Notes | Keep it in your mind

Хүсэл тэмүүлэл (passion) нэг хэвэндээ байх боломжгүй. Үргэлж цагийн аясаар өөрчлөгдөж байдаг. Нэг үе хамаг чадлаараа зүтгэж байсан зорилго чинь явцын дунд жинхэнэ чамд зориулагдсан мэт тэр зүйл биш байсныг ойлгох үе тохиолддог.  ( магадгүй анхнаасаа өөрийгөө сайн сонссон бол ингэхгүй л дээ). Ийм үед цааш яахаа мэдэхгүй, юу хийх ёстойгоо мэдэхгүй байдалд ордог.  Яг өтгөн манан дунд удаан явж байгаад гарч иртэл буруу замаар явснаа ойлгосон юм шиг л. Би ийм нөхцөлд ороод нилээд харамсаж, гутарч яваад эргэн хүсэл тэмүүллээ олж чадсан. Тиймээс хэрхэн олсон тухайгаа энд хуваалцахыг хүслээ. Хүсэл тэмүүллээ хайж яваа хүнд багахан ч болов санаа сэдэл төрүүлэн гэдэгт итгэж байна.

Хүсэл тэмүүлэл гэдэг байнга хувьсдаг сэтгэл хөдлөл. Дуртай зүйлдээ нэг өдөр дургүй болох боломжтой бөгөөд хүсэл тэмүүллээ голоо болгосон тохиолдолд эцэст нь юу ч үгүй үлдэх эрсдэлтэй. Тэгэхээр  хүсэл тэмүүлэлдээ тулгуурлан зорилгоо тогтоохгүй юм бол өөр юуг голоо болгох уу гэсэн асуулт гарч ирж байна.

Хариулт нь  Алсын хараа буюу Vision-ээ тодорхойлох.

Энэ нь чиний ирээдүйн ерөнхий дүр зураглал буюу зорилгоос илүү өргөн ойлголт юм. Алсын хараагаа бодит болгох тогтсон ганц зам гэж байхгүй буюу түүнд хүрэх олон зам бий.

Улам дэлгэрэнгүй тайлбарлах гээд үзье.

Амьдрал газрын зураг шиг тодорхой байх албагүй. Алсын хараагаа мэдэж байхад хангалттай ба уулын оройд хүрэхээ мэдэж байгаа бол аль замаар өгсөх нь хамаагүй,нэг зам чамд тохирохгүй бол өөр замыг туршиж, олон замаар эргэж буцсан ч дороо зогсолгүй урагшилж байгаа учир зорьсондоо хүрнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл би ийм л мэргэжилтэй, тэр газарт ажиллаж, тийм хүнтэй ханилсан байх ёстой гэж дарамт хүлээсийг өөртөө үүсгэхгүйгээр чөлөөтэй орхиж алсын хараандаа тулгуурлан зорилго чиглэлээ уян хатан  тодорхойлсноор дурлаж байсан зүйл чинь өөрчлөгдсөн ч чиний алсын хараа өөрчлөгдөхгүй тул ямар ч мананд төөрсөн мэт байдалд орохгүй билээ. Харин ч төсөөлснөөс илүү боломж байдгийг харах болно.  Энэ санааг Sheryl Sandberg номон дээрээ

  1. Follow your passion and do what you love
  2. Believe you can have it all. A meaningful career and fulfilling personal career
  3. Realise that there is no straight path to where you are going.
  4. Keep long term dream (vision) in your mind. It doesn’t have to be realistic or even specific. You just need some idea , sense of direction.  -> гэж бичсэн байсан.

Тэгэхээр зорилго хүсэл тэмүүлэл өөрчлөгдсөн ч эцсийн үр дүн ижил бөгөөд Зөв чиглэл рүүгээ урагшилж байгаа тул өнөөдөрт хийж чадах тэр зүйлээ итгэлтэйгээр хийж чадна.   Just Do it.  Буруу байсан ч өөр олон зам байгааг мэдэх учраас сонгосон замдаа эргэлзэх шаардлагагүй болно.  Хүлээсгүй, эрх чөлөөтэй аялагч.  Өнгөрсөн жил надад  амжилттай яваа залуу  эмэгтэйн яриаг сонсох боломж олдсон юм. Тэрээр багаасаа үндэс угсаагаар ялгалгүй дэлхийн бүх хүмүүст туслах мөрөөдөлтэй (алсын хараатай) байсан  бөгөөд тэр боломжийг олгох газар НҮБ юм байна гээд хичээл номондоо мэрийн IVY league-д багтах сургуульд хүртэл сурсны эцэст мөрөөдөлдөө хүрч НҮБ-д ажиллах боломжтой болсон. Гэсэн ч НҮБ-д хэдхэн өдөр ажиллаж эхлээд мөрөөдлөө биелүүлэхэд тохирсон газар нь биш гэдгийг мэдэж гэр бүлийнхээ ятгалгаас зөрөн ийм нэр хүндтэй олон хүний мөрөөдөл болсон ажлаа орхин ямар ч тодорхой зорилгогүй Монголд ирсэн байна. Хэдэн сарын турш гэртээ суун юу хиймээр байгаагаа олох эрэлд гарч Vision-ээ эргэн бодож, нэг зорилгод баригдалгүй алсын харааныхаа дагуу олон зүйлийг сонирхож явсныхаа ачинд хуримтлуулсан боломж, чадвараараа, хамгийн гол нь зүрх сэтгэл нь Тийм гэсэн (vision дээ нийцсэн)  хийх зүйлээ олсон бөгөөд  тэгээс эхэлсэн тэрээр хэдхэн жилийн дотор Азид танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн мундаг стартап компанитай, үлгэр жишээ Бизнес эмэгтэй болж чадсан байна. Их сургуульд сурч байхдаа НҮБ ажилтан гэхээс биш бизнесэмэгтэй болно огт төсөөлж байгаагүй гэсэн. Мөн зөвхөн шийдээд л дороо бүтчихээгүй, олон таамаглаагүй саад гарсан ч алсын хараагаа урдаа барин зүгээ алдахгүй урагшилж чадсан. Ингэхээр ирээдүй үнэхээр таашгүй байгаа биз. Бас хүн хүссэн бол хэн ч байж чадахыг харуулж байна. Тэр  эмэгтэй бидэнд алсын хараагаа сайн тодорхойлох чухал шүү гэж давтан захиж байсан.

Тэгэхээр хүсэл тэмүүлэлд тулгуурлаж биш, алсын хараандаа тулгуурлаж зорилгоо тодорхойлоод хүсэл тэмүүллийг түлшээ болгон өнөөдөр юу хийж чадахаар  байна түүнийгээ хийсээр байвал илүү баттайгаар бид Мөрөөдөлдөө хүрч  чадах нь ээ. 

Амжилт хүсье аялагч минь.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s