Aside

Сараана буюу бидний мэдэхээр Lily цэцэг.

Саяхан цагаан сараана (Lily calla) , улаан сарнайнаас бүрдсэн баглаа бариад найз охиныгоо хүлээж байгаа бололтой их догдолж сандарсан янзтай зогсож байгаа залууг харсан юм. Хажуугаар нь өнгөрөхөд их гоё үнэртэж байсан Сараана цэцгийн тухай энэ удаад нийтлэхээр шийдлээ.

Ихэвчлэн хүмүүс хүндэлдэг хүндээ өгөх юмуу хуримын гол чимэглэл болгох нь элбэг байдаг энэхүү цэцэг маань өөрийн гоо үзэсгэлэн болон амьд байдлаа удаан хадгалдаг, тэсвэртэй чанараараа хамгийн олны мэдэх цэцгийн дөрөвт ордог байна.

35ffeb562c1cbc33b368e300ac496e5c

Түүх домог

Латинаар lilium , грекээр leiron гэх ба сараанатай холбоотой эртний грекийн домог их сонирхолтой санагдсан. Геркулесийг ээж Hera нь хөхүүлж байгаад санаандгүй сүүн доош дусаж диваажингийн хашаанд унасан нь сүүн зам болж, дэлхий дээр унасан нь Сараана цэцэг болсон гэдэг. Хайрын бурхан Venus сараана цэцгийг хараад түүний гоо үзэсгэлэнд атаархан, төгс төгөлдөр байдлыг нь далдлахын тулд цэцэгний голд дохиуруудыг бий болгожээ. Дундад зуунд  сарнай цэцэг, сараана цэцгийн аль нэгийг төрсөн эмэгтэйгээр сонгуулж шинэ хүүхдийн хүйсийг мэддэг байжээ. Сараана бол хүү харин сарнай нь охин хүүхдийг төлөөлдөг.

Гарал

Хамгийн алдартай сарааны цэцгийн төрлүүд нь Asiatic болон Oriental бөгөөд азийнх нь эрт дэлбээлдэг, ургахдаа амархан, цагаан , ягаан, шар, улаан зэрэг олон өнгөтэй хэдий ч дорнодынхтой харьцуулахад сул үнэртэй байдаг. Харин дорнод сараана нь илүү том, хоёр өнгөөр дэлбээлдэг (bicolor) хурц анхилуун үнэртэй байдаг байна. Цав цагаанаас дарсны улаан хүрэн өнгө хүртэл олон янзын өнгөтэй байдаг. (ногоон цэнхэрээс бусад)

Бэлгэдэл

Сараана цэцэгт олон зүйл цэцэгс багтдаг бөгөөд тус тусдаа утга санаатай.

lily calla – гоо үзэсгэлэн , цэвэр ариун чанар

Lily day – сээтэгнэл

Lily Eucharis – гэрлээгүй эмэгтэй

47e86660079db05cc8299277c29be978

Lily orange – үзэн ядалт

Lily tiger- эд хөрөнгө , бахархал

aea89906f0634e0d66cf822d101f9da3

Lily yellow- зугаа цэнгэл, баяр хөөр

“The calla lilies are in bloom again. Such a strange flower, suitable to any occasion. I carried them on my wedding day, and now I place them here in memory of something that has died.” – Katharine Hepburn   Stage Door (1937)

hqdefault

Advertisements

Lily

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s