Notes | Precious years

“They’re sleeping in there or else they are yawning. Only the children are pressing their noses against the windowpanes.”

“Only the children know what they are looking for.”

Арван настай өөртэйгөө арван жилийн дараа уулзах боломж олдвол бид хоёр ойлголцож чадах болов уу?  Өдөр ирэх тусам жаахан хүүхдийн гэнэн, сониуч зангаасаа холдоод ТОМ ХҮН гэсэн  Яагаад гэхийн оронд  ЯАХ вэ гэж шаналдаг ажил ажил гэсэн нэгэн хэвийн ижилхэн  цутгамалд ороод байгаа мэт санагдаад байх юм. Бяцхан хунтайж номонд гардаг шиг хүн бүр л хүүхэд байсан. Тэр зурагнаас бүгд л малгай биш зааныг залгисан могойг олж хардаг байсан байх.

                             4d1aa0a2e74e60ef91ba932598578054

Гэтэл хэзээнээс хүмүүс баригдмал сэтгэлгээтэй, чухал зүйлийг анзаардаггүй (бусад гарагуудад амьдардаг томчууд шиг) ТОМ ХҮН болчихдог юм бол. Хүмүүсийн галт тэргээр хүүхэд насандаа буцаад очихсон гээд байдгийн учрыг одоо л бага зэрэг ойлгож байх шиг. Жинхэнэ өөрийгөө мартахыг хүсэхгүй байгаа учраас боломж байгаа дээр арван настай өөрийнхөө  мөрөөдөл, төсөөлөл, сонирхол дурсамжийг хадгалж авъя гэж шийдлээ.

Lee Jung Hyun-  I Love Natural album


Аавын авчирсан энэ цомог олон дурсамжтай. Эгчтэйгээ хамт уйдахаараа тултал нь чангалаад орон дээрээ дэвхцээд бүжиглэдэг байсан.. Одоо ингээд сонссон чинь үнэхээр гоё байна.Дандаа аавын хурд чоно гээд хамтлагуудын дунд ганцхан энэ цомог байсан болохоор дуусахаар нь дахиж эхлүүлээд л сонсдог байж билээ. яах аргагүй хүүхэд насны минь нэг хэсэг (7 нас)

  BABU bear

Миний хамгийн хайртай найз BABU. Одоо болтол ширээн дээр халтар царайлаад ярвайгаад байж л байна. Анх хоёрдугаар ангид авга эгч маань ажлаасаа тараад ирэхдээ хөөрхөн харагдахаар нь чамд авлаа гээд өгч байсан. Үүнээс хойш 13 жил нөхөрлөжээ. Тоглоомын түүхээр ярьвал миний Woody л гэсэн үг. Орондоо хамт унтдаг , уйлвал нулимсаа арчдаг, зураг зурвал түүнийгээ л зурдаг байсан. Хаа ч явсан хамт байсан болохоор нөгөө Babu гээд гэрийнхэн бүгдээрээ мэддэг байж билээ. Одоо ч асуусан хэлнэ дээ.

Д. Гармаа зохиолчийн хүүхдийн номнууд

Аав цэцэрлэгт орсон нь, хөгжөөнтэй туужууд гээд бодох төдийд арааны шүлс асгараад байдгийн. Учир нь номоо уншихдаа үргэлж гашуун ааруул иддэг зуршилтай байсан. Ааруул аманд байхгүй л бол нэг л тухгүй, ойлгож өгдөггүй байж билээ. Буцаад яг тэгээд ааруулаа мэрэнгээ номондоо ороод суумаар байна шүү.

ANIMATIONS

Таван цагт сумо дуусангуут удирдлагыг 6 цагийн “цагийн хүрд” гарахаас өмнө эзэмших эрхтэй болж намхан ширээгээ зурагтны урд тавиад хамгийн амархан хичээлээ дэлгээд хүүхэлдэйн кинонуудаа үздэг байсан. Миний өдрийн хамгийн дуртай мөч. Гарч буй хүүхэлдэйг аравдахаа үзэж байсан ч хэзээ ч алгасахгүй.  Бас  зурагтаар Disney channel -аар  21 цагт гүнжийн хүүхэлдэйнүүд гардаг байсныг их санадаг. Анх араатан ба гүнжийг дуу оруулалтгүй, яг амьд хоолойгоор нь харанхуйд үзэж байсан маань яагаад ч юм их тод үлдсэн байна.

BelleBeastDancing2-1.gif

Цаасан SIMS

Хүүхдүүд айл гэр болж жүжиглэж тоглодог байхад эгч бид 2 ахтайгаа хамт цаасан дээр дизайнер шиг мөрөөдлийн байшингаа дээрээс нь харж байгаа юм шиг зураад бас өөрсдийгөө зурж хайчилчихаад яг SIMS шиг толодог байсан. Ерөөсөө залхахгүй хэдэн цагаар зураад суучихдаг, ах эгчийн гэрээс гоё зурах гээд их хичээгээд л.

MTS_DeluxeDesigns-1352402-Alcester6.jpg

ҮСНИЙ ДАРУУЛГУУД

Толгойндоо заавал өнгө өнгийн үсний даруулгатай. Чихний ар өвдсөн ч тэсээд зүүгээд л байна. Хугалаагүй бол өдийд нилээд том цуглуулга болох байсан даа.

БҮТЭН САЙНЫ ХӨӨСТЭЙ БАНН

Долоон хоногийн бас нэг дуртай үе.

 Kaney West- Bittersweet

Энэ дууг сонсохоор зөндөө дурсамж сэргээд байдгийн. Тэр үед  утгын мэдэхгүй миний хамгийн дуртай дуу гээл дахин дахин сонсдог байсан.

ӨВӨӨГИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ

Хаа ч хамтдаа. Өвөөдөө зөндөө хайртай.

THE END  

Та ч гэсэн хүүхэд насаа дурсаад үзээрэй.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s