж бодож байна.
– Энд тэнд үсчихгүй таван зүйлийг гол болго.

– Зэнгийн сургаалиас нэг зүйлд төвлөрч чаддаг, цомхонг эрхэмлэдэг, бага цомхон зүйлд сууршсан гоо зүйн хүмүүжил төлөвшүүлсэн.

– Өөрсдөдөө заяасан авъяас, чадвараа ашиглаж, дотоод мөн чанараа илэрхийлж, өмнөх үеийнхээ ач гавъаа хүртэж байгаадаа талархаж, өв уламжлалын санд хувь нэмрээ оруулах хэрэгтэй.

Юунд насан туршдаа хийж чадахаар тийм их дуртайгаа мэдэхийг хүсч байна. Энэ л миний хийх учиртай зүйл гэж уулга алдах хүртлээ дуртай зүйлээ хайсаар байнаа. Хүмүүс өдий том болчихоод юу хийхээ мэдэхгүй байхдаа яадаг юм гэж шүүмжилж амьдрал заах гэж оролдсон ч насан туршдаа бусдын хэлснээр дуртай дургүй ямар нэг зүйл хийн өөртөө жаргалтай байгаа юм шиг итгүүлж амьдарснаас зүрх сэтгэлээ дагах нь дээр гэдгийг ойлголоо.

                         Memento mori

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s