Notes | Magic happens

Blow out the light. Make a wish. Make it happen.

Ид шид байдаг гэдэгт итгэдэг учраас ямар нэг гайхамшиг тохиохыг хүлээж цонх ширтэн сууна. Арав тоолсны дараа эсвэл зуу тоолсны дараа ид шид тохиох болов уу ? Ингэж хүлээсээр нэг мэдэхэд бодит бус ч амар тайван зүүдний ертөнцөд очно. Тэнд хэсэг зуур боловч аз жаргалыг амтлах гэж хичээнэ. Гэвч яг ид шид биелэхээс хэдхэн хормын өмнө нүд нээгдэн нөгөө л харанхуй бүгчим одоо цаг угтана. Өдөр хоног өнгөрсөөр.Хүмүүс нэгэн хэвийн уйтгартай амьдралаа өөр болгох гэж дэвэн дэлхийн асуудлаас ойр хавийн хов живийг өөр дээрээ хүлээнэ. Шөнийн тэнгэрт байх сар хүртэл байрнаасаа хөдөлдөггүй ч гэсэн хэлбэрээ өөрчилж нэгэн хэвийн байдлаасаа хэсэгхэн хөндийрнө. Гэсэн хэдий ч бүх зүйлс дотроо битүүхнээр ид шидийг хүлээнэ. Сар ч тэр Би ч тэр. Төрсөн өдрийн лааг үлээхийн өмнө хүслээ шивнэхэд биелдэг гэж хэн анх хэлсэн юм бол. Тэр анхны хүний хүсэл гайхалтайгаар л биелсэн болоод ингэж хэлсэн бололтой. Ямар ч утгагүй юм гэж бусдыг даган толгой сэгсэрмээр байгаа ч хэрвээ худал бол. Ид шид гэж байхгүй юм бол. Энэ хорвоо ертөнц чинь ямар аймшигтай утгагүй байх бол. Төсөөлөхийг ч хүсэхгүй байна. Тиймээс ид шид гэж бий. Та санал нийлэхгүй эсэргүүцэж болох ч ядахдаа намайг үүнд итгэхийг минь хүлээн зөвшөөрөөрэй. Бусдад ид шидэд итгэдгээ хэлэхгүй гэж амлая.

Хэн нэгэн чин сэтгэлээсээ хаана, хэн байж болохыг мэдэх боломжгүй ямар нэг зүйлд хүслээ шивнэнэ. Хэлэхгүй шивнэнэ шүү. Шивнэхэд л гол учир нь байгаа бололтой. Шивнэсэн үгийг тэр хүн өөрөө эсвэл түүнд хамгийн ойр байгаа ямар нэгэн зүйл л сонсох боломжтой. Тэгвэл эргэн тойронд юу ч байхгүй нөхцөлд бид өөрсдийн дотроос гарсан хүслээ эргээд өөртөө хэлдэг хэрэг үү. Тэгвэл ид шидийг бүтээгч нь би өөрөө юм уу. Тийм болж л таарлаа. Ид шид бол би.

Лаа бариад хүслээ шивнэн үлээж байна. Лаа унтран саарал утаа хэсэгхэн эргэлдсэнээ замхран алга болов. Ха хүсэл минь утаа болж хувираад миний мэдэхгүй ид шидийн ертөнцөд оччихлоо. Тэр дороо биелэнэ гэж хэн нэгэн надад амлаагүй учраас хүсэл минь хэзээ нэг өдөр биелэхийг хүлээх л үлдэх шивдээ. Гэхдээ зөвхөн юу ч хийлгүй хүлээж болохгүй учир нь хүслийг минь биелүүлэх ид шидийн хүч миний дотор бий шүү дээ. Сайн сайхныг бодож, үйлдэж явбал ид шидийн хүч минь улам нэмэгдэх болно. Ид шид бий.

Blow out the light. Make a wish. Make it happen.

tumblr_nt02cxirqo1u117t6o1_500

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s