Note |May 2017

Блогоо чухалчлан хөтөлж эхлээд нэг жил болжээ. Өмнөх тэмдэглэлүүдээ уншаад юу бодож, юунд догдолж байснаа санах сонирхолтой байдаг юм байна. Одооноос блогоо дараагийн шатанд гаргаж илүү бүтээлч, чанартай контентууд гаргах болноо. Highlight | Олон зүйлд зэрэг анхаарах үед бүгд чанаргүй, эцэст нь нэг л сэтгэлд нийцэхгүй үр дүн гардаг юм байна. Өөрийнхөө эхлүүлсэн, зорьсон зүйлийг … Continue reading Note |May 2017

Favorites | YOUTUBERS

Энэ удаад олон жил нөхөрлөсөн дэлгэц доторх найзуудаа танилцуулахаар шийдлээ.  Эргэн тойронд  чамайг шүүмжлэхгүйгээр бүрэн ойлгох хүн байхгүй үед чамайг огт мэдэхгүй хүн ойлгож, зөвөлгөө өгч, урам зориг бэлэглэж байна гэхээр 21-р зуунд амьдарч байгаа маань их азтай юм аа.  Дэлгэц, камерийн өмнө өөрийнхөө тухай ярьж суугаа нь зарим хүмүүст өөрийгөө хэт шүтсэн, нарцист санагдаж … Continue reading Favorites | YOUTUBERS

Note | April 2017

Дөрвөн сард блогоо сайн хөтөлж амжсангүй ээ. Харамсалтай л байна. Зөндөө санаанууд дэвтэр дээр бичээстэй байдаг. Гэхдээ зүгээр ээ. За байз энэ сар юу боллоо. Хэд хэдэн сургамжтай, дурсамжтай үйл явдлууд болсон юм байна шүү. Стив Жобс, Элизабет Гилберт гээд бүтээлч байдлын тухай бодлууд нөлөөлж сүүлийн үед дизайн, өнгө будаг их сонирхдог болоод байгаа. Ирээдүйд … Continue reading Note | April 2017

Notes | Би ердөө л

Би ердөө л бороо орохыг хүлээнэ. Би ердөө л чамайг харахыг хүснэ. Би ердөө л. Би ердөө л тайван зогсоод ажиглахыг Би ердөө л  цэцэгс дунд байхыг Би ердөө л чамайг сонсоод чимээгүй суухыг Би ердөө л үүл харж хэвтэхийг Би ердөө л  бороон дуслыг  чагнахыг Би ердөө л шалтгаангүй инээхийг Би ердөө л нэрийг … Continue reading Notes | Би ердөө л

Notes |Bloom Challenge

Хавар цаг ирлээ. Байгаль дэлхий өнгө орон сэргэхийн зэрэгцээ бидний оюун бодолд шинийг хийж бүтээх, турших, өөрчлөлт хийх, өөрийгөө сорих эрч хүч даган бий болдог мэт санагддаг. Иймд ч гадаах барилгын ажил дахин эхэлж, холхон болжморууд жиргэсэн энэ цэлмэг сайхан өдөр энэ жилийн хаврыг урьд урьдын хавруудаас улам САЙХАН болгохоор шийдээд төлөвлөгөө зохион сууж байна. … Continue reading Notes |Bloom Challenge

Notes | March 2017

Ингээд гуравдугаар сар дууслаа. Эргээд харахад сонирхол болгондоо ганц ч болов өдрийг зарцуулсан (өөрийгөө мартчихаагүй) үр дүнтэй өдрүүд байлаа. Биелээгүй мөрөөдлийн жагсаалт. Аймшигтай сонсогдож байгаа биз. Би тийм өөдрөг нэгэн биш. Мэдээж бүхнийг болох талаас нь харах гээд үз гэж өөртөө хэлдэг ч болохгүй нь ямар их билээ дээ. Хар аяндаа л айдаст автагдсан байдаг. … Continue reading Notes | March 2017

Notes | February 2017

Хоёрдугаар сар гэж огт байгаагүй юм шиг их хурдан өнгөрч нэг мэдэхэд 3 сар болчихжээ. Өвлийн амралт, шалгалт , цагаан сар гээд л. Би нэг байшин гэж өөрийгөө төсөөлөхөд хүмүүс миний тэдэнд орохыг зөвшөөрсөн өрөөгөөр л  намайг үнэлж тодорхойлно. Надад тэдний мэдэхгүй, огт төсөөлөөгүй өрөөнүүд бий. Тийм учраас бусдын бодол, үнэлэлт намайг бүрэн тодорхойлохгүй гэсэн … Continue reading Notes | February 2017

Ballet notes | Ballet positions

Өнгөрсөн амралтын өдрөөр  "Балетийн үдэш" гала тоглолтыг үзлээ. Монголд ямар мундаг шинэ залуу, чадварлаг балетчид байдаг юм бээ (Галтулга, Дүүрэнжаргал гээд л)  гэж бахархахын зэрэгцээ балетчин л болох байсан юм гэж битүүхэн дотроо харамссан. Гэсэн ч надад боломж бий. Тайзан дээр бүжиглэхээр мэргэжлийн болж чадахгүй ч, өөрийн сонирхлоороо балетийн гоо сайхнаас суралцаж болно. Балетийн үндсэн … Continue reading Ballet notes | Ballet positions

Notes | January 2017

"Хэдий их хичээлтэй, ажилтай байлаа ч хүн өөртөө тавьсан зорилго мөрөөдлөө мартаж болохгүй. Ямар ч завгүй байлаа гээд яаж ийж байгаад жаахан ч болтугай цагийг өдөр бүр түүндээ зарцуулж байгаарай. " ийм нэг постыг сарын эхэнд уншаад тийм шүү гэж бодон мэддэг хэрнээ хэрэгжүүлдэггүй  "зорилгоо хуваан өдөр бүр бага багаар хийх" гэсэн зарчмыг шинэ оны … Continue reading Notes | January 2017

Notes | Benefits of writing diary

22:02 минутаас эхлээд энэ дэвтэр дээр ямар нэгэн зорилго шалтгаангүйгээр толгойд байгаа бүхнээ зүгээр л бичихээр шийдлээ. Миний мэдэхгүй намайг өөрт минь нээж өгөн гэж найдая. Долоон сарын 19-нд бичиж эхэлсэн миний өдрийн тэмдэглэлийн эхний мөр. Бүтэн жил өнгөрөөгүй байгаа ч өөрт минь олон сайн нөлөө үзүүлж байгаа тул тэсэлгүй өдрийн тэмдэглэл бичихийн давуу талын … Continue reading Notes | Benefits of writing diary