Notes | January 2017

“Хэдий их хичээлтэй, ажилтай байлаа ч хүн өөртөө тавьсан зорилго мөрөөдлөө мартаж болохгүй. Ямар ч завгүй байлаа гээд яаж ийж байгаад жаахан ч болтугай цагийг өдөр бүр түүндээ зарцуулж байгаарай. ” ийм нэг постыг сарын эхэнд уншаад тийм шүү гэж бодон мэддэг хэрнээ хэрэгжүүлдэггүй  “зорилгоо хуваан өдөр бүр бага багаар хийх” гэсэн зарчмыг шинэ оны хамгийн эхний сар дагах гэж хичээлээ. Завгүй байна гээд гүйгээд л байдаг, долоон хоногийн төгсгөлд юу хийснээ ойлгохгүй, шантарсан, хайран өдрүүдийг үр бүтээлгүй өнгөрөөсөн мэт санагдаж урам хугардаг тохиолдол байдаг. Үүний шалтгаан нь мөрөөдлийнхөө төлөө хангалттай цаг зарцуулж чадаагүйд л бий.   Харин энэ сар нилээд өөр- АХИЦтай байлаа.  Учир нь доорхи зүйлийг ойлгож авсан.

YOUR PURPOSE IS BIGGER THAN YOU CAREER. 

Бидний оршин байгаагийн шалтгаан бидний зорилго. Бидэнд буй давтагдагшгүй нандин эрдэнэ. Зорилгийг зөвхөн мэргэжил төдийхнөөр хязгаарлаж, өөрийнхөө бүтээлч давтагдашгүй чанарыг дарж болохгүй. Ажил мэргэжил болон амьдралын зорилго хоёр тусдаа зүйл.(гэхдээ сонгосон мэргэжил нь зорилгийнхоо нэг хэсэг нь байж болно.)  Юу хүсч байгаагаа мэдэж, яагаад гэсэн асуултанд хариулах үед түүнд ганц ч бус олон мэргэжлээр, хоббигоороо, сонирхлоороо нэгэн зэрэг хүрч болохыг ойлгоно. Ерөнхий ийм санаатай нийтлэл уншчихаад яагаад одоог хүртэл хийж ирсэн зүйлээ хийж  байгаагаа өөрөөсөө асууж үзлээ. Юугаараа бүх зүйл маань нийтлэг болохыг ?  Гэтэл хариуг нь харин аль хэдийн олчихсон болохоо мэдсэн дээ.  Иймээс л маш сайхан байна.

ХЭН НЭГНИЙ АМЬДРАЛААР АМЬДАРЧ ӨӨРИЙН АМЬДРАЛАА ҮРЭН ТАРАН ХИЙХ ХАМГИЙН МУУХАЙ МЭДРЭМЖ.

Хэдий бусдын нүдэнд амжилттай, нэр хүндтэй, дутах зүйлгүй харагдаж байгаа ч дээрх шиг харамсдаг хүмүүс олон байдаг юм шиг, тэдний захидаг ганц зүйл нь сэтгэлийнхээ дуудлагыг л дагадаг юм шүү гэх. (Элизабет Гилберт, Мураками, Жульяа Чайлд,  номын дүрүүд ,бодит ойр тойрны хүмүүс хүртэл) Эдгээр хүмүүсийн түүхүүдийг сонсоход өөрийн амьдралаар амьдарч эхлэхэд оройтно гэж байхгүй болохыг харж болно.

  • What makes you feel alive ?
  • What are you good at ?
  • Where can you be a large in a warped world ?

Эдгээр асуултанд юу гэж хариулж байна. Тэр бол зүрх сэтгэлийн тань хүсч буй зүйл.

FAVORITES

Movies |  Minimalism documentary about important things – Хувцас, эд хэрэгсэл, харилцаа гээд амьдралын бүхий л талбарт минимал байх нь яагаад чухал болохыг бодит жишээ баримттай  харуулах бөгөөд минимал амьдрал, бясалгал, зэнгийн тухай ярьдаг Zen Habits блог , 10% happier, Waking up зэрэг номын зохиолчид болон олон мундаг хүмүүсийг хамруулсан нь их таалагдсан. Маш их урам зориг, шинэлэг мэдрэмжийг мэдэрсэн

 La La Land movie – дуунууд , утга санаа, тэр тусмаа кмноны өнгө маш их таалагдсан.

 Emma Stone  THE BEST.

  • People love what other people are passionate about. ~Mia
  • Sebastian:  You could just write your own rules. You know, write something that’s as interesting as you are.                                                                                                                      Mia: What are you gonna do?                                                                                                      Sebastian: Have my own club.
  • Here’s to the ones who dream Foolish as they may seem.  Here’s to the hearts that ache.  Here’s to the mess we make.

q.jpg

Music | Coldplay – Overglow

           Lee Hi – Seoulite album

Хэзээ ч нэг цомгийн бүх дуунууд ингэтлээ таалагдана гэж санасангүй. Үнэхээр дурласан. Сонсоод үзээрэй.

Others | Harvard-н их сургуулийн Digital photography -н лекцийг энэ сар үнэгүй сонслоо. Artsy талдаа биш техник талдаа түлхүү ярьдаг ч гэсэн ямар сонирхолтой, эмх цэгцтэй, тодорхой болохыг нь үзээд биширсэн. Tumblr дээр зургийн үзэсгэлэнгээ гаргадаг, Skype гээр санаа бодлоо хуваалцдаг гээд л . Хэзээ манайд ингэж хөгжих бол доо.

HIGHLIGHT

Jan 13 | Арван гуравны баасан гараг. Зарим хүмүүсийн хувьд хамгийн их азгүйтдэг, час өдөр нь байх. Харин би өнөөдрөөс эхлээд энэ жилийн 13-ны өдөр бүр өмнө нь хийж байгаагүй шинэ зүйлийг туршиж эсвэл хийх дуртай зүйлдээ тусгайлан цаг гаргах гэх мэт ямар нэг утга учиртай мартагдашгүй зүйл хийх challenge эхлүүлж байгаа. Энэ сард санаандгүй ганцаараа Цирк үзсэн. Сонин л байдаг юм байна лээ.  Жирийн нэг өдрийг онцгой гээд бодоод босоход тэр өдөр тэр чигээрээ эерэгээр хувирсныг бас тэмдэглэх хэрэгтэй. Гоё өдөр байсаан . #thirteenth

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s