Favorites | YOUTUBERS

Энэ удаад олон жил нөхөрлөсөн дэлгэц доторх найзуудаа танилцуулахаар шийдлээ.  Эргэн тойронд  чамайг шүүмжлэхгүйгээр бүрэн ойлгох хүн байхгүй үед чамайг огт мэдэхгүй хүн ойлгож, зөвөлгөө өгч, урам зориг бэлэглэж байна гэхээр 21-р зуунд амьдарч байгаа маань их азтай юм аа.  Дэлгэц, камерийн өмнө өөрийнхөө тухай ярьж суугаа нь зарим хүмүүст өөрийгөө хэт шүтсэн, нарцист санагдаж болох ч надад үзэх бүрт сайн найзтайгаа яриад сууж байгаа мэт аюулгүй, дотно сэтгэгдэл төрдөг.

LAVENDAIRE | Life is an art. Make it your masterpiece

Та хэрвээ миний блогийг уншдаг бол Ailee Xu-тай аль хэдийн танил болсон байх. Лайфстайл, хувь хүний хөгжил, артист амьдралын тухай бичлэгүүдтэй full time youtuber. Бусад ижил төрлийн youtuber-ээс улиг болсон сэдвээр ярьж байсан ч үргэлж шинэ санаа агуулж байдгаараа, бүх зүйлээс нь чин сэтгэл мэдрэгдэж байдгаараа онцгойрч намайг татаж чаддаг.

CLOTHES ENCOUNTERS | Jenn Im

Үнэхээр хөөрхөн, сэтгэл булаам инээмсэглэлтэй, эгдүүтэй,алдартай, амжилттай, загварлаг энэхүү эмэгтэйг мэдэхгүй хүн цөөхөн байхаа. (Мэдээж youtube үздэг охидууд ялангуяа) Анх youtube-тэй танилцахдаа түүний бичлэгийг үзэж эхэлсэн. Түүний бичлэгүүдээс аялалын болон сар бүрийн favorites бичлэгийг нь түлхүү үзэх дуртай.

CONAN GRAY | Conan Gray

Энэ жил ахлах сургуулиа төгсөөд намраас UCLA-д сурах гэж буй ухаалаг, хөгжилтэй, царайлаг, авьяаслаг залуу. (Намраас бүр сонирхолтой болох байх) Зурсан зураг, дуунууд нь ярилтгүй, video edit  нь ч  бас янзтай. Дуунуудын заавал сонсож үзээрэй. Би түүний камерийн урд зураг зурангаа, цай ууж, зогсолтгүй ярьдаг Art tea session-г (Chatty Cone) үзэх дуртай. Цай уунгаа сонсоод суухаар яг сайн найзтайгаа 5 дахийн орой бүхнээ мартаад амарч байгаа юм шиг санагддаг.

 

Миний хамгийн дуртай гэсэн нь энэ гурав болохоор ингээд дуусгая. Харин та өөрийн дуртай youtubers-ээ бичиж үлдээгээрэй.

Creative- Artsy- Peaceful- Lovely

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s