Aside

Harry Potter  and the Cursed Child

Хамгийн эхлээд Шидтэний ертөнц долоон номоор дуусаагүй одоо ч гэсэн оршиж байгаа гэдгийг харуулсан J.K.Rowling -д маш их талархаж байна. Жүжгийн бичмэл хэлбэрээр бичигдсэндээ ч тэрүү  хараахан 8 дах ном болж чадахгүй боловч зохиолын үйл явдал, утга санаа их таалагдсан.  Жүжгийн тайзан дээр хэрхэн амилахыг үзэх юмсаан.

Миний үнэлгээ |Stars 4/5

Яг хүсэн хүлээсэн шиг биш байсан ч унших явцад уйлж инээж хуучин найзуудтайгаа ( Harry, Ron, Hermione) өнгөрснөө дурсаж байгаа мэт сайхан байлаа.

Товч үйл явдал |

Харри Поттерийн адармаатай амьдрал Волдемортыг дийлсэн ч эцэс болсонгүй. Шидтэний яамд ажиллаж, гурван хүүхдийн сайн эцэг байх ялангуяа Харри Поттер байх түүнд хэцүү байх бөгөөд түүний бага хүү Албус-д ч Харригийн хүү гэсэн цол дэндүү хүнд санагдаж аавтайгаа болон өөртэйгөө тэмцэлдэж эхэлснээр өнгөрсөн одоог хамарсан том асуудлыг тарих болно. Мөн Харри аймшигт зүүдээ зүүдэлсэн хэвээр…

Хэн унших вэ |

Дахин сануулахад Харри Поттерийн 8 дахь ном яав ч биш шүү. Хэрвээ та өмнөх номнууд шиг детайлтай үйл явдал дүрслэлийг хүсч байвал энэ ном дэндүү түргэн, болхи мэт санагдаж урмыг тань хугалж магадгүй. Тэглээ ч зүгээр гэвэл Welcome to Adult Harry world.

Уншаагүй хүмүүс эндээс еbook -г татаж аваарай.

Сэтгэгдэл (with spoilers) |

Уншиж эхлээд Албусыг их өрөвдөж эхэлсэн. Эхний жилдээ (гал тэргэнд суух үед ) ямар гэнэн хөөрхөн хүү байлаа гэтэл… Гэхдээ Албусыг энэ бүх хэргийг тарьсанд буруутгах аргагүй.

Малфой надад анхнаасаа таалагддаггүй байсан ч (нээх зэвүүн) түүний сайн чанаруудыг энэ номноос олж харсандаа баяртай байна. Түүний хүүтэй харригийн хүү найзалж байна гэхээр үнэхээр сонирхолтой хачин 🙂

Сэдрикийг үхэл идэгч болж Волдемортын ертөнц бий болдог хэсэг үнэхээр төсөөлөгдөмгүй аймшигтай санагдсан Voldemort day гээд л. Гэхдээ хамгийн сэтгэл догдлом нь зүйл нь Dumbledore-н арми тэнд оршиж байсан нь.

Роны дүр дэндүү тэнэгдүү болсон шиг санагдсан. 😦

Харригийн Волдемортын дүрд хувирдаг хэсэг санаанд багтамгүй эвгүй санагдсан. Байж боломгүй юм шиг.

За тэгээд доор уншсан сэтгэгдлээ бичиж үлдээвэл их баярлана шүү.

11 сард гарах Fantastic beasts-г  тэсэн ядан хүлээж байна.

Advertisements

Book review | Харри Поттер ба хараагдсан жаал 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s