Book review | The girl with 7 names by Hyeonseo Lee

 

7785294.jpg

“Долоон нэртэй охин”  зохиолч Хёонсо Ли

“Hyeonseo Lee brought the human consequences of global inaction on North Korea to the world’s doorstep…. Against all odds she escaped, survived, and had the courage to speak out.”
-Samantha Power, U.S. permanent representative to the United Nations

 

Хойд Солонгосоос зугтан Хятад улсад орогнон амьдарч байсан залуухан эмэгтэйн ярилцлагыг санаандгүй үзчихээд газрын зураг дээрх байрлал, цөмийн зэвсэгтэй гэдгээс нь өөр зүйл мэдэхгүй энэхүү улсын тухай илүү ихийг мэдэхийг хүсч тэр эмэгтэйн бичсэн Долоо нэртэй охин гэх дурсамж номыг нь олж уншсан юм. Хэзээ ч нүдээ улайтлаа уйлан, байж суух аргагүй болгож бие арзайлгасан ном уншиж байсангүй. Зөгнөлт ном, Холливүүдийн кино биш, бодит хүний амьдрал гэж бодохоор л.

Хамгийн түрүүнд төрсөн сэтгэгдэл бол Би Монгол хүн болж төрсөн маань ямар их аз вэ. Манай орон ямар тайван, эрх чөлөөтэй, баян хангалуун юм бэ гэж бодсон.  Үнэнийг хэлэхэд өмнө нь би хэзээ ч ингэж бодож байгаагүй. Одоо ингээд бичиж байгаадаа, хаана амьдарч, хэн болж амьдрах вэ гэдгээ өөрөө чөлөөтэй шийдэж, хязгааргүй мөрөөдөж, хүссэн газраасаа хүссэн мэдээллээ авч, хүссэн ном, дуу, киногоо үзэж байгаадаа, гэр бүлтэйгээ хамт байгаадаа маш их талархсан. Энэ номыг уншаагүй бол ийм хангалуун эрх дураараа сайхан амьдарч байгаагаа өмнөх шигээ үнэлэхгүй гомдоллоод л сууж байх байлаа.

Нүд нээж, бодол санааг тэлэх ном гэж ийм л номыг хэлэх байх. Хүний эрхийн тунхаглал гээд л нийгмийн хичээл дээр хальт сонсож байсан тэр бичиг ямар хэмжээлшгүй үнэ цэнэтэй болохыг одоо л ойлгож байна. Хорь хэдийн хүрсэн хэрнээ ийм зүйлсийн тухай өмнө нь огт эргэцүүлж бодож байгаагүйдээ өөрөөсөө  ичиж байна шүү. Дэндүү аминч.  улс үндэстэн бүрийн онцлог, соёл, түүхийн тухай мэддэг, өөрийн үзэл бодолтой, олон хэлтэй, Хүнийг хаанаас ирсэн, ямар мэргэжил боловсролтой, нийгмийн байр суурь, бэлгийн чиг хандлага, гаднах төрөхөөр нь ялгаж харьцдаггүй Narrow mind-тай биш broad mind-тай GLOBAL CITIZEN (номонд гарсан Австрали залуу шиг) болно доо гэж хүсдэгийн маань эхний алхам маань энэ номоор тавигдлаа гэж бодож байна.

Хэн унших вэ |

  • Залуучууд. Эх орноо илүү хайрлана.
  • Эмэгтэйчүүд. Хойд Солонгос дахь жинхэнэ амьдралыг ил гаргаснаас гадна ганц бие эмэгтэйн хүч чадал, эр зориг, тэвчээрийн тод томруун жишээ болж чадна.

Юу ойлгосон бэ |

  • Би Монгол улсын иргэн
  • Гэр бүл маань надад байгаа хамгийн үнэ цэнэтэй зүйл
  • Муу хүмүүс олон ч гэсэн бурхан уу гэлтээ сайн хүмүүс ч бас эн тэнцүүхэн байдаг.
  • Багахан анхаарал, тусламж хүний бүхий л амьдралыг өөрчилж болно. Австрали залуу шиг хүнд тийм энгийн хэрнээ, амьдралыг нь эерэгээр өөрчлөх том тус хүргэнээ.
  • ХЭЛ СУРАХ ЧУХАЛ.
  • Зарим зүйлд Реалист байх хэрэгтэй. Ялангуяа хайр дурлалд.
  • Амьдралынхаа зорилгыг (дуудлагыг ) олмоор байна.
  • Нэг өдөр Хойд Солонгост очиж үзнэ.
  • Чиний цаг гарган сурч мэдэж байгаа багахан зүйлс хэзээ нэг өдөр чамд хэрэг болно.
  • Эмэгтэй хүн хүний сүүдэрт чимээгүйхэн амьдардаг цаг үе өнгөрсөн.Зүрх сэтгэлээ сайн сонсон хэн болохоо ухаарч, хүчтэй байх хэрэгтэй. Hyeson Lee шиг.

Номын хэсгээс |

  • I hope you remember that if you encounter an obstacle on the road, don’t think of it as an obstacle at all… think of it as a challenge to find a new path on the road less traveled.
  • This is when I understood that we can do without almost anything – our home, even our country. But we will never do without other people, and we will never do without family.
  • Kind people who put others before themselves would be the first to die. It was the ruthless and the selfish who would survive.

Надад анх номыг нь унших сэдэл төрүүлсэн ярилцлага нь

Hyeson Lee TED-ийн тайзнаа

CtCWQ_XWgAA60lZ.jpg

Хүний эрхийн төлөө тэмцэж байгаа энэхүү хүчирхэг үзэсгэлэнтэй эмэгтэйн зорьсон бүхэн нь биелэх болтугай.

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s