Book Review | Happiness Project by Gretchen Rubin

Аз жаргалтай амьдрах төсөл – Гречен Рубин

happinessproject

       Өөрийгөө аз жаргалтай гэж бодсон цагт чи аз жаргалтай болно.
Хүн бүр аз жаргалтай байхыг хүсдэг. Тэгсэн хэрнээ жаргалтай байх гэж яг юуг хэлдэг талаар яавал аз жаргалтай болох талаар өдөр бүр эргэцүүлээд байдаггүй билээ. Нэг газар хүрчих юм бол, хүссэн зүйлээ өөрийн болгочих юм бол, хайртай хүнээ олчих л юм бол ирээдүйд үргэлж жаргалтай болчих юм шиг санагддаг ч тэгдэггүй. Тэгвэл ирээдүйгээс аз жаргалыг хайгаад олохгүй юм бол хамгийн зөв шийдэл нь бидэнтэй үргэлж байдаг одоо цагт аз жаргалыг бүтээх юм байна. Одоод аз жаргалтай байж чадвал ирээдүйд ч аз жаргалтай байж чадна.

Тэгэхээр хэрхэн одоодоо жаргалтай болох вэ?

Энэ асуултанд Мөрөөдлийн Нью-Йорк хотод нөхөр, хүүхдүүдийнхээ хамт амьдрах хуульч эмэгтэйн нэг жилийн хугацаанд аз жаргалыг одоо байгаа амьдралаасаа олох зорилготой эхлүүлсэн Аз жаргалын төсөл танд хариулах болноо.

Үр дүнтэй эсэх нь эргэлзээтэй жагсаагаад бичсэн олон амьгүй санаанууд биш,
олон судалгаа шинжилгээ, эрдэмтэн мэргэдийн оюун бодолд үндэслэсэн санаануудыг практикт ойртуулан бодитоор хэрэгжүүлж буй энгийн эмэгтэйн туршлагыг өгүүлдэг тул ийм төрлийн номнуудаас нилээд онцлог санагдсан.

Зөвхөн дуустал нь уншаад энэ эмэгтэйн амьдралд атаархаад өнгөрч болох ч үүнээс илүүтэй өөрийн аз жаргалыг төслийг эхлүүлэх ч юм уу эсвэл ганц ч болов санааг амьдралдаа тусгаж авбал энэ номыг уншсаны зорилго биелэх байх.

f30da07d1e992959fc07925e52f237cf5e9a7aa61.jpg

Хэн унших вэ |

Гэр бүлдээ аз жаргал хүсч буй эмэгтэйчүүд
Урам зориг дутагдсан хэн нэгэн
Хүмүүсийн туршлага, түүхийг унших дуртай хэн нэгэн
Хөгжсөн орны жирийн гэр бүлийн амьдралтай танилцахыг хүссэн хэн нэгэн

Онцлох мөрүүд |

Өөрийгөө л өөрчлөхгүй бол амьдрал өөрчлөгдөхгүй.
Хүмүүс бусдын анхааралд байгаа үедээ илүү чармайн, үзүүлэлт нь сайжирдаг. / Хауторнын нөлөө номын судалгаа/
Биелүүлж амжаагүй ажлууд хүч сулруулж гэмшил төрүүлдэг.
Хүрч очихоо мэдэж байсан болохоор зорих газраа хүрэхийн цагт жаргалтай болдог.
Хүмүүс хэцүү гэж сонссон ажлаа хийхдээ их цаг хүч зардаг.
Аз жаргалыг урьдаас төсөөлөх явц нь аз жаргалтай агшнаасаа ч илүүгээр таашаал өгдөг.
Амралт гэдэг зугаатай ажлаа хийхийг хэлнэ. /Эдвард Вестон/
Амьдралд юунд дуртайгаа, юу таалдгаа, юу хэрэгтэйгээ бодож чадаж байгаа тэр үедээ л эхлэхгүй бол хэцүү үе ирэхийн цагт хэт хожимдсон байдаг.
Аз жаргалтай байх нь амиа бодсон алхам биш. Жаргалтай хүмүүс илүү сайхан сэтгэлтэй, илүү өгөөмөр, хөгжилтэй байдаг.
Өөрийгөө аз жаргалтай болгох хамгийн сайн араг нь бусдыг жаргалтай болгох. Бусдыг жаргалтай болгох хамгийн сайн арга нь өөрийгөө жаргалтай болгох
Хүмүүс өөрсдийгөө үеийнхэнтэйгээ харьцуулаад, тэднээс илүү мөнгө олж байгаа бол илүү жаргалтай болдог.
Нэг хүний аз нөгөө хүний азгүйтэл байдаг.
Хурдан өнгөрөх аз жаргал илүү удаан үргэлжлэх харуусал дагуулах болдог.
Бид өөрсдийгөө өнгөрсөнтэйгөө харьцуулж, өөрчлөлт сайн тал руугаа эргэсэн бол жаргалтай болдог.
Таны хүсэл тэмүүлэл юу ч байлаа гэсэн зүгээр нэг зүйлд ханддаг шиг биш харин цаг заваа зориуд гаргавал асар их аз жаргал авчирдаг.
Ахиц дэвшлийн орчин аз жаргалд их чухал.
Дуртай ажил нь хэн хүнд таашаал авчирдгийн гол учир нь ямар нэг үр дүн хүлээлгүй дуртайяа хийдэгт оршино.

Онцлох санаа |

Нэгэн хэмийн алхаа амрах сэдэл өдөөж, ингэснээрээ стресс тайлахад тусалдаг.
Гэр орны эмх цэгцгүй байдал эрч хүийг сордог.
Хэт ачаалал хүнийг цочирдуулж бэрхшээлээс айхад хүргэдэг учраас бага багаар ахиулж байвал дааж давшгүй даалгавар гэж байдаггүй гэдгийг санаж яг одоо
хийж чадахаа л хийх.
Сэтгэл санаагаа өргөх хамгийн сайн арга нь хойшлуулсан зүйлээ хийх.
Ямар хүн байхыг хүсдэгээ мэддэг байх нь өөрийнхөөрөө байх арга.
Цагаа хэрхэн өнгөрүүлдгээ ажиглаж үүндээ хэр сэтгэл хангалуун байгаа
тодорхойлох.
Гэртээ шинэ уламжлалыг бий болгох. Жишээ нь Найрсаг үдэш буюу бүтэн сайны орой ширээ засан тойрч суугаад соёлтой хооллох.
Чухам юунаас таашаал авдгаа мэдэх нь аз жаргал руу хөтлөх бөгөөд ийм тийм юм сонирхдог болохсон гэж хичээх нь чухал биш.
Үйлдсний дараа сэтгэл тавгүйтдэг, муу мэдрэмж төрүүлдэг зүйлсээс татгалзах . Жишээ нь хов ярих, буруу хооллох, үглэж янших гэх мэт.
Аливаа үргэлж хийхийг хүсдэг байсан зүйлээ ямар ч бэлтгэлгүйгээр тохиромжтой цагийг хүлээлгүй яг одоо хийж эхлэх. Зорилт тавиад эцэст нь хүртэл тууштай байж чадвал ахиц дэвшлийг мэдэрч жаргалтай болно. жишээ нь өдөр бүр тэмдэглэл хөтлөх, шинэ хэл сурах, долоо хоног бүр нэг хоолны жор сурах гэх мэт.
Зорилго, амлалт хоёр ялгаатай. Зорилго зогсоол бол амлалт бол нэг сайхан өдөр орноосоо босоод хүрчихгүй, өдөр бүр, насан туршдаа хийх байх ёстой зүйл. Гүйж сурах зорилго тавьсан бол өдөр бүр гүйх амлалтыг өөртөө тавьж түүндээ хүрэх хэрэгтэй.

My journey |

Зуны нэг өдөр гадуур явж байгаад мөнгөөрөө өөр зүйл авахаар төлөвлөсөн байсан ч хавтасны өнгө, хуудасны чанар, аз жаргал гэдэг үгийг харангуутаа л эргүүлж үзэлгүй шууд авчихсан. Өмнө нь унших номоо хүмүүсийн санал болгосон эсвэл энд тэнд сонссон ч юмуу нилээд бэлтгэл хүлээлттэйгээр зорьж авдаг надад ингэсэн явдал хачин санагдсан. Иймээс интернэтээс хайж бусдын шүүмж сэтгэгдлийг уншихгүй байхаар шийдэж, ямар ч хүлээлтгүй уншиж эхэлсэн. Бусдын нөлөөгүй цэвэр сэтгэгдэл маань Big Thumb. IX сар буюу Хүсэл сонирхлоо илэрхийлэх нь бүлэг хамгийн их таалагдсан нь.
Мэдээж зөвхөн энэ эмэгтэйн хувьд Аз жаргалыг олох аян зам учраас бүх санаатай санал нийлээгүй ээ. Гэхдээ өөрийн хувилбраар уншиж эхэлснээсээ хойш хэд хэдэн зүйлийг хэрэгжүүлж байгаа бөгөөд одоодоо харьцангуй сэтгэл хангалуун болж, багахан ч гэсэн эерэг өөрчлөлтийг мэдэрч байгаа.

Жишээлбэл долоон сараас хойш өдөр бүр нэг ч өдөр алгасалгүй өдрийн тэмдэглэл бичиж байгаа. Багадаа тэмдэглэл бичих гэж оролдож байсан ч ийм тууштай дадал болтол нь бичиж байгаагүй.

Өдөр бүр өөртөө сануулах өөрийн номлолтой болсон.
Өмнөхөөсөө илүү инээх дуртай , хөгжилтэй болсон юм шиг санагдаж байгаа.
Блогоо эрчимтэй сайн хөтөлж байгаа.
Азгүйтэлдээ инээж хандсан.
Ахиц дэвшлийн чухлыг мэддэг болсон.
Эгчтэйгээ муудалцах багассан.
Vision-ээ эцсийн байдлаар тодорхойлсон.
Мөрөөдөлдөө хүрэх алхамыг хийж байгаа. … Гээд олон дэвшил байнаа. 🙂
Өөр олон дотроо санаж явах, цаашид хэрэгжүүлэх санааг ч мөн олж авсан.                                      Та ч гэсэн уншаад үзээрэй.

             daniel-radcliffe-birthday-july-23-2013-harry-potter-gifs-hermione-ron.gif

Advertisements

One thought on “Book Review | Happiness Project by Gretchen Rubin

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s