Notes | March 2017

Ингээд гуравдугаар сар дууслаа. Эргээд харахад сонирхол болгондоо ганц ч болов өдрийг зарцуулсан (өөрийгөө мартчихаагүй) үр дүнтэй өдрүүд байлаа.

Биелээгүй мөрөөдлийн жагсаалт. Аймшигтай сонсогдож байгаа биз. Би тийм өөдрөг нэгэн биш. Мэдээж бүхнийг болох талаас нь харах гээд үз гэж өөртөө хэлдэг ч болохгүй нь ямар их билээ дээ. Хар аяндаа л айдаст автагдсан байдаг. Гэхдээ бодоод байхад энэ айдас намайг урагш явахад минь тусалж байгаа ч юм шиг. Биелээгүй мөрөөдлийн жагсаалт гээд бичээд сууж байх вий дээ, ээж нь залуудаа ийм зүйл хүсч явлаа шүү дээ гээд санаашран хүүхдүүддээ ярьж байх вий дээ эсвэл бүр аймшигтайгаар бүх мөрөөдлөө ор тас мартсан  Бяцхан хунтайж шиг болчих вий дээ гээд л. Энэ бүх сөрөг бодлуудад хүлүүлмэгц гайхмаар нь ИЙМ ЗҮЙЛ ХЭЗЭЭ Ч БОЛОХГҮЙ, ТЭВЧИЖ ЧАДАХГҮЙ гэж дотроос хэн нэгэн хашгирч миний дотор өөрт минь итгэдэг бяцхан хүн байдаг болохыг мэдсэн. Түүнийг л дагаж амьдарья. Би түүнд итгэж байна. Миний хийж буй зүйлс зөв гэдэгт тэр итгэлтэй байвал би ч итгэлтэй байна.

Favorites

Нийтлэл|

The twenty something catastrophe – Залуу байгаа дээрээ хөгжилдөх хэрэгтэй. TGIF. YOLO. Ингэцгээе. Тэгцгээе. Ийм үгс бидний эргэн тойронд байнга сонсогддог. Үнэндээ 30 гараад бид бага залуудаа илүү их шоудаж, цэнгэж үзэх минь яаваа гэж харамсан гэж үү. Яг юу гэж харамсах бол. Энэ тухай онгоцны үйлчлэгч эмэгтэйн блогоос уншаарай. Их бодууштай санагдсан.

50 Ways Happier, Healthier, And More Successful People Live On Their Own Terms– Зүгээр л жагсаагаад бичээгүй тус бүрд нь яагаад чухал болохыг баримт нотолгоотой тайлбарласан. Жишээ нь өглөө эрт босдог хүмүүс асуудлыг урьдчилан харж, үр бүтээлтэйгээр шийдэж чаддаг бөгөөд танд ухамсартайгаар өдрөө төлөвлөж, тухайн өдрийн сэтгэл хөдлөлөө тогтоох боломжыг олгодог. Өглөө босоод тэмдэглэл бичих, сэтгэл сэргээх нийтлэл унших, сонсох, дасгал хийх, бясалгах, залбирснаар өөрийгөө эхэнд тавьж өөртөө хүндлэл үзүүлж байна гэсэн үг. Ийм хэвшил аяга кофеноос илүү таныг сэргээнэ.

Видео|

Ted talks


The School of Life

Podcasts |

LORE Because sometimes the truth is more frightening than fiction.
download

Түүхийн хар бараан тал, зүүдэнд ором газар, амьтан, хүмүүс адгуусыг ил  дэлгэж маш сонирхолтойгоор өгүүлэх бөгөөд подкастын турш явах аяс нь маш гоё. Ямар аяс гэдгийг нь мэдэхийг хүсвэл soundcloud-н линкийн сайтан дээрээ тавьсан байдаг юм байна лээ.

Lavedaire Your life is a art. Make it your masterpiece

Podcast-Cover-F9Хэрвээ өмнө нь миний блогийг уншиж байсан бол энэ эмэгтэйд би ямар их дуртайг гадарлах байх. Подкастаа долоон хоног бүр гаргаж байгаа. Сонирхоод үзээрэй. Миллениалуудад зориулсан лайфстайл дизайны тухай.

Tv show |

Gap Year – Шинээр гарч эхэлж буй инээдмийн цуврал. Gap year-ээрээ дэлхийгээр аялахаар шийдсэн хоёр залуу Хятадад гурван залуутай танилцснаар тэдний хөгжилтэй түүх эхэлдэг.  Аялал !!!

I am grateful for

  • ХАВАР-Цаг агаар
  • Full MOON
  • Оройн амттай хоол
  • Гэр бүл
  • 2 BFF
  • Баярын бэлэг

Highlight |

Mar 13 – Харвардын 00

Mar 15 – Биеэ даах цаг

Mar 17–  Dreamer’s day -д анх удаа очсон. Их таалагдсан. Hanna Arendt гэх эмэгтэйн намтарчилсан киног үзсэн.

Mar 30– “Slow down UN” анхны захиалга Презентация1.jpg

 

THE END. 

 

 

 

 

 

Advertisements

2 thoughts on “Notes | March 2017

  1. Tanantara says:

    Сайнуу. 3сар нээрээ ямар хурдан өнгөрчихвөө тиймээ. Багагүй сониохолтой л байсан санагдлаа. Шинэ сардаа хүссэн зүйлдээ цаг гаргаарай. Би 3 сарын тэмдэглэлээ бичхээр шийдлээ хэхэ

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s