Book review | Committed by Elizabeth Gilbert

Related image

Гэрлэлт. Ойрын өдрүүдэд өмнө нь нухацтай бодож байгаагүй энэ сэдвийн талаар уншиж, улам сайн тогтсон ойлголт, үзэл бодолтой болмоор санагдаад гэрлэлтийн тухай ном хайж байгаад хоёр номоор нь аль хэдийн мэддэг болсон (Ид Залбир Хайрла болон Агуу Ид Шид) Элизабет Гилбертийн Амлалт номыг авч уншлаа.

 

Continue reading

Advertisements

Book review | The girl with 7 names by Hyeonseo Lee

 

7785294.jpg

“Долоон нэртэй охин”  зохиолч Хёонсо Ли

“Hyeonseo Lee brought the human consequences of global inaction on North Korea to the world’s doorstep…. Against all odds she escaped, survived, and had the courage to speak out.”
-Samantha Power, U.S. permanent representative to the United Nations

 

Continue reading

Book review | The Art of Happiness by Dalai Lama

The_Art_of_Happiness

Аз жаргал бол амьдралын утга учир. Үүнтэй хүн бүр санал нийлэх байх. Тэгвэл аз жаргал гэж юу болох, түүнд хэрхэн хүрэх талаар Дээрхийн гэгээн XIV Далай ламтай уулзсан тэмдэглэлээ Өрнөдийхөнд зориулан ойлгомжтойгоор тайлбарлан бичсэн Говард К.Катлер гэх Америк зохиолчийн номноос мэдэх боломжтой.  Өрнөдийхөнд гэж тодотгосон нь  номонд гэгээрэл, нүгэл, буян, үйлийн үр зэрэг ойлголтыг энгийнээр илэрхийлсэн байсан тул Бурханы шашинтай ( багахан гадарладаг) хүмүүст номон дээр тайлбарласан аз жаргалтай амьдрах урлагийг угийн мэддэг байсан мэт сэтгэгдэл төрж болох юм.

Continue reading

Book review | Finding Audrey by Sophie Kinsella

23305614

Хэсэг хугацаанд хэрүүл маргаан, хөгжөөн наргиан бөөн асуудалтай  нэгэн эгэл жирийн гэр бүлийн гишүүн нь болмоор байна уу.

Бидний мэдэх “Дэлгүүр хэсэх донтон” киног уг номын зохиолч Sophie Kinsella-гэх англи эмэгтэйн номноос сэдэвлэн бүтээсэн бөгөөд түүний ээлжит “Одриг олох нь” ном  2015 онд хэвлэгдэж Нью Йорк Таймсийн  шилдэг борлуулттай номын жагсаалтын нэгт орсон бөгөөд Goodreads-н гишүүдээс 3.8/ 5 гэсэн үнэлгээ авсан байна.

Continue reading

Book review | The Vegetarian by Han Kang

  The Vegetarian by Han Kang who is a Korean female writer was my first book in this new year. I felt horror at the very moment of reading the first few pages that main female character has something strange with her by her husband description.  I didn’t expect it’s a thriller and an adult novel. But there’s no way to stop reading as it was extremely fascinating.

Continue reading

Giveaway | Kindle ebooks

Шинэ жилийн баяр айсуй. Жилийн хамгийн гоё үеийг тохиолдуулаад арван хоёр сард Christmas theme тэй постууд хийхээр төлөвлөөд их догдлон сууж байна.Хамгийн эхлээд kindle-дээ байдаг хэдэн номнуудаа хуваалцахаар шийдлээ.                                                                  (шинэ жилийн тухай номнууд биш шүү.)                              

Kindle Ebooks wrapped-present

                               BOOK LIST

  • 48 laws of Power – Greene Roberttumblr_m5zgzakbdw1rrnekqo1_1280
  • A Game of Thrones
  • A Clash of Kings
  • A Storm of Swords
  • Big magic – Elizabeth Gilbert
  • Eat pray love – Elizabeth Gilbert
  • The power of Habit – Charles Duhigg
  • I will give you the Sun- Jandy Nelson
  • The joy of less, A minimalist living guide – Jay Francine
  • Do less – Janet Rachel
  • Red Queen- Victoria Aveyard
  • Flowers for Algernon- Daniel Keyes
  • Not that kind of girl – Luna Dunham
  • Harry Potter and the Cursed Child – J.K Rowling
  • Waking up a guide to spirituality without religion- Sam Harris
  • Sweetheart Sputnik – Haruki Murakami
  • The perks of being wallflower- Stephen Chbosky
  • The four agreements
  • Life changing magic of tidying up- Marie Kondo
  • The Opposite of Loneliness- Marina Keegan
  • What I wish I knew when I was 20

Эдгээр номнуудын ихэнхийг ibookpile гэх буянтай сайтнаас татаж авсан.  Ихэвчлэн сүүлийн үеийн уншихад хялбар young adult novel-үүд байдаг. Гэхдээ мэдээж өөр төрөл жанрын зөндөө номнууд бий. Ороод үзвэл хайсан номоо бараг олчих байх.  Нэг дутагдал нь номнууд нь epub  өргөтгөл дээр байдаг учраас kindle дээр уншихын тулд mobi болгох шаардлага гарна.  Би ихэвчлэн энэ сайтыг ашиглаж хувиргадаг.

ps: ebook үнэгүй татаж болох өөр эх сурвалж мэддэг бол хуваалцаарай. Их баярлана шүү.

 

Book review | Big magic by Elizabeth Gilbert

big-magic-defnЭлизабет Гилбертийн “Агуу ид шид” гэх түүний хамгийн сүүлд бичсэн номыг энэ сар барьж авлаа. Үүнтэй зэрэгцэн эгчийн авчирсан Пол Жонсоны “Бүтээгчид” номыг уншиж бүтээлч байдлын тухай ойлголтоо өөрчиллөө. Хүн үнэхээр л ямар нэг зүйлийг бүтээх гэж төрдөг биш гэж үү ? Тэр бүтээсэн зүйл нь алдар цуутай бүтээгчдийн бүтээл шиг мөнхөд дурсагдах агуу биш байсан ч бид ямар нэг байдлаар ямар нэг зүйл бүтээсээр энэ хорвоог орхидог. Өмнө нь бүтээлч зан, өндөр мэдрэмжтэй байх зэргийг зөвхөн урлагийнханд хамаарагдах зүйл гэж ойлгодог байсан. Үүнийг ойлгох, бий болгох хүмүүс тусдаа байдаг юм шиг л. Гэтэл Хүн бүр бүтээгчид. Хүн бүрийн дотор гарч ирж тодрохыг хүсэн байж ядаж байгаа очир эрдэнэ оршдог, зөвхөн төрөлхийн заяагдсан хүмүүст л онгод гэж нэрлээд байдаг шинэ санаа  хүрч ирдэг биш бид зоригтой, анхааралтай байж чадвал хязгааргүй их шинэ санаанууд энэ тэр гэж ялгалгүй өөрсдийг нь бодит болгож өгөх хүнийг хайсаар явдаг болохыг энэхүү номыг уншихдаа ойлголоо. ЭНЭ БОЛ ИД ШИД.

34d4f71fc9ac164fd6af6bc5770ca7e4

Бидэнд ямар нэг зүйлийг эхлүүлэхэд, бүтээх санаа төрөхөд айдас биднийг зогсоодог. Жишээ нь надтай адилхан надаас илүү бичдэг, дуулдаг, зурдаг , судалдаг хүмүүс маш олон байхад би энд ингээд яах билээ. Ингэж хэн ч тоохгүй байх гэсэн айдсаасаа болоод  шинэ санаагаа хөөн явуулж, дурласан зүйлээ мартахад хүрдэг. Гэтэл өөр талаас бодоод үзвэл шинэ санаа чамайг энэ олон хүмүүс дундаас сонгож чамаар дамжин бодит болохыг хүссэн байна шүү дээ. Чиний хийх дуртай зүйл чи хийдэг учраас онцгой. Бас нэг зүйлийг санах хэрэгтэй. Ямар ч шинэ санаа оргүй хоосноос төрдөггүй. Ямар нэг санаа төрөхөд үүнийг надаас илүү хийсэн байгаадаа гэж орхидог бол Шекспирийн хайрын түүхийг хэдэн зуун жилийн турш уран бүтээлчид дуурайн дамжуулж ирснийг санадаа. Зөвхөн өөрөөсөө ганцхан заяасан амьдралдаа юу хийж бүтээмээр байгаагаа л асуугаад үз. Бусдад тоогдох гэж биш, хөрөнгө мөнгө, алдар нэртэй болох гэж биш, зүрх сэтгэлээсээ дурласан учраас л хийдэг, хиймээр байдаг тэр зүйл чинь юу вэ?

Хэрвээ хариултаа олсон бол юуг ч тоолгүй зүгээр л одооноос хийгээд бай. Алдсан ч амжилттай байсан ч эцэст нь чиний түүнээс таашаал авч, байгаагүй зүйл бүтээж байгаа нь л хамаатай учраас үр дүн тийм чухал биш. Харин шинэ санаа төрсөн бол дараа, нэг өдөр, жилийн дараа, цаг сайхан болохоор, амьдрал амар болохоор хэрэгжүүлье гэж хойш тавилгүй Яг одооноос оролдоод үз. Үгүй бол тэр санаа хүлээж тэвчилгүй яваад өгнө. Сайн бодоод үзэхэд танд нэгэнтээ төрж байсан санааг хэн нэгэн хэрэгжүүлчихсэн сэтгэл өөдрөг, амжилттай явааг харах, эсвэл хэн нэгэн таны хийснийг хараад надад яг ийм санаа өмнө нь төрж байсан ш дээ гэж хэлж байсан байх. Түүхэнд ч яг ижил цаг мөчид хоёр өөр газарт нэгэн зэрэг нээлт хийж байсан тохиолдол цөөнүй. Шинэ санаа хойшлуулахыг тэвчддэггүйг санах хэрэгтэй.

80c29a40a786ebad3627b74923fc1be1

Бүтээлч амьдралаар амьдрахын тулд хэний ч зөвшөөрөл бидэнд хэрэггүй. Магадгүй гэр бүлийнхэн чинь удмаараа бүтээлч бус буюу бусдын бүтээснийг гэмгүй хэрэглэгчид байсан байж болно. Магадгүй чи өөрийнхөө зурагт үзэж хэвтдэг, насан туршдаа өөрсдөд нь ямар нэг гайхамшиг тохиолдохыг хүлээн суудаг хүмүүсийн дунд өссөн ч байж болно. Үүнийг мартаж үз.  Энэ хэнийг ч тодорхойлохгүй. Хэн ч хүсвэл бүтээлч амьдралаар амьдарч чадна.

“How to spend your life? Sitting around passively waiting for stuff to happen to you or spending your life making things.”

Амьдралаа ямар байлгахыг хүсч байна? Өөртөө ямар нэг зүйл тохиолдохыг хүлээж суух уу, ямар нэг зүйл бүтээх үү? Юм бичмээр байна уу, дуу зохиож, кино найруулж, ваар хийж, шинэ хэл эсвэл бүжиг сурч, шинэ газраар аялаж, ханан дээр зураг зурмаар байвал Зүгээр л ХИЙ. Хэнд хамаатай юм. Хамгийн бүтээлч асуулт WHY NOT ?

Most things have already been done but they have not yet been done by you.

I am going to spend as much as time as I can creating delightful things out of my existence because that’s what brings me awake and that’s what brings me alive.

Let inspiration lead you wherever it wants leads you. We make things because we like making things.

Төгсгөлд асуухад бүтээлч хүн болохыг хүсч байна уу ?  Дэндүү оройтжээ учир нь та аль хэдийн бүтээлч хүн.

#BIGMAGIC

Номын өөрт таалагдсан санаануудаас орууллаа.