Book review | The Art of Happiness by Dalai Lama

The_Art_of_Happiness

Аз жаргал бол амьдралын утга учир. Үүнтэй хүн бүр санал нийлэх байх. Тэгвэл аз жаргал гэж юу болох, түүнд хэрхэн хүрэх талаар Дээрхийн гэгээн XIV Далай ламтай уулзсан тэмдэглэлээ Өрнөдийхөнд зориулан ойлгомжтойгоор тайлбарлан бичсэн Говард К.Катлер гэх Америк зохиолчийн номноос мэдэх боломжтой.  Өрнөдийхөнд гэж тодотгосон нь  номонд гэгээрэл, нүгэл, буян, үйлийн үр зэрэг ойлголтыг энгийнээр илэрхийлсэн байсан тул Бурханы шашинтай ( багахан гадарладаг) хүмүүст номон дээр тайлбарласан аз жаргалтай амьдрах урлагийг угийн мэддэг байсан мэт сэтгэгдэл төрж болох юм.

ГОЛ САНАА

Аз жаргал бол амьдралын утга учир. Үүнд хүрэх тодорхой нэг зам гэж үгүй. Харин үүнд хүрэхэд тодорхой хүчин зүйлсийг бий болгож, зовлонд хүргэж буй зүйлсийг өөрөөсөө арилгах хэрэгтэй.

Аз жаргалын амьдрах гэсэн зорилго хувиа хичээсэн явдал уу ? Үгүй тийм биш. Учир нь хувийн аз жаргал бусадтай харьцах энгийн харьцаа болон тэдэнд хандаж буй сэтгэлийн үр дүнд бий болдог. Харин ч аз жаргалтай хүмүүс бусдыг илүү хайрлаж уучилж чаддаг.

Номонд маш өргөн утгатай олон санааг их товч дурдсан байсан учраас өөрийн тэмдэглэж авсан хэсгүүдээ доор тэмдэглэлээ.

АЗ ЖАРГАЛЫН ЭХ СУРВАЛЖУУД

  1. Аз жаргалтай байх эсэх нь ямар нэг гадны хүчин зүйлээс бус гол төлөв хүний ухамсрын байдлаас хамаардаг бөгөөд ямар нэг эерэг сөрөг мэдрэмж хэсэг хугацааны дараа эргэн хэвийн түвшинд очдогийг санах хэрэгтэй. Бүх зүйл мөнх бус. Анитча.
  2. Бидний хэнтэй өөрийгөө харьцуулж буйгаас амьдралаас авах ханамжийн хэмжээ шалтгаалдаг. Хэрвээ харьцуулж, сэтгэл ханамжгүй байдаг бол “Үүнээс ч муу байж болох байсан” гэх хандлага танд туслах болно.
  3. Бидний сэтгэлийн тэнцвэрт байдал хэр зэрэг тогтвортой байна тэр хэмжээгээр бид аз жаргалтай, баяр баясгалантай амьдралыг мэдрэх боломжтой. Сэтгэлийн тэнцвэр гэдэг нь хайр нигүүлсэлээс үндэслэдэг тул сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмж агуулагдан гэсэн үг.
  4. Эерэг сөрөг хүслийн хоорондын ялгаа ямар нэг ханамжаас бус үр дагавраас бүрддэг. Өөрөөр хэлбэл ямар нэг үйлдэл хийхдээ түрхэн зуурын таашаал, ханамжинд бус харин үүнээс үүдэх үр нөлөөнд тулгуурлах хэрэгтэй.
  5. Шуналын эсрэг хамгийн сайн ерөндөг бол сэтгэлийн ханамж. Ямар нэг зүйлийг хүсэх бус харин байгаа бүхнээ үнэлж хандах нь хязгааргүй шуналыг дарах цорын ганц найдвартай арга юм.
  6. Энэ бүхэн намайг аз жаргалтай болгож чадна гэж үү ? хэмээн өөрөөсөө асуух нь аливаа шийдвэрийг гаргахад туслах хамгийн шилдэг хандлага юм. 

АЗ ЖАРГАЛТАЙ АМЬДРАЛД УХАМСРЫГ ХЭРХЭН БЭЛДЭХ ВЭ ?

  1. Ухамсрын сөрөг байдал буюу үзэн ядалт, атаархал, уур хилэн бидний аз жаргалыг нураадаг.
  2. Өглөө бүр сэрэхдээ өөрийгөө сэдэлжүүлж, орой унтахдаа өөрийн төлөвлөсний дагуу энэ өдрийг сайхан өнгөрөөж чадав уу гэж асууж бай.
  3. Аливаа туршилтын эерэг төлөвийг тодорхойлж, дараа нь өөртөө шийдэмгий байдлыг төлөвшүүлж, түүний дагуу хэрэгжүүлэх хэрэгтэй.
  4. Мэдлэг нэмэгдэх бүрийд орчин ахуйтайгаа улам дотно харьцаатай болох бөгөөд аз жаргал, зовлонд юу хүргэдэг тухай бидний мэдлэг боловсролын цар хүрээ өндөр байх тусам тэр чинэгээрээ аз жаргалд хүрэх болно. Мэдлэгээ ашиглах хэрэгтэй.
  5. Чадвал бусад хүмүүст тусалж, дэмжих хэрэгтэй. Эс чадваас  тэдэнд бүү гай бол.

ХҮМҮҮНИЙ ХАЛУУН СЭТГЭЛ

  1. Ариун нандин жинхэнэ нөхөрлөл нь эд хөрөнгө, эрх мэдэл, албан тушаал дээр үндэслээгүй, гагцхүү жинхэнэ мэдрэхүй, оюун санааны дотно харилцаан дээр үүссэн байх бөгөөд аливаа хувьсах хүчний нөлөөнд үл автана.
  2. Гэр бүлийн харилцаа бэлгийн сонирхол дээр үндэслэсэн ч энэ нь гол биш, жинхэнэ үндэс нь нэг нэгнийгээ хүндлэх, нэгнийхээ сайн чанарыг олж харахуйд оршдог. Үүнд хугацаа шаардлагатай.
  3. Хүнтэй сайн сайхан харилцаа тогтоох хамгийн сайн арга бол түүнийг сайтар судалж, дотоод сэтгэхүйг нь танихаас биш, өнгөцхөн тодорхойлолт дээр үндэслэсэн байж болохгүй.
  4. Төгс гэр бүлийн үндэс нь Хариуцлага.

ЗОВЛОНГИЙН ХУВИРАЛ

  1. Нигүүлсэл гэдэг нь өөртөө сайн сайхныг хүсэх гэсэн Түвд үг. Үүнийг хөгжүүлэх нь өөрийгөө зовлонгоос ангижрах хүслээс эхэлж, дараа нь бусад амьд амьтдад шилжүүлэхэд оршино.
  2. Аливаа асуудлыг тойрч гарахаас илүү түүнийг хүлээн зөвшөөрснөөр та илүү ашигтай байдалд шилжинэ.
  3. Зовлонг таны оршин ахуйн нэгэн салшгүй хэсэг гэж бодвол энэ нь амьдралын нугачааг тайван давж туулахад тус дөхөм болно.
  4. Зовлонгоос ангижрах нь зовлонгийн шалтгаан болох харанхуй бүдүүлэг байдал, тачаангуй хүсэл, үзэн ядалтыг төгсгөл болгох юм.
  5. Сэтгэлийн аливаа хөдөлгөөн дээр санаагаа төвлөрүүлэх нь тэдгээрийг улам хүчтэй болгоно. Байнгын эргэцүүлэл нь бидний сэтгэлийн хөдөлгөөнийг улам нэмэгдүүлдэг.
  6. Бидний хүрээлэн буй бүхэн хувьсамтгай учир мөнхийн, байнгын юм гэж ер үгүй. Амьдрал өөрчлөлтөөр дүүрэн. Энэхүү баримтыг үл хүлээн зөвшөөрч, эсэргүүцэх бүрийд биднй зовлон улам нэмэгдэнэ.
  7. Тэвчээрээс илүү нэр төр, үзэн ядалтаас долоон дор дутагдал гэж үгүй.
  8. Аливаа нэг том юм руу тэмүүлэх үндэс нь аливаа зүйлээр дутагдаж, гачигдаж байгаагаа мэдэрсэн явдал.
  9. Үзэл бодлыг ухамсартайгаар өргөжүүлэх нь бодол санааг туйлшрах явдлыг даван туулах боломжийг хангадаг.

ТӨГС БУС ЕРТӨНЦИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХУВЬД БИД БҮХЭН МӨН ҮҮНИЙ АДИЛ ТӨГС ТӨГӨЛДӨР БУС БАЙДАГ. ӨӨРИЙН ХИЙСЭН АЛДАА ДУТАГДАЛД ГЭМШИХ ЧАДВАРТАЙ ХҮН ЗӨВ ЗАМААР ЗАМНАЖ, ИРЭЭДҮЙД БАГА АЛДАА ГАРГАДАГ. 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s