- Хүүхдийн гараар зурсан зургууд. Бүгд өөр, этгээд, өхөөрдөм, онцгой.
- Алтан шаргал ийм өнгөнд
- Гараараа ямар нэгэн юм бүтээх. оригами…
- Оригамийн төрөл бүрийн өнгө, хээтэй цааснууд мөн түүний үнэрт
- Цав цагаан үүл хөвсөн тэнгэрт
- Хаврын дөнгөж гөлөглөсөн мод, хаврын навчны өнгөнд
- Аливаа зүйл (бас бодол) цэгцтэй, цэвэрхэн байхад, fresh мэдрэмжинд
- Ямар ч хяналт, болгоомжлолгүй хүмүүстэй ярилцах
- Том гэдэстэй чихмэл тоглоомонд
- Цаг хичнээн өнгөрснийг мэдэхгүй хийж буй зүйлдээ дурлах
- Толгой дээр чийдэн асах мөчид
- Бүтээлч мэдрэмж
- Цэцэг үнэртэх, цэцэгстэй ойр байхад
- Хоосон гудамжаар, нам гүмд удаан алхах
- Хэн нэгэн надад онцгой хандах
- Тэнгэрт онгоц нисээд цагаан зурвас үүсгэхийг харж мөрөөдөх
- Номонд уусах
- Хайртай хүмүүсийнхээ чин сэтгэлээсээ инээж, инээмсэглэж байгааг харах, шалтгаан нь би байвал бүүр ч
- Хүнд санаандгүй тусалснаа мэдэх
- Ном болон цэцэг үнэртэж байгаа хүнийг гаднаас нь харах
- Жагсаалт бичих
- Хүмүүс намайг байгаагаар минь хүлээж авахад
- Цаг хичнээн өнгөрснийг мэдэхгүй хэн нэгэнтэй удаан ярилгах
Advertisements