Aside

Түүхэнд хууль дүрэм, шашны хориг цээрээс болж дурлалт хосууд, гэр бүл, анд нөхдүүд хоорондоо чин сэтгэлээ илчлэх боломжгүй байснаас үүнийгээ төрөл бүрийн цэцэгсээр дамжуулан нууцаар илэрхийлдэг байжээ. Үүнээс улбаалан цэцэгстэй холбоотой олон домог, бэлгэдэл гарч Floriagraphy болон хөгжсөн байна. Харин сүүлийн үед хүмүүс баглаа цэцэгсийг сонгохдоо тэр болгон утга санааг нь бодолцож авахаа больсон нь харамсалтай.

Цэцэг бэлэглэх, цэцгээр чимэглэх гэдэг бол тэр чигтээ урлаг. Өнөө үед сэтгэлээ нууцаар илэрхийлэх шаардлагагүй эрх чөлөөтэй болсон ч ийм нандин гоё бэлгийг нэгэндээ өгөхдөө далд утга санааг нь бодолцож өгвөл илүү романтик, сонирхолтой биш гэж үү.
Иймээс өөрийн хоббиндоо хөтлөгдөн цэцэгсийн бэлгэдэлийн тухай цувралаар нийтлэхээр шийдлээ. Хамгийн анхны цэцгээр Baby’s Breath гэх дуртай цэцэгсийн нэгийг сонголоо.

101abd71-1319-4967-8fc5-a42663d80579.jpg
Baby’s breath / Хүүхдийн амьсгал / цэцэг

Латин нэр | Gypsophilia

Олон салбарласан нарийхан ишин дээр тогтсон чамин жижигхэн цэцэгс бүхий бутлаг ургамал.

Түүх | 1990-ээд оны эхээр цэцэгчин бүр түүний чамин байдлыг өөрсдийн хийсэн бүтээл болгондоо (цэцгийн баглаа, vase arrangement) ашиглаж эхэлсэн байна. Ихэвчлэн дангаар нь баглаа бэлтгэхээс илүүтэйгээр өөр цэцэгсийн баглааг дүүргэхэд ашигладаг ч надад гипсопилиа дангаараа ч бусад цэцэгсээс дутахааргүй үзэсгэлэнтэй санагдсаар ирсэн.

Бэлгэдэл |

43df829b-3612-4806-9395-c7c1894706d8.jpg-Цэвэр ариун хайр сэтгэл

-Гэнэн хонгор, цэвэр ариун сэтгэл

-Муу муухай гадны нөлөөнөөс ангид эрх чөлөөт, цэвэр байдал

-Дөнгөж төрсөн хүүхдийг илтгэнэ.

-Удаан үргэлжлэх хайр сэтгэл

– Алдсан хайр сэтгэл эргэн нийлэх (гэр бүлийн гишүүд эргэн холбогдох)

-Хувийн сахилга бат, яв цав байдал (modern meaning гэсэн шүү)

-Үүрдийн гуниг ?!

Миний дуртай драма Prime minister and I дээр энэ цэцгийг “eternal sadness” буюу үүрдийн гуниг гэсэн утгатай гэдэг ч би хайгаад хайгаад батлах зүйл олсонгүй. Эргэлзээтэй л юм.

Хэнд өгөх |

 ~Мэдээж хайртай нандин хүмүүсдээ
~Шинэ маматай болсон эхэд юм уу төрөх гэж буй эмэгтэйд
~Удаан үргэлжлэх хайрыг бэлгэддэг тул хурим
~анхны хайртдаа

screenshot_2016-08-07-01-34-10-1.png

screenshot_2016-08-07-01-33-30-1.png

 

 

 

 

 

d76e990d-17ae-4409-8c40-f80e4869848c.jpg

Advertisements

Baby’s breath 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s