Happy 2017 |Getting in the mood for Christmas

ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН НАСТРАА ХЭРХЭН НЭМЭХ ВЭ ?

Шинэ жил баяр болох гээд зурагтаар PC mall-ын суртчилгаа  явж эхлээд, эргэн тойронд догдолсон хүмүүс дуу аялаад, албан газрууд модоо засаж байхад танд надтай адилхан ямар ч настр байхгүй Taylor Swift-ийн Back To December-ийг сонсоод өмнөх сайхан дурсамжтай арван хоёрдугаар саруудаа эргэн санаж ямар гоё байсан юм бэ дээ гээд санаа алдан сууж байгаа юм биш биз. Энэ mood-ээ өөрчилж баярын уур амьсгалтай болмоор байна уу ?  Хэрвээ тийм бол Grinch шиг царайлж барайхгүйгээр шинэ оноо аз жаргалтай дурсамж дүүрэн угтах хэдэн аргыг хамтдаа туршиж үзэцгээе.

1 | Fuzzy socks + Warm

Эхлээд өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Гэртээ өмссөн хувцсаа хардаа.Над шиг дулаахан байна гээд зун өмсдөг нимгэн цамцаа өмсчихсөн хөл нүцгэн сууж байгаа юм биш биз. Тэгвэл даруйхан өвлийн өвгөн, цасан ширхэгтэй гээд шинэ жилийг санагдуулам урт зөөлөн оймс, хоолойтой дулаахан цамцаа гаргаж өмсөөд хөлөө зөөлөн алчуураар хучин суугаарай. Cozy comfy байна гэдэг өвлийн хамгийн чухал зүйл юм шүү.

2 | Decorating your home

Энэ мэдээж тодорхой. Шинэ жилийн модоо том болчихсон гээд хаячихсан, хамаг тоглоомоо хамаатныдаа өгчихсөн байсан ч баахан саа, тоглоом гэлтгүй хананд ганцхан гэрлэн чимэглэл байхад баярын хангалттай уур амьсгал гэрт чинь бүрдэнэ.Christmas candle байвал бүүр ч.

3 | Mood = Christmas songs

Шинэ жилийн хамгийн дуртай дуунуудынхаа playlist-ийг зохиогоорой.  8 tracks сайтыг (арр) ашиглан өөрөө хийн бусадтай хуваалцаж эсвэл бусдын хийсэн гоё гоё playlist-с сонсож болно. Надад хамгийн таалагдсан листүүдээс санал болговол:

snow;ing

     It’s cold playlist        Classic Christmas

3 | Shopping for gifts

tumblr_nw0drvwswh1uconcto1_500

Шинэ жилээр дэлгүүр хэсч баярын дуу, чимэглэлүүд , хүмүүсийн баярын энергийг мэдрэнгээ хайртай хүмүүсдээ бэлэг хайх хамгийн гоё. Хайртай хүмүүсээ баярлуулж, тэр болгон гаргаад байдаггүй мэдрэмжээ хуваалцаж, хайраа мэдрүүлэх үе бол шинэ жилийн баяр. Хүн бүрийн сонирхол хүсэлд нь тохирсон бэлэг өгвөл авч буй хүн өөрийгөө таны хувьд онцгой гэж мэдрэх болно.Сайн ажиглавал хүн юу хүсч байгаагаа байнга илэрхийлдэг юм шүү.

4 | BOOK IS IMPORTANT

Баярын уур амьсгалыг дуу киногоос гадна номноос ч мөн авч болно.Goodreads-ийн өвөл хүмүүсийн хамгийн  унших дуртай номын жагсаалт. Миний хувьд Харри Поттерийн философийн чулуу болон Норвегийн ой.

  Best Books to Read When the Snow Is Falling         

   Favorite Christmas Books

5 | Movies

maxresdefault

Энэ намар It’s a Wonderful Life-г санамсаргүй анх удаа үзээд зөндөө уйлж гэр бүлээрээ өвлийн орой хамтдаа сууж байгаад заавал үзэх кино байна даа гэж бодсон. Үзээгүй хүмүүс заавал үзэх хэрэгтэй. Жил болгон шинэ жилийн олон гоё гоё кинонууд хийгддэг ч гэсэн яагаад ч юм nostalgic, хэдэн арван удаагаа үзчихсэн мөртлөө уйддаггүй киног л үзэх хамгийн сайхан байдаг.

7 | Christmas Dinner Plan

Баярын ширээ хамгийн чухал нь. Эртнээс ширээн дээр тавих амттай жоруудаа төлөвлөөд гэрийнхнээсээ нуувал илүү зугаатай байх болно.

the-biggest-harry-potter-fans-will-eat-christmas-dinner-at-hogwarts-this-year

#HAPPY2017

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s