Notes | June 2017

Толгойдоо ургуулсан олон санаа, мөрөөдлүүдээ хүмүүст яриад дараа нь түүнийгээ эхлүүлж, тууштай хийж, хэлсэндээ хүрч чадаагүйдээ харамсаж, өөртөө уурладаг үе надад зөндөө гардаг. (байсан.) Дахиж давтахгүйн тулд энэ удаад зургаан сарын турш бодол санааг дүүргэж байгаа зүйлээ хэлээ хазаад  дурдахгүй өнгөрөөе гэж шийдлээ. Тууштай байгаагүйдээ харамсдаг олон зүйл бий. Энэ удаад л хичээдэг юм шүү.

Энэ сар манай 2 дүү элсэлтийн шалгалтаа өгөөд зорьсон сургуульдаа орохоор болсон. Амьдралынх нь шинэ хуудас нээгдэж байна. Ингээд хоёр түшигтэй боллоо. Бид нар бүгд хөшрөөд л. Саяхан л хамт дэвхцэж, муудалцаж байсан юмсан. Нэг өдөр шөнийн хоёр хүртэл зомбитой киног зургаан настай дүүтэйгээ хамт үзээд, оройн хоолондоо хоёр уут чипс идэж, хоносноо яриад инээлдэх байхдаа.

Favorites |

Кино- Midnight sun (Japanese version)

Японы иймэрхүү киног үзэхээр хотоос зайдуу хөдөө тосгонд ингэж эгэл жирийн амьдрахсан гэж бодогдоод байдгийн. Киноны дуу үнэхээр их таалагдсан.

Ном- The girl with seven names by Hyeonseo Lee

Хойд Солонгосын дүрвэгч, хүний эрхийн төлөө тэмцэгч хүчирхэг эмэгтэйн дурсамж түүх. Жилдээ ядахнаа нэг хүний бодит намтрыг уншиж байх хэрэгтэй юм байна шүү. Өнгөрсөн жил Стив Жобсын номыг уншаад л минимализм, зэн буддизм, Аpple, комьютерийн талаар их сонирхож байсан шиг энэ номыг уншчихаад Хойд Солонгосын талаар мэдээ сонсогдвол их чих тавьдаг болоод байгаа. Youtube дээр олон сэтгэл өвтгөм гэхдээ бишрэм түүхтэй олон Хойд Солонгосчуудын ярилцлагууд байдаг юм байналээ. Мөн тэнд очсон жуулчдын влог хүртэл байдаг гэдгийг саяхан л мэдсэн. Улам сонсож, унших тусам 1984 санаанд орж байсан.

Ярилцлага

Дуу


Highlight |

  • ханын цаас
  • галзуу хулгана
  • галзуу бороотой өдөр

BE PATIENCE.

 

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s