Ballet notes | Ballet positions

Өнгөрсөн амралтын өдрөөр  “Балетийн үдэш” гала тоглолтыг үзлээ. Монголд ямар мундаг шинэ залуу, чадварлаг балетчид байдаг юм бээ (Галтулга, Дүүрэнжаргал гээд л)  гэж бахархахын зэрэгцээ балетчин л болох байсан юм гэж битүүхэн дотроо харамссан. Гэсэн ч надад боломж бий. Тайзан дээр бүжиглэхээр мэргэжлийн болж чадахгүй ч, өөрийн сонирхлоороо балетийн гоо сайхнаас суралцаж болно. Балетийн үндсэн ойлголтууд, хөгжсөн түүх, найрал хөгжим, орчин үеийн чиг хандлагыг судлан, биеээрээ ямар хүнд хэцүү болохыг нь мэдэрч чадвал балетийг улам илүү ойлгож, ЖИНХЭНЭ ҮЗЭГЧ болох байх. Жинхэнэ балетчин биш ч жинхэнэ үзэгч. Гала тоглолтоос гарч ирээд хамгийн сэтгэлд үлдсэн нь Спартак, Ромео Жулиетийн хэсгүүд байсан учраас эхлээд энэ хоёрыг үзэхээр шийдээд байгаа. Иймээс үзэхээсээ өмнө дээрх зорилгоор балетийн тухай багахан судлая гэж бодлоо.

БАЛЕТИЙН БАЙРЛАЛ |

Бүх сонгодог балетад таван үндсэн хөлийн байрлал байдаг. Эдгээр нь балетийн хөдөлгөөний эхлэл болон төгсгөл нь болдог учраас их чухал.

Бүх байрлалд хоёр хөл хоёр тийшээ эргэсэн буюу хуруунууд хоёр тал руу харсан, хөл шалтай параллель нэг шулуун үүсгэсэн байх ёстой. Биеийн жин хоёр хөлд тэнцүү, хөлийн ул шалан дээр бүтэн тавигдсан, тавхай тавигдсан demi pointe, зөвхөн хөлийн хуруунууд тавигдсан pointe (зөвхөн эмэгтэйчүүд) байдаг. Төгс биеийн тэнцвэрийг бүрдүүлэхийн тулд давхар тус тусын  тохирсон гарын байрлалтай port de bras байдаг байна.

iballep002p1

First Position |

ballet-position-first-feet

Хөлийн өсгий нийлсэн хөлийн ул, хуруунууд бүгд шаланд бүтэн хүрсэн, хоёр тийш эргэсэн байрлалтай байх ба гар урд гуяны дээр нугаларсан байна.

Second Position |

ballet-position-second-feetНэг дэх байралаас дундаа нэг юмуу хагас хөлийн зайтай нэг хөлөө байрлуулна. Гар биеээс зайтай хоёр талд хагас нугаларсан мөр тохойноос дээр, тохой бугуйтай нэг түвшинд байрласан алга нэг нэгэн рүүгээ харсан байна.

Third Position |

ballet-position-third-feet

Хөл нэг дэх байрлал шиг нэг шулуунд байрлах боловч нэг хөлийн өсгий нөгөө хөлийн нумын урд хүрч байрлана. Урд байрлах хөлийн эсрэг талын гар нэг дэх байрлал шиг, нөгөө гар хоёр дахь байрлал шиг байна.

Fourth Position |

ballet-positions-fourth-feet

Гурав дахь байрлалаас урд хөлөө урагш гадагш чиглүүлж байрлуулна. Хоорон дахь зай нэг хөлийн зайтай байна.  Үүнийг open fourth  гэх ба урд хөлний өсгий арын хуруутай нэг шулуунд байвал closed fourth гэнэ. Дөрөв дэхь байрлалд fourth en avant, fourth en haut гэсэн хоёр гарын байрлал байдаг. Fourth en avant (урд) нэг гар нэг дэхь байрлалд урд хөлийн эсрэг гар дугуйран дээр өргөгдөнө. Fourth en haut (өндөр) нэг гар хоёр дахь байрлалд нөгөө гар тав тав дахь байрлалд байна.

Fifth Position |

ballet-positions-fifth-feet

Нэг хөлөө бүтнээр эргүүлэн нөгөө хөлийнхөө урд байрлуулна. Урд хөлийн өсгий арын хөлний хуруунд хүрэх ёстой. Тав дахь байрлалд нам, дунд, дээр гэсэн гурван гарын байрлал байдаг ба хоёр гар дугуйран өргөгдөж хуруунууд  хоорондоо хүрэх төдий байрлана.

Үүнээс гадна албан бус нэмээд гурван хөлийн байрлал байдаг байна.

Sixth Position |

Нэг дэх байрлалын параллел байрласан хэлбэр. Ихэвчлэн модерн бүжигт ашиглагддаг гэнэ.

Seventh Position |

Дөрөв дэх байрлалын параллел хэлбэр. Зарим үед ул бүрэн тавигдсан эсвэл demi pointe байна.

Eight Position- B plus Position | 

bplus

Энэ байрлал нь pointe tendue derrere төстэй бөгөөд арын хөл өвдгөөрөө бага зэрэг нугаларч хоёр өвдгийн хэсэг нийлж арын хөлний эрхий хуруу шаланд тулсан байна.

Үргэлжлэл бий…

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s