Notes | October 2016

Арван сар минь баяртай.

Өвлийн хүйтэн утаатай өдрүүд ирж байгаа гэхээр онцгүй байгаа ч гэсэн шинэ жилийн чимэглэл, дуунууд, дулаахан хөнжил, халуун шоколад, зузаан оймсоо өмсөн гэхээс тэсч ядаж байна. Энэ намар урьд урьдынхаасаа уйтгартай өнгөрлөө. Магадгүй байгальд гарч намрын дулаахан шаргал  өнгийг мэдрээгүйд байх. Эсвэл энэ сар уншиж байгаа Харуки Муракамигийн зохиолтой ч холбоотой юм боловуу. (Уншихаар яг дүрүүд шиг нь меланхолик болчихдог.)

Erick Satie-гийн энэ алдартай меланхолик ая энэ намрыг төлөөлөх юм уу даа.

 

Favorites

Movie | The Giant Mechanical Man Давгүй хөгжилтэй кино. Нью-Йоркийн завгүй шуугиантай амьдралын чимээгүйхэн хэсгийг харуулсан. Үзсний дараа нээх гоё хөнгөрөөд ирсэн.

We Bare bears – Үнэхээр хөөрхөн.

giphy

Book | Sweetheart Sputnik – Haruki Murakami

Article | Би хэрхэн ажилладаг вэ -LHAMOUR брэндийн үүсгэн байгуулагч Н.Хулан Миний хүндэлж явдаг хүмүүсийн нэг.

Нэг ийм л байна даа. Дараа сараас арай илүү идэвхтэй амьдарч олон зүйл амжуулнаа.

Highlight |

Сэтгэл санаанаас олон зүйл хамааралтай нь үнэхээр үнэн. Завгүй байна, ядарч байна, хэцүү байна гээд л байх юм бол сэтгэл бодлыг чинь дагаад царай зүс гундаж, бие энэ тэндээ өвдөөд, ажил төрөл урагшилж өгөхгүй, хамгийн гол нь хайртай хүмүүстэй санаа тавьж чадахгүй эргэн тойрноосоо сайхныг олж харах чадваргүй  амьд зомби болдог. Би өөрөө ийм болчихсон гэхгээгүй юм шүү. Яриад л байдаг стресс гэдэг зүйл л хэнийг ч ялгалгүй ийм байдалд хүргэдэг байна. Саяхан манай мэдрэлийн багш дээр олон зовиур шаналгаа хэлж ирсэн дөнгөж гуч хүрч яваа залуу эмэгтэй ирсэн. Зөндөө үзлэг, асуумж авсны эцэст багшийн өгсөн гоё, сургамжтай зөвлөгөө энд хуваалцая гэж бодлоо.

Чамд өгөх гурван л зөвлөгөө байна.

Өөрийгөө эрхлүүл. Нөхрөө эрхлүүл. Хүүхдүүдээ эрхлүүл.

Эмэгтэй хүнийг жаргалтай болгодог зүйл бол өөрөө гоё байж өөртөө сэтгэл хангалуун байх. Тийм байх тусам эмэгтэй хүн жаргалтай, хүмүүстэй сайхан харилцаатай байж чаддаг. Ингэж их хөшсөн биеээ өдөрт заавал хөдөлгөж бай.Сэтгэл санаа сэргээд л ирнэ. Иогт фитнест явах завгүй бол өдрийн хичээлд суугаад хэдэн дасгал сураад  хамгийн таалагдсан дасгалаа өдөр бүр заавал хий. Эрт босоод ч хамаагүй өөртөө заавал цаг гаргаж бай. Өөртөө итгэлтэй бай.Өөрийгөө эрхлүүл. Харин нөхөртөө дуртай амттай хоолыг нь хийж өгөөд сайхан аашыг нь хөдөлгөөд болохгүй байгаа асуудлаа ярилц. Эвлэр. Хүүхдүүддээ хоол хувцсыг нь бэлдэж өгснийгөө санаа тавьж байна гэж үзэхээсээ илүү тэдэнтэгээ хамт тоглож зугаал.  Ийм залуу дээр хөгшин хүний зовиур хэлээд ярвайгаад явж болохгүй ээ. Амьдралын сайхныг мэдэр.

Манай багш биднээс дутахгүй залуухан, цог жавхлантай, үзэсгэлэнтэй,үлгэр дууриалал болсон эмэгтэй байдаг. Багшаасаа тархи мэдрэлээр зогсохгүй олон зүйлийг сурч мэдэж авсандаа баяртай байна. Энэ их хөшсөн биеээ багшийнхаа ачаар анзаарч дараа сараас өөрийгөө эрхлүүлэх шийдвэр гаргаж байна. Залуу ч гэсэн эртнээс биеэ хайрлах хэрэгтэй.

tumblr_n8pmmc5EQZ1tfpo35o1_500.gif

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s