Favorites | Podcasts

Подкаст сонсож эхэлснээс хойш англи хэлний дуудлага, сонсгол мэдэгдэхүйц сайжирч, дуртай зүйлийнхээ талаар мэдлэгтэй болж, бүр өдөржингөө сонсохоор англиар сэтгэдэг болоод байна. Цаг гаргаж номхон суугаад сонсолгүй аягаа угаах, гэрээ цэвэрлэх, хоол хийх, Fb ухах гээд нээх их анхаарал шаардахгүй зүйл хийж байхдаа сонсвол цаг дэмий үрсэн юм шиг санагдахгүй шүү.

Short Orange   Podcast & Radio Addict энэ хоёр хамгийн дажгүй player шиг санагдсан.

1 | Amateur Traveler

AmateurTraveler-1400x1400.pngТаван зуу гаруй дугаартай 2005 оноос хойш идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж буй  аялалын тухай Amateur Traveler гэх подкаст миний хамгийн дуртай нь. Chris Christensen гэх сайхан хоолойтой эрхэм аялалын экпэрт болон аялагчидтай дэлхийн бүхий л газар орноор явсан тэдний туршлага, сонирхолтой түүхийг, тухай газрын хамгийн онцлог гэсэн болгоныг ярилцах бөгөөд сонсогчдод where should you go next and what should you see, do and eat there?” гэх асуултанд хариулт өгөн дараагийн очих газраа төлөвлөх болон  хүмүүсийг яг одоо  хувцсаа баглаад аялалд гарах хүртэл сэдэлжүүлэх болно. Нэг сонсоод эхэлбэл уйдна гэж байхгүй юм байналээ. Нэмж хэлэхэд интро дуу нь их гоё.

epo.PNG
Энэ линкээр ороод хүссэн газрынхаа тухай сонсоорой. Eposide Map  Монголын тухай эхлээд сонсоод үзвэл сонирхолтой байх.

 

2 | Optimal Living Daily

OLDLogo20160901.jpgБлог унших дуртай юу. Тэр дундаа минимализм, хувь хүний хөгжил, бүтээмжтэй байдлын тухай. Хэрэв тийм бол энэ подкаст танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Эдгээр дуртай сэдвийнхээ тухай хайж олох, унших гэдэг их цаг ордог. Харин энэ подкаст  хамгийн сайныг нь түүгээд өдөр бүр танд уншиж өгнө. Долоон хоногийн турш байтугай бүтэн өдрийн турш  сэтгэл санаагаа өөдрөг байлган гэдэг, мотивацаа алдахгүй байна гэдэг зарим үед хэцүү байдаг бол үүнийг сонсож байгаарай. Зөвхөн блог  уншиж өгөх төдий биш,                                       ном болон блогийн зохиолчтой хийсэн сонирхолтой ярилцлагууд ч бас бий. Санал болговол : Overclock your audio learning by Steve Pavlina Productivity : Listen to Audiobooks, podcasts and contents with efficiency  хэрхэн идэвхтэй байдлаар подкаст сонсох талаар зөвлөгөө.

3 | PotterCast – Harry Potter Podcast 

artjpg

Харри Поттерийн улаан ногоон фэн бол үүнийг сонсоод үзээрэй. Шидтэний ертөнц оршсоор байгааг мартаж болохгүй.

4 |  Harry Potter and the Sacred text

Harry-Potter-and-the-Sacred-Text.jpgЭнэ подкаст дээрхээс илүү сонирхолтой. Харри Поттерийн долоон цувралыг Еврейчүүдийн Тора, Христчүүдийн Библи шиг л фенүүдийн хувьд ариун судар гэж үзэн нийт 199 бүлгээр нэг анги хийж тухайн бүлгээр J.K Rowling бидэнд юу ойлгуулах гэж зорьсон байж болох ямар санаа, сургамж өгүүлсэн, үүнээс юу сурч болох тухай ярилцах болно.

5 | Extra Pack of Peanuts Travel podcast

epop_logo2

Энэ бас нэг өөр аялалын подкаст. Аялагчдад зориулсан зөвлөгөө түлхүү бий. Хэрхэн багыг үрж, илүү аялах тухай бүхнийг танд зааж өгнө гэсэн байна.

        Санал болговол : Reason We Travel

6 | The Minimalists podcast

MinsPodcastCover.jpg

Joshua болон Ryan хайртай хоёр ахын маань минимал подкаст. Тайлбар нь less байвал тохирох байх.

7 | The Documentary

p03gtk3j BBC World-ийн бэлтгэсэн олон сонирхолтой бодит түүхүүдийг сонсоорой. Нүдэнд харагдтал, яг хажууд байгаа юм шиг өгүүлэх болно. Би тийм олныг сонсоогүй байгаа л даа. Санал болговол : Where are you going ? New York

 Доор өөрийн дуртай подкастаа санал болгоорой. Баярлалаа.tumblr_o3wuo4naya1rsozsco1_540

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s