Book review | The Power of Habit by Charles Duhigg

81zjagjiv0l                                                                                                               Хүмүүсийн дунд 25 нас хүрэхээсээ өмнө муу дадал зуршлаа засахгүй бол цаашаа яаж ч хичээгээд нэгэнт тогтсон зангаа орхиж чаддагүй гэсэн яриа байдаг. Хүн болгонд ингэхээ больчих юмсан, ингээд хэвшчих юмсан гэсэн хүсэл байдаг, тэгтэл яагаад өөртөө мэдсээр байж хэвшүүлж чаддаггүй юм бол ?

Энэ сар зуршил гэж яг юу болохыг, нэгэнт тогтсон зуршлыг өөрчилж, шинэ зөв зуршлыг хэрхэн өөртөө бүтээх талаар мэдэж авъя гэсэн үүднээс энэ номыг уншлаа. Зуршлын тухай олон номнуудаас энэ номыг сонгох болсон шалтгаан нь шинжлэх ухааны үндэслэлтэй бөгөөд олон практик жишээгээр баяжуулсанд байсан. Аль дөрвөн жилийн өмнө уншигчдын гарт очсон номыг одоо л уншиж байгаа ч мэдээд авахад оройтоогүй гэж бодож байна.

Жич: Доор зөвхөн хувь хүний зуршлын талаарх бүлгийг багтаасан бөгөөд бизнес, бусад салбарт (Starbucks,Target,Cinnabon) зуршлыг хэрхэн ашигладаг тухай сонирхолтой бүлгийг орхигдуулсан болно. Уншаад олон зүйлийг өөрөөр харахаар юм байналээ шүү.

Товч утга санаа                                                                                                                                          Хүний өдөр тутам хийдэг үйлдлүүдийнхээ 80 гаруй хувийг ухамсарт шийдвэргүйгээр гүйцэтгэдэг. Зөвхөн үүнээс харахад л багаасаа төлөвшсөн бидэнд байх ижил ялгаатай олон зуршлууд л биднийг хэн байх, ямар амьдралаар яаж амьдрахыг эрүүл байх, гэр бүлтэйгээ ямар харилцаатай байх эсэх гээд бүхнийг тогтоодог байна. Нэг ёсондоо зуршил биднийг захирдаг гэсэн үг.

Зуршил яаж бий болдог вэ ?

Бидэнд өдий хүртэл бий болсон зуршлууд гурван үндсэн зүйлээс (Habit Loops) бүрдэнэ. Өдөөлт (cue), давтамж(routine), шагнал (reward). Жишээ ньthe-habit-loop  гэрт орж ирлээ өдөөлт, гутлаа тайлаад том өрөөрүү орох боломжтой болох нь reward. Аль гутлаа түрүүлж тайлах, хаана яаж тавих зэргийг тархи огт бодож шийдэхгүй нэгэнт тогтсон  байдаг ба харин гутлаа тайлах зуураа дараа нь юу хийхээ шийдэж байдаг. Мөн цэвэр ус л уух болно гэж шийдээд яг дэлгүүрт ороод эхэндээ өөртэйгөө их тэмцэлдэн кофений үнэрийг тэсэн байж ус авч уудаг. Гэтэл дахиад л юм уумаар санагдах үед өөрийн мэдэлгүй кофе үнэртээд л (cue) ямар ч бодолгүй аваад уучихсан байдаг жишээтэй.

Зуршлыг хэрхэн өөрчлөх вэ ?

Зуршлаа өөрчлөхийн тулд өөрчилж чадна гэсэн итгэлтэй байх ёстой. Сөрөг зуршлыг огт арилгаж чадахгүй харин зуршлын дээрх гурван үндсэн зүйлсийг ашиглан сайн зуршил болгон өөрчлөх боломжтой. Жишээ нь өдөр болгон шоколад чихэр авч иддэгээсээ болоод таргалаад байна гэж үзвэл шоколад идэхэд хүргээд байгаа өдөөлтийг нэгдүгээрт олох хэрэгтэй. Өдөөлт нь өдрийн засварлагаа, нойр хүрч ядрах зэрэг байж болно. Хоёрт үр дүн буюу шоколад идснээр чамд ирэх reward юу болохыг тогтооно. Идсний дараа эрч хүчтэй болох, цадах мэдрэмж эсвэл шоколаддаа биш бүгчим өрөөнөөс гарч агаар амьсгалсанд байж болно. Ингээд тогтоосон бол шоколадыг  адилхан  reward өгөх тэр зүйлээр орлуулах хэрэгтэй. Өдрийн засварлагаа өдөөлт, дэлгүүр ороод аяга хар кофе уулаа эрч хүч reward  гэх мэт. Эсвэл өдөөлтөөс зайлсхийж болно.   Эндээс дэлгэрэнгүй уншиж ойлгоорой. How habits work ?

Ингэж гурван хүчин зүйлийг тодорхойлохоос гадна хамгийн чухал зүйл нь өдөр бүр давтан хийх (repetition)  сэтгэлийн тэнхээ буюу Willpower юм. Ийм учраас өөрийгөө бүрэн дайчлан төлөвлөгөө гаргаж тасралтгүй давтан хийх хэрэгтэй. Номонд үүнтэй холбоотой мундаг мэргэжлийн балетчин, мэс засалчид  зөвхөн авъяастайдаа ч биш, олон мянган удаа нэг үйлдлээ давтан хийж зуршил болгосноор их хүч зарцуулалгүй (тархинд ирэх ачаалал бага ч) алдаагүй, төгс үйлдлээ гүйцэтгэж чаддаг болохыг шинжлэх ухааны үүднээс тайлбарласан байсан. Мөн сэтгэлийн тэнхээтэй сахилга баттай байх нь амжилттай сайхан амьдарахад их нөлөөтэй болохыг  Stanford их сургуулийн 60аад онд хийсэн Marshmallow Test-н үр дүнгээр нотолж сахилга батыг булчин шиг өөртөө хөгжүүлж, эцэстээ ямар ч хүчин чармайлтгүйгээр зуршил шиг автоматаар өөрийгөө удирдаж чаддаг болохыг дурдсан байсан. Иймээс хүүхдүүдийг багаас нь хөгжимчин, Олимпийн тамирчин болгохгүй ч хөгжим бүжиг, спортын дугуйлан секцэнд явуулснаар хувийн сахилга бат (self-regulatory) нэмэгдэж хичээл номондоо сайжрах олон сайн нөлөөтэй байдаг байна.

Why is self control is important ? Marshmallow test TEDXtalk

Бас нэг сонирхолтой санаа нь нэг зуршлаа хичээнгүйлэн өөрчилж чадвал бусад зуршлууд өөрөө засагддаг болохыг баталсан байсан.Үүнийг keystone habit гэх бөгөөд жишээ нь өглөө эрт босож байх ганцхан зуршлыг өөртөө бүрдүүлснээр аажимдаа бусад сөрөг дадлууд даган өөрчлөгддөг байна.

Нэгтгээд үзвэл :

  1. Keystone habit- аа олох
  2. habit loop тодорхойлох
  3. Төлөвлөгөө зохиох (habit tracker)
  4. Сахилга баттайгаар өдөр бүр давтах

Номыг нь унших завгүй бол Charles Duhigg-ийн энэхүү  TED talks-г сонсоорой.

                                         АМЬДРАЛАА ГАРТАА АВЦГААЯ

Advertisements

2 thoughts on “Book review | The Power of Habit by Charles Duhigg

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s