Notes |Bloom Challenge

Хавар цаг ирлээ. Байгаль дэлхий өнгө орон сэргэхийн зэрэгцээ бидний оюун бодолд шинийг хийж бүтээх, турших, өөрчлөлт хийх, өөрийгөө сорих эрч хүч даган бий болдог мэт санагддаг. Иймд ч гадаах барилгын ажил дахин эхэлж, холхон болжморууд жиргэсэн энэ цэлмэг сайхан өдөр энэ жилийн хаврыг урьд урьдын хавруудаас улам САЙХАН болгохоор шийдээд төлөвлөгөө зохион сууж байна.

Саяхан medium дээрээс 50 ways happier,healthier,and more successful people live on their own terms гэх нийтлэл уншаад үүнд бичигдсэн 50 зүйлсээс боломжтой гэснээ амьдралдаа хэрэгжүүлээд үзье гэж шийдсэн. Анзаараад байхад надад маш олон муу, буруу зуршлууд байдаг. Бараг л ус уудаггүй, харин ч бүр зүрх дэлсэхийг мэдсээр байж өлөн элгэн дээрээ кофе уудаг, халуун ногоонд дуртай, ширээ налж хэвтдэг, халуун усанд ордог, оройн хоолоо найм ес гэж иддэг, бүдэг гэрэлд хэвтээгээрээ ном уншдаг, мөнгөнд үрэлгэн, өглөөний цай хааяа уудаггүй, завтай байвал кино, телевизийн шоу тасралтгүй хэдэн цагаар ч үзчихдэг, цагийн тулгаж чухал ажлаа хийдэг,огт дасгал хийдэггүй,алхах дургүй, их гомдолдог гээд л. Ингээд харсан чинь LOSER юм биш үү би чинь. Мэдээж арай ч дордчихоогүй ээ. Зарим сайн зуршил ч бас бий. Өдөрт заавал цаг гаргаж номнуудаа уншдаг, тэмдэглэл хөтөлдөг,орой суугаад өдрөө дүгнэж бичнэ, подкаст сонсох. (Ингэж бичиж тайтгарахгүй бол )

WE ARE WHAT WE DO REPEATEDLY.  – Aristotle 

Өөрчлөлт хийх цаг болсныг би ч  Аристотель ч , улирал ч тэр хүчтэй сануулж байх шиг байна. Иймээс болохгүй болгоноо засаж, болж байгаагаа улам дадал болгох болноо.

Миний нэг дутагдал нь хийх гэж байгаа зүйлээ бусдад зарлаж тэгэх гэж байгаа, ингэх гэж байгаа гээд ярьж амлаж явдаг ч эцэстээ эхлүүлсэн зүйлээ дуусгалгүй орхидог тал бий. TED talk дээр хүнд зорилгоо ярихаар өөрт тэр зорилгодоо аль хэдийн хүрчихсэн мэт сэтгэгдэл, сэтгэл ханамж төрөөд тууштай байж чаддаггүй гэж ярьж байсан. Нээрээ ч тэгсэн байж магадгүй. Иймээс блог дээрээ  төлөвлөгөөгөө дэлгэрэнгүй бичихийн оронд сүүлд гарсан үр дүнг л бахархалтайгаар бичье гэж шийдлээ. Удахгүй урам зоригтойгоор, бодит өөрчлөлт, туршлагатайгаар эргээд уулзая.

To be continued…

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s