Цэцгийг удаан амьд байлгах аргууд

Энэ удаад цэцгээ хатааж үхүүлэхгүйгээр хэрхэн удаан амьдаар нь байлгах талаар зөвлөмж хүргэе. Эдгээр арга нь таны цэцгийг дээд тал нь 5-7 хоног л амьд байлган гэдгийг санаарай. Мөнхийн гоо үзэсгэлэн гэж байхгүй.

1 | Цэцгийг хийх ваарыг  сайтар цэвэрлэх.
Ингэснээр цэцгийг амархан үхүүлэх бактериас сэргийлж чадна.

2 | Ваарандаа бүлээн ус хийх
43-48С бүлээн ус ваарандаа хийж агаарын бөмбөлөгүүд алга болтол түр хүлээх. Крантны ус ашиглаж болох ч цэвэршүүлсэн ус цэцгэнд илүү сайн. Цэцэг ишнийхээ үзүүрээр л тэжээлээ авах учир бактери үржихээс сэргийлэн ваараа усаар хагас дүүргэх хэрэгтэй.

3 | Усандаа цэцгийн тэжээл нэмэх
Баглаа цэцгийг дагалдаж ирдэг жижиг ууттай flower food-г усанд нэмнэ. Мэдээж усаа өдөр бүр солихдоо ашиглах учраас тэнцүү хуваан гэдгийг санаарай.
Хэрэв тийм зүйл дагалдаагүй бол цэцгэндээ зориулж дараах тэжээлийг бэлтгэнэ.

2 хоолны халбага Vinegar cider (бактерийг устгана) + 2 хоолны халбага элсэн чихэр = Цэцгийн тэжээл

Vinegar cider -ийн оронд лимоны шүүс ашиглаж болно.  7 өдрийн турш хийсэн туршилтаар дээрх арга нь хөргөгчинд хадгалахын дараах цэцгийг удаан амьдаар нь байлгах шилдэг арга болох нь батлагдсан гэнэ. Харин удаах байранд хүмүүсийн дунд нилээд ашиглагддаг аспирин, sprite, архи нэмэх зэрэг орсон байна. дэлгэрэнгүй-г энд дарж үзнэ үү.

4 | Ишийг хайчлах

Цэцэгнийхээ ишний үзүүрийг урсгал усанд барин хурц хайч ашиглан 45 өнцгөөр тайрна. Усанд барьж тайрч байгаа нь агаарт байх нянгаас хамгаалах ач холбогдолтой.


5 | Цэцгээ байршуулах газраа сонгох

Цэцгээ хаана байрлуулах нь нэлээд чухал шүү.  Ваарандаа цэцгээ хийсний дараа нарны шууд тусгалаас хол, сэрүүхэн газар байрлуулна.

6 | Боломжтой бол шөнө цэцгээ хөргөгчинд хийж хонуулах.
Энэ нь бактери үржихээс сэргийлж,цэцгийн бодисын солилцоог бууруулж шинэ мэт байлгадаг.

7 | Бусад анхаарах зүйлс

  • Усыг нь өдөр бүр сольж, ишнээс нь бага зэрэг тайрч байх
  •  Хатсан навч дэлбээг тэр дариу авч хаях
  •  Жимснээс хол байлгах
  • Хаалга цонхноос хол байрлуулах

                        

                   Enjoy your flowers 🌸🌷🌹💮

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s