Book notes| Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг – Нам Ин Сүг

МӨРӨӨДӨЛ

img101s

  • Жинхэнэ мөрөөдөл гэж өөрийн хүсч байгаа ирээдүйн амьдралын дүр төрхөө мэддэг, үнэхээр тийм болохыг хүсдэг, түүнд эрмэлзэлтэй байхыг хэлнэ.
  • Хэрвээ та хэн нэгэн болохыг мөрөөдөж байгаа бол  сэтгэл дотроо аль хэдийн тэр хэн нэгэн болох ёстой. Энэ бол хичээл зүтгэлтэй эн зэрэгцэхүйц чухал. Яг л цаг хугацааны машинд суугаад ирээдүйн өөрийгөө харсан мэт. Ингэснээр мөрөөдлөө биелүүлэхэд чинь хийх ёстой олон сонголтууд тань таныг хүссэн хэн нэгэн болоход чинь хөтлөн оруулна.
  • Хорвоогийн бүх юм болно гэж бодвол болдог юм. Сэтгэлдээ аль хэдийн мөрөөдлөө биелүүлсэн хүмүүс одоо ч тэр ирээдүйд ч аз жаргалтай амьдарна.
  • Яг одоо бэрхшээл тулгарч мөрөөдлөөсөө холдох боллоо ч одоогийн энэ байдал чинь мөрөөдлөө чиглэж яваа өөр нэг зам гэдгийг бүү март. Хүрэх газраасаа л харцаа салгахгүй л байж чадвал мөрөөдөлдөө хүрэх зам аяндаа гарч ирнэ.
  • Хэн нэгэн хувь заяа сайтай амьдрах уу үгүй юу гэдгийг мэдье гэвэл тэдний буруу хийсэн сонголтын дараа дахин ямар сонголт хийж байгааг нь харахад болно.
  • Мэдэх юмгүй амьдралд аажим аажим дасч муугүй л юм байна гэж бодож хэзээ ч болохгүй. Бүү хүлээн зөвшөөр.

             АЗ

  • 2015-06-09Ирээдүйн бэлтгэлээ өнөөдөр хангаж явснаар аз чам дээр өөрөө ирнэ.
  • Азыг хүсч байвал эхлээд аз хүртэх хэмжээний хүн болж бэлтгэлээ хангасан байх ёстой.
  • Өөрөө бэлтгэлээ хангачих юм бол аз бүр залхмаар их хүрч ирдэг. Аз ихтэй газар бай. Одоо өөрт байгаа зүйлсээ аз гэж тооцон талархдаг хүн л илүү олон азыг дуудаж чадна.

                                                        ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ

2-girl-s

  • Өөрийгөө дорд гэх үзлээс ангижр. Гэр бүлийн асуудал миний үнэ цэнийг баллах зүйл биш гэдгийг марталгүй эцсээ хүртэл өөрийгөө хайрлаж итгэж чадваас танд гэр бүлийн чинь эдэлж чадаагүйг эдлэх ирээдүйн амьдрал заавал ирнэ.
  • Өөрт өгөгдсөн өгөгдлийг сөрж явах хэцүү. Гэхдээ чи өөрөө үүнд эргэлт хий. Ирээдүйг тань зөгнөн хэлж байгаа эргэн тойрны хүмүүсийнхээ илэн далангүй харц, үг үнэн эсэхийг шалга, бүү итгэ. Өөрөө бий болго. Онц гойд зүйлгүй амьдралд огцом эргэлт гарга.
  • Бусдын дүгнэлтэнд сэтгэлээ шархлуулахгүй сэмхэн эргэлт хийхэд бэлд.
  • Магтаалын үгэнд цочин магтсан хүнээ байдалд оруулалгүй тэр үгэнд нь талархаж сурах хэрэгтэй.
  • Эхлээд өөрийгөө хайрлаж сур. Хүмүүс өөрийгөө яаж хайрлахаа мэддэггүй учраас сэтгэл санааны хоосролд орж, тэр хоосон зайгаа дүүргэхийн тулд үргэлж бусдын юмыг булааж авдаг.
  • Амьдрах гэж чадлаараа л зүтгээд байгаа мөртлөө болж байгаа юм гэж байхгүй бачуурсан хэвээрээ л байгаад байдаг. Учир нь өөрийгөө уучилж чадаагүйд байдаг.
  • Салбартаа дэлхий хэмжээний амжилт гаргасан хүмүүс ч гэсэн бурхан биш миний л ижил хүн, ялимгүй хэцүү үеийг л давчих юм бол тэдэн шиг болохгүй гэж газаргүй.

 ОДОО ЦАГ

  • Одоод аз жаргалтай байж чадахгүй бол ирээдүйд аз жаргалтай байж чадахгүй. Аз жаргал гэдэг энэ мөчдөө баяртай байхыг хэлнэ.
  • Өөрийнхөө хүсч байгаа зүйлээ харж, өөртөө сануулан, улам хичээх урам эрч хүчийг олж ав. Аз жаргалыг мэдэр.
  • Одоогийн үргэлжлэл болсон гайхуулсан зүйл байхгүй ирээдүйгээ хүлээн зөвшөөрч чадахгүй бол одооноос эргэлт гаргах бэлтгэлээ хий. Ямар нэгэн юм хийхэд хамгийн тохиромжтой цаг бол ямагт одоо. Юуг ч мартахаасаа өмнө ажил хэрэг болго.3290a12c36b30da7ff8928dba3453935
  • Санаа зоволт гэдэг сохор зоосны ч үр дүн авчрахгүй. Санаа зовж шийдэж чадахгүй бол чимээгүй зүгээр л хийгээд үз. Үйлийн дараа үр дүнгүүд аяндаа санаа зовнилыг шийдэрлэж өгнө.
  • Бусад хүмүүсийн нүдэнд ажил хэрэгч харагдах гэж энэ тэр юмыг барьж авч сэглэж хаяад байлгүй заавал эцсийн үзэж байж санаа амардаг сэтгэлийн шалгууртай байх хэрэгтэй.
  • Ганцаараа байхдаа цаг хугацааг атаархам сайхан кайфтай өнгөрөөж чаддаг хүн бусад хүмүүсийн дунд байхдаа ч цагийг хөгжилтэй өнгөрөөж чаддаг.
  • Ямар нэгэн өөрчлөлт гаргах нөхцөл боломж хүмүүсийн амьдралд жижигхэн ялгааг бий болгож тэр ялгаа нь бага багаар томорсоор амьдралын чансааг өөрчилдөг. Энэ ялгаа ихэсгэдэг зүйл нь хичээл зүтгэл.
  • Түрүүлж бүрэлдэн тогтсон өөрийн үзэл бодлоосоо болоод номон доторх мэдээжийн үнэнийг харалган бүү өнгөрүүл.

Амжилтанд хүрсэн эмэгтэй больё гэж бодож байгаа бол духныхаа арьсыг үрчийлгэн шүдээ зуухаас илүү амжилтанд хүрсэн байгаа өөрийнхөө дүр төрхийг мөрөөдөж тэр мөрөөдөл чинь биелэнэ гэж итгэж явах нь илүү үр дүнтэй. Хорин нас бол амандаа дуу аялан мөрөөдлөө чиглэн хором ч амсхийлгүй түүндээ алхам алхмаар ойртдог үе билээ.

Бүх зураг Jiwoon Pak өмч болно.
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s