Book review | Big magic by Elizabeth Gilbert

big-magic-defnЭлизабет Гилбертийн “Агуу ид шид” гэх түүний хамгийн сүүлд бичсэн номыг энэ сар барьж авлаа. Үүнтэй зэрэгцэн эгчийн авчирсан Пол Жонсоны “Бүтээгчид” номыг уншиж бүтээлч байдлын тухай ойлголтоо өөрчиллөө. Хүн үнэхээр л ямар нэг зүйлийг бүтээх гэж төрдөг биш гэж үү ? Тэр бүтээсэн зүйл нь алдар цуутай бүтээгчдийн бүтээл шиг мөнхөд дурсагдах агуу биш байсан ч бид ямар нэг байдлаар ямар нэг зүйл бүтээсээр энэ хорвоог орхидог. Өмнө нь бүтээлч зан, өндөр мэдрэмжтэй байх зэргийг зөвхөн урлагийнханд хамаарагдах зүйл гэж ойлгодог байсан. Үүнийг ойлгох, бий болгох хүмүүс тусдаа байдаг юм шиг л. Гэтэл Хүн бүр бүтээгчид. Хүн бүрийн дотор гарч ирж тодрохыг хүсэн байж ядаж байгаа очир эрдэнэ оршдог, зөвхөн төрөлхийн заяагдсан хүмүүст л онгод гэж нэрлээд байдаг шинэ санаа  хүрч ирдэг биш бид зоригтой, анхааралтай байж чадвал хязгааргүй их шинэ санаанууд энэ тэр гэж ялгалгүй өөрсдийг нь бодит болгож өгөх хүнийг хайсаар явдаг болохыг энэхүү номыг уншихдаа ойлголоо. ЭНЭ БОЛ ИД ШИД.

34d4f71fc9ac164fd6af6bc5770ca7e4

Бидэнд ямар нэг зүйлийг эхлүүлэхэд, бүтээх санаа төрөхөд айдас биднийг зогсоодог. Жишээ нь надтай адилхан надаас илүү бичдэг, дуулдаг, зурдаг , судалдаг хүмүүс маш олон байхад би энд ингээд яах билээ. Ингэж хэн ч тоохгүй байх гэсэн айдсаасаа болоод  шинэ санаагаа хөөн явуулж, дурласан зүйлээ мартахад хүрдэг. Гэтэл өөр талаас бодоод үзвэл шинэ санаа чамайг энэ олон хүмүүс дундаас сонгож чамаар дамжин бодит болохыг хүссэн байна шүү дээ. Чиний хийх дуртай зүйл чи хийдэг учраас онцгой. Бас нэг зүйлийг санах хэрэгтэй. Ямар ч шинэ санаа оргүй хоосноос төрдөггүй. Ямар нэг санаа төрөхөд үүнийг надаас илүү хийсэн байгаадаа гэж орхидог бол Шекспирийн хайрын түүхийг хэдэн зуун жилийн турш уран бүтээлчид дуурайн дамжуулж ирснийг санадаа. Зөвхөн өөрөөсөө ганцхан заяасан амьдралдаа юу хийж бүтээмээр байгаагаа л асуугаад үз. Бусдад тоогдох гэж биш, хөрөнгө мөнгө, алдар нэртэй болох гэж биш, зүрх сэтгэлээсээ дурласан учраас л хийдэг, хиймээр байдаг тэр зүйл чинь юу вэ?

Хэрвээ хариултаа олсон бол юуг ч тоолгүй зүгээр л одооноос хийгээд бай. Алдсан ч амжилттай байсан ч эцэст нь чиний түүнээс таашаал авч, байгаагүй зүйл бүтээж байгаа нь л хамаатай учраас үр дүн тийм чухал биш. Харин шинэ санаа төрсөн бол дараа, нэг өдөр, жилийн дараа, цаг сайхан болохоор, амьдрал амар болохоор хэрэгжүүлье гэж хойш тавилгүй Яг одооноос оролдоод үз. Үгүй бол тэр санаа хүлээж тэвчилгүй яваад өгнө. Сайн бодоод үзэхэд танд нэгэнтээ төрж байсан санааг хэн нэгэн хэрэгжүүлчихсэн сэтгэл өөдрөг, амжилттай явааг харах, эсвэл хэн нэгэн таны хийснийг хараад надад яг ийм санаа өмнө нь төрж байсан ш дээ гэж хэлж байсан байх. Түүхэнд ч яг ижил цаг мөчид хоёр өөр газарт нэгэн зэрэг нээлт хийж байсан тохиолдол цөөнүй. Шинэ санаа хойшлуулахыг тэвчддэггүйг санах хэрэгтэй.

80c29a40a786ebad3627b74923fc1be1

Бүтээлч амьдралаар амьдрахын тулд хэний ч зөвшөөрөл бидэнд хэрэггүй. Магадгүй гэр бүлийнхэн чинь удмаараа бүтээлч бус буюу бусдын бүтээснийг гэмгүй хэрэглэгчид байсан байж болно. Магадгүй чи өөрийнхөө зурагт үзэж хэвтдэг, насан туршдаа өөрсдөд нь ямар нэг гайхамшиг тохиолдохыг хүлээн суудаг хүмүүсийн дунд өссөн ч байж болно. Үүнийг мартаж үз.  Энэ хэнийг ч тодорхойлохгүй. Хэн ч хүсвэл бүтээлч амьдралаар амьдарч чадна.

“How to spend your life? Sitting around passively waiting for stuff to happen to you or spending your life making things.”

Амьдралаа ямар байлгахыг хүсч байна? Өөртөө ямар нэг зүйл тохиолдохыг хүлээж суух уу, ямар нэг зүйл бүтээх үү? Юм бичмээр байна уу, дуу зохиож, кино найруулж, ваар хийж, шинэ хэл эсвэл бүжиг сурч, шинэ газраар аялаж, ханан дээр зураг зурмаар байвал Зүгээр л ХИЙ. Хэнд хамаатай юм. Хамгийн бүтээлч асуулт WHY NOT ?

Most things have already been done but they have not yet been done by you.

I am going to spend as much as time as I can creating delightful things out of my existence because that’s what brings me awake and that’s what brings me alive.

Let inspiration lead you wherever it wants leads you. We make things because we like making things.

Төгсгөлд асуухад бүтээлч хүн болохыг хүсч байна уу ?  Дэндүү оройтжээ учир нь та аль хэдийн бүтээлч хүн.

#BIGMAGIC

Номын өөрт таалагдсан санаануудаас орууллаа.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s