Note | April 2017

Дөрвөн сард блогоо сайн хөтөлж амжсангүй ээ. Харамсалтай л байна. Зөндөө санаанууд дэвтэр дээр бичээстэй байдаг. Гэхдээ зүгээр ээ.

За байз энэ сар юу боллоо. Хэд хэдэн сургамжтай, дурсамжтай үйл явдлууд болсон юм байна шүү.

Стив Жобс, Элизабет Гилберт гээд бүтээлч байдлын тухай бодлууд нөлөөлж сүүлийн үед дизайн, өнгө будаг их сонирхдог болоод байгаа. Ирээдүйд ч хэрэг болно гэж бодоод. (Florist) Хичээл дээр пресентаци бэлдэхээр бол их баярлаад л хэдэн цагаар хийж өгнө. Харин нэг гэм нь доторхи агуулгадаа сайн анхаараагүй үүнээс болоод нэг багшдаа самбарын өмнө айхтар загнуулж авсан.  Багш

“Бусдад төвөг болдоггүй хүнийг соёлтой хүн гэдэг юм” гэсэн. Өмнө нь бодож үзээгүй юм байна лээ. Тэр өдөр сайн бэлдэж очоогүйгээс би бусаддаа төвөг болсон. Сэтгэлээ бүх зүйлд л шингээх хэрэгтэй. Цаг давчуу байсан ч хамаагүй.

Өөрөөр сэтгэдэг, зохиол шиг амьдардаг бүтээлч хүмүүстэй танилцаж суралцах юмсан. Найзын маань өгсөн Айн Рейдийн Эх сурвалж номыг энэ сар уншиж байна. Питер Кийтинг, Ховард Роарк, Элсворт Түүхэй, Доминик. Хэрвээ бүгдийн хүсдэг амьдралаар амьдрахыг хүсвэл Питер Кийтинг шиг. Яг өөрөөрөө амьдрахыг хүсвэл Ховард Роарк шиг.

Гурван жилийн өмнөх шиг машин дотор шөнийн 3 өнгөртөл ярилцаж суусан. Өөртөө хэт төвлөрч, үүлэн дээр хөвж яваагаа ойлгосон. Юутай ч өөрийн зүгээс хийж чадах зүйлээрээ туслах болноо. Гэр Бүл 🙂

Намраас хойш тагтан дээр цэцэг тарих гээд төлөвлөөд байсан сарын эхэнд шороонд хэд хэдэн үр хийгээд тавьсан. Одоо хүртэл ургаагүй л байна. Юутай ч хүлээж л байя.

Солонгос-Монголын хамтарсан залуу балетчидын тоглолтыг найзтайгаа үзсэн. Суудлаа их зөв сонгох хэрэгтэй юм байна лээ.

Энэ сар гэр бүл, найзуудтайгаа их цагийг өнгөрөөсөн чөлөө завтай, тайван сар байжээ.

Найзуудаараа их бахархаж байгаагаа бичиж үлдээе. Баярлалаа хоёроо. 🙂

Мм тийн. Бас нэг авъяаслаг яг надад таалагддаг төрлийн нэг дуучинг олсон. Бүх дуу нь үнэхээр гоё.

OOHYO

Эхлүүлсэн зүйлээ тасалдуулахгүйгээр тууштай үргэлжлүүлэх ёстой гэдгийг өөртөө сануулъя. Блог, өөр бусад зүйлс ч тэр. Дараа нь харамсахгүй нь тулд.

ТАВДУГААР САР АМЖИЛТ !!!

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s