Notes | September 2016

Хүн бүрт ялангуяа оюутан сурагчдад хичээлийн шинэ жил эхэлдэг болохоор намрын эхэн сар шинэ эхлэл шиг санагддаг байх. Есөн сарын өмнө их догдлолтойгоор шинэ жилийн зорилт (new year resolution) гаргаж байсан бол энэ сард түүнийхээ үр дүнг шалгаж, амласандаа арай хүрч чадаагүй нь дахин шинээр эхлэх сайхан боломж билээ. Би ч гэсэн энэ сарыг шинэ эхлэл гэж үзэж олон зүйлийг эхлүүлж их урамтай байгаа.

12279130_1017224641704132_5621720194000089917_n

Bukhbold photography

Сар бүрийн тэмдэглэлдээ нэр өгдөг заншлаар ахиц дэвшил нь аз жаргалтай амьдралд нилээд чухал болохыг биеэрээ ойлгосон учраас энэ сарыг “Ахиц дэвшил”-ийн сар гэж нэрлэж байна.

Залуу насандаа бусдын өмнө хүлээх хариуцлага харьцангуй бага, зав чөлөөтэй байгаа дээрээ өөрийгөө таньж мэдэн, олон талаас хөгжүүлэхэд анхаарч, хүссэнээ хийх боломж хязгаарлагдмал байсан ч Өнөөдөр хөгжихийн тулд юу хийж чадахаар байна түүнийгээ хийгээд байвал ирээдүйдээ өөртөө, гэр бүлдээ ч олон үүд хаалгыг нээж байгаа хэрэг болохыг ойлгож өөртөө шинэ нээлтийг хийлээ.

Нэг газраасаа хөдлөхгүй зогсоод л байгаа юм шиг, бүр багын өөрөөсөө дордоод байгаа мэт санагдаж, одоодоо сэтгэл ханамжгүй, ирээдүйдээ санаа зовсон, үүнийгээ найз гэрийнхэндээ гомдоллохоос өөр зүйлгүй нэг үгээр аз жаргалгүй хэсэг явснаа бодоход ахиц дэвшлийн мэдрэмж (sense of achievement) дутагдсанд байжээ. Зорьсон зүйлдээ хормын төдийд хүрдэггүй, бага багаар ахисны хүчинд хүрдэг гэдгийг мэддэг боловч өнөөдөр чадах бүхнээ хийсэн гэдэг чинь бага ч байсан ахиц дэвшил гэдгийг ойлгодоггүй байсан байна.

Харин одоо бол өмнөхөөсөө тэс өөр болж өөрчлөгдөөгүй ч өдөр бүр мөрөөдлийнхөө төлөө хийж байгаа багахан зүйлээ үнэлж сэтгэл хангалуун байснаар ахиж дэвшин, улам мөрөөдөлдөө ойртож байгаа мэт санагдаж жаргалтай болж байна. Жаргалтай байх гэдэг ганцхан үүнээс хамаарахгүй нь мэдээж боловч урьд урьдынхаасаа өнөөдөртөө сэтгэл хангалуун байж чадаж байгаа.
Магадгүй энэ өөрчлөлт бясалгал ,минимализм,одоо цагт амьдрах зэргийг сонирхож судалж байгаагийн ач байх. Мөн энэ нээлтэнд минь хамгийн том түлхэц болсон зүйл бол The Happiness project by Gretchen Robin гэсэн ном байлаа. Хальт харахад жаргалтай байхаас аргагүй хамаг амьдрал нь тогтчихсон эмэгтэйн нэг жилийн турш өөрийгөө хэрхэн эрхлүүлж байгаа тухай юм шиг боловч шингээгээд авахаар олон санаа сэдлийг төрүүлсэн шүү.

Тэгэхээр just Do it гэсэн уриатай эхлүүлсэн энэ сарын турш өдөр бүрдээ сэтгэл хангалуун байсны нууц нь Том зүйлийг буталсанд байгаа юм. Яаж вэ гэвэл

  • Өмнөх постон дээр бичсэн шиг өөрийн Vision – г тодорхойлох
  • Алсын харааныхаа дагуу бодит зорилгуудыг гаргах
  • Зорилго бүрийнхээ төлөө өнөөдрийнхөө бололцоонд юу хийж чадахаа жагсаах
  • Жагсаасан зүйлсээ долоон хоногтоо хуваан тохируулах
  • Хийсэн хийгээгүйгээ тэмдэглэх
  • Долоон хоногийн эцэст өөрийгөө шалгаж дүгнэх, урамшуулах
  • Дахин тууштай үргэлжлүүлэх ( шантрах гээд байвал vision -ээ эргэн харах)

Жич: Хэлсэндээ хүрдэг, төрөлхийн зориг зүрхтэй итгэлтэй хүмүүс ингэж яадаг байнаа гэж бодох байх. Харин над шиг үргэлж мотивац хэрэгтэй болдог, байхгүй бол амархан мохчихдог хүмүүс байвал туршаад үзээрэй. Эсвэл дор өөрсдийн аргаа хуваалцаарай.

September Favorites |

Songs.  Peter Doran – Every little things


Chen – Best luck

Books. Power of Habits by Charles Duhigg

Tv show. Stranger Things (2016)

ST_107-108_Unit_0754_R_CROP1.jpg

Movie. Train to Busan (2016) Миний хамгийн дуртай зомбитой кино болсоон.

I have to buy new shoes (2012) Японы нэг ангит романтик драма. Надад маш их таалагдсан. Парис хотын гоо сайхныг дэлгэцээр харах сайхан боломж. Парист олон жил амьдарч буй зохиолч бүсгүй дөнгөж Парист ирсэн зурагчин залуутай санамсаргүй танилцснаар үйл явдал эхлэнэ.   “I want to be your Eiffel Tower.”

ArticleThe Story of Enlightenment: The Neuroscience of Mindfulness Meditation

Video.  Everyday is a special occassion. Everyday that you’re alive, you should be presenting your best self to the world.  Иймээс гэртээ өдөржингөө өнжих ч бай өөрийгөө арчлан хамгийн сайхнаараа байх хэрэгтэй. Ийм байвал сэтгэл өөдрөг, илүү бүтээлч болдог нь анзаарагддаг. Доорх бичлэгээс дотоод гоо үзэсгэлэн хамгаас чухал гэж яригддаг ч гадаад гоо үзэсгэлэн дутахааргүй чухал болохыг тайлбарласан байгаа шүү.

September Highlight |

Намайг сайн мэддэг хайртай найзын маань өгсөн бэлэг. 100% handmade  баярлалаа.

14542869_257014964699629_723995212_n

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s