Book review | Finding Audrey by Sophie Kinsella

23305614

Хэсэг хугацаанд хэрүүл маргаан, хөгжөөн наргиан бөөн асуудалтай  нэгэн эгэл жирийн гэр бүлийн гишүүн нь болмоор байна уу.

Бидний мэдэх “Дэлгүүр хэсэх донтон” киног уг номын зохиолч Sophie Kinsella-гэх англи эмэгтэйн номноос сэдэвлэн бүтээсэн бөгөөд түүний ээлжит “Одриг олох нь” ном  2015 онд хэвлэгдэж Нью Йорк Таймсийн  шилдэг борлуулттай номын жагсаалтын нэгт орсон бөгөөд Goodreads-н гишүүдээс 3.8/ 5 гэсэн үнэлгээ авсан байна.

Төрөл жанр – Young adult,  Contemporary

ТОВЧ АГУУЛГА |

Daily Mail-д (интернэтэд) бичигдсэн бүх мэдээллийг үнэн гэж итгэдэг жишээ нь Таны хүүхэд компьютер тоглоомд донтсоны шинжүүд гэдэг нийтлэлийг уншаад л хардаж сэрдэн бүх нөүтийг нууж хаяхаар завгүй, үглээ гэрийн эзэгтэй. (Үглээ ч гэсэн сайн ээж шүү) Түүний том хүү бол бараг орчин үеийн гэр бүл бүрт байдаг цэцэн үг хэлтэй, бүх ухаан санаа нь виртуал ертөнцөд байх компьютерийн тоглоомонд донтсон үүнийгээ мэргэжлээ болгох мөрөөдөлтэй өсвөр үеийн хөвгүүн Франк. Их хөгжилтэй болохоор хамгийн таалагдсан дүр. Харин түүний эгч номын гол дүр Одри бол арай хэвийн. Хар шил байнга зүүдэг, гэрээс гарах боломжгүй нийгмээс айх өвчинтэйг (Social anxiety disorder) эс тооцвол шүү дээ. (Сүүлийн үед барьж авсан ном болгон ямар нэг сэтгэцийн өвчинтэй холбоотой болж таараад байх юм.) Сургуульд нь болсон нэгэн хүнд явдлаас болоод тэрээр хүний нүд рүү харж чаддаггүй, зөвхөн гэр бүлийнхэн, эмчтэйгээ л арай гайгүй харьцаж чадахаар болж, ирэх намар сургуулиа сольж шинэ нөхцөлд орох ёстой болсон учир өөрийнхөө өвчнийг ялан дийлэх гэж хичээнэ. Эволюцийн эртний өвгөөс үлдсэн гүрвэл тархи нь (Lizard brain) түүний үгэнд орохгүй таньж мэдэхгүй хүмүүс, нөхцөл тулгарахад хамгаалах гэж оролдон үргэлж түүнийг ЗУГТААЛГАХ бөгөөд Франкийн ухаалаг найз Линус түүнтэй жижиг ноорог цаасаар харилцаж хэнээс ч илүү ойлгож эхэлснээр бага багаар айдастайгаа нүүр тулах итгэлтэй болдог. Товчхондоо нэг ийм. Уншихад их хөгжилтэй би 3 өдөр л зарцуулсан. Үлгэрийн мэт үйл явдалгүй,  илүү бодит амьдралтай нийцэхээр байсан нь хамгийн таалагдсан. Өө тийн бас нэмээд завгүй хэрнээ Cool аав, сайн ярьж ч чаддагүй хэрнээ санаа зовох асуудалтай хөөрхөн жоохон дүү бий. Ер нь туслах бүх дүрүүд гайхалтай.

ХЭН УНШИХ ВЭ |tumblr_nttximhxek1ue84fxo1_500

  • Нийгмээс айх өвчтэй хүнд ямар байдгийг яагаад тэд RHUBARB-тай адилхан болохыг мэдэхийг хүсвэл
  • Орчин үеийн танил гэр бүлийн тухай уншмаар байвал,
  • Хөлөө савлан ширээгээ нүдмээр сайхан инээхийг хүсвэл
  • Гэрийнхнийгээ ойлгохыг хүсвэл

ЕРӨНХИЙ САНАА |

untitledАйдсыг нуугдаж биш тулгарч байж давдаг бөгөөд  ингэхэд их хугацаа зарцуулагдахаас гадна хэн нэгний туслалцаа заавал шаардагддаг. Хэдий их хичээсэн ч хүссэн үр дүнд хүрэхгүй байж болно. Гэсэн ч бууж өгч болохгүй. Амьдрал үргэлж дээш чиглэсэн шулуун шугам шиг байдаггүй. Өгсөж уруудаж байх нь л амьдрал.

Номын таалагдсан хэсгээс | 

  • They talk about “body language,” as if we all speak it the same. But everyone has their own dialect. For me right now, for example, swiveling my body right away and staring rigidly at the corner means, “I like you.” Because I didn’t run away and shut myself in the bathroom. I just hope he realizes that.
  • Stressful events don’t make you ill, actually. It’s the way your brain reacts to stressful events
  • I’ve often noticed that people equate ‘having a sense of humour’ with ‘being an insensitive moron’.
  • They’re infinite. You look someone straight in the eye and your whole soul can be sucked out in a nano second.
  • I think your smile looks like an orange segment.
  • I feel his eyes on me all the time. Like sunshine.
  • The more you engage with the outside world, the more you’ll be able to turn down the volume on those worries. You’ll see that they’re unfounded.
  • You’re not allergic brain contact. So your body needs to catch up with your brain.
  • What I’ve learned is not to fight my lizard brain, but kind of tolerate it.

THE END 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s