Notes | Benefits of writing diary

22:02 минутаас эхлээд энэ дэвтэр дээр ямар нэгэн зорилго шалтгаангүйгээр толгойд байгаа бүхнээ зүгээр л бичихээр шийдлээ. Миний мэдэхгүй намайг өөрт минь нээж өгөн гэж найдая. Долоон сарын 19-нд бичиж эхэлсэн миний өдрийн тэмдэглэлийн эхний мөр. Бүтэн жил өнгөрөөгүй байгаа ч өөрт минь олон сайн нөлөө үзүүлж байгаа тул тэсэлгүй өдрийн тэмдэглэл бичихийн давуу талын тухай бичье гэж шийдлээ.

ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ ?

Don’t walk in front of me… I may not follow

Don’t walk behind me…. I may not lead 

Walk beside me… Just be my friend                                  ~Albert Camus                                                                       

Найз гэж чамтай зэрэгцэж алхах хүний хэлнэ. Өөрийгөө сайн сонсож чаддаггүй байсан учраас өөртэйгөө найзууд болохыг хүссэн. Энгийнээр өдрийн тэмдэглэл бичих нь  өөртэйгөө сайн найзууд болох нэг гарц.  Үхэх хүртлээ үргэлж хамт байх тул түүний тухай илүүг мэдэж ойлгох хэрэгтэй. Сайн найзууд хамтдаа юуг ч бүтээж чадах болохоор. Мөн эргэн тойронд болж өнгөрсөн чимх чимх аз жаргалыг анзаарч чаддаг болно. 

Тэмдэглэл дээрээ юу бичих вэ ?

ЮУ Ч ХАМААГҮЙ.

Өдрийг юу хийж өнгөрүүлдэг вэ ?

Толгойд чинь үргэлж эргэлддэг бодол ?

Шийдэгдэхгүй байгаа асуудал эргэлзээ  ?

Өнөөдөр ямар алдаа ололт гаргасан бэ?

Юунд талархаж байна?

Хэнийг санаж байна ?

Юу гэж эхлэх вэ гэж бодолгүй шууд л бич. Надад огт бичих зүйл олдохгүй байна гээд ч юм уу . Нэг л мэдэхэд бодол үгс  ундраад л гараад ирнэ. Ихэвчлэн таагүй бодлоосоо эхэлж бичсэн байдаг ч бичих тусам эерэгээр эргэн төгсгөлдөө талархал , итгэл найдвар, мөрөөдлийнхөө тухай бичиж дуусгадгаас харахад бтичих нь сэтгэл сэргээх ач тустай. Бичиж дуусгасны дараа цэвэр агаарт гараад ирсэн юм шиг л дотор хөнгөрөөд ирдэг. Мөн амьдралдаа хүсдэг зүйлээ, мөрөөдлөө улам тод баттай болгоно. Хэн нэгэнд гомдож уурлачихаад л дэвтрээ шүүрч аван үзгээ чанга дараад бухимдлаа гаргаж байх явцад өөрийнхөө бурууг олж хараад уучлалт гуйсан тохиолдол ч бий шүү. Зарим үед бүр толгой дээр хар мянган чийдэн асч байгаа мэт зөндөө бүтээлч санаа төрөх гээд л бичээд барамгүй олон сайн тал байна. Мэдээж эргүүлээд эхнээс нь унших мөч хамгийн сэтгэл догдлом. Юуны ч тухай бичсэн бай нүүрэн дээр чинь инээмсэглэл тодорно гэдэгт итгэлтэй байна. Сэтгэл таагүй үедээ хэдэн хуудас эргүүлээд харахад л сайхан болоод ирдэг. Яг л сайн найзтайгаа уулзаж байгаа мэт. Өөртэйгөө сайн найзууд болохыг хүсвэл тэмдэглэл бичээрэй. Анна Франкийнх шиг дэлхий даяар зуун дамжин уншигдахгүй зөвхөн чинийх л учраас утга, уран яруу байдалд санаа зоволгүй хүссэнээ л чөлөөтэй бичихэд болно.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s