Notes|May 2018

Олон зүйлийн талаар их зүйлийг таньж мэдсэн сар байлаа.

Олон хоног шуурсан шуурга нэг юм намдаж тайван зогсоод юу болж өнгөрснийг эргэн бодож, дүгнэх боломжтой болоод сууж байна.

▪5 сарын эхэнд. Энэ сар хэзээ ч санаанд орохооргүй зүйл болсон нь ААВтай хамт балет үзсэн явдал байлаа. Ер нь хэн нэгний хийгээд байдаггүй зүйлийг эсвэл тэр хүний байдаггүй орчинд хамт цагийг өнгөрүүлбэл тэр хүний тухай тэс өөр мэдрэмжийг авдаг юм байна. Одоо чи чинь хэддүгээр курс билээ (мэдээж тоглоомоор) гэхээс өөр илүү хувийн зүйлийн (ирээдүй, хүсэл, мөрөөдөл) талаар асууж байгаагүй аав тэр орой намайг дотроо ямар чин хүсэл, биелээгүй мөрөөдөл тээж явдгийг, юунд дуртайг минь багахан ч гэсэн мэдсэн байх. Sims дээрх шиг хоёр хүний хэр дотно болохыг харуулсан харилцааны түвшин байдагсан бол аав бид 2-ынх тэр орой урьдынхаасаа нилээд нэмэгдсэн гэж бодож байна. Эргээд би аавын өглөө сэрэхэд яг өвөө шиг аль хэдийн сэрчихээд гараа хараад юм бодоод хэвтэхдээ юуг боддог болохыг мэдэхсэн. ХЭРЭВ хурим хийвэл өмнө нь заавал хэзээ ч ярилцаж байгаагүйгээр аавтай ярилцанаа.

▪5 сарын нэг өдөр. Миний мундаг, үлгэр жишээ гэсэн хүмүүсийн зан чадвар, давуу тал нь манай гэрийнхний боддогоос өөр. Сайныг бодож хэлж байгаа нь үнэн ч гэлээ тийм чадвартай болох хэрэгтэй гэснийх нь ардах цаад зорилго нь надад таалагддаггүй. Харин ч эсрэгээрээ бол надад илүү зөв юм шиг санагддаг. Нэг ч удаа дотор минь юу болоод байгааг өөрийнхөө санааг тулгахгүйгээр сонсож үзээгүй байж намайг мэддэг юм шиг л. Ингэхээр улам өөрийгөө тэдний хажууд хумимаар, чимээгүй зорьсон юмаа хийгээд явж байя гэж бодогдож байна. Хэрвээ огт шүүмжилдэггүй, бусдын бодлоор нэгнээ дүгнэдэггүй, өөрсдийнхөө критерт тааруулах гэж хичээдэггүй байсан бол ах ч гэсэн өөрийн сонгосон дуртай ажлаа бид нараас нуухгүй л байсан. Эцэстээ мэддэггүй юм шиг царайлах л дэмжиж байгаа хэрэг болж байнашдээ.

▪5 сарын сүүлээр. Гадаа жинхэнэ зун болж их бүгчим, миний дотор ч их бачимдсан бүгчим байлаа. Өдөрлөг, өр, атаархал гээд л. Энэ шуурганаас жоохныг харж, өндөр гулсуур дээр тоглож, мөс идэж бас хэдэн шөнө ганцаараа дуу сонсоод алхаж, хүйтэн шүршүүрт орж түр зугтлаа даа.

Таалагдсан дуу

Таалагдсан кино

Таалагдсан нийтлэл

Хэтрүүлэггүй хэлэхэд Томүжинд явсан тэр хоёр долоо хоног нүдийг минь үнэхээр нээсэн. Бараг тэр зун л жинхэнээсээ өөрийнхөө тухай анх удаа асуулт асууж үзсэн байх. Чамаас өөр хэн ч чиний хэн болох, чиний мөрөөдөл зорилго, ирээдүйг чинь чамаас илүү мэдэхгүй. Өөрөөсөө л хай. Өөрөө л ол. Яалтачгүй үнэхээр хүнийг өсч хөгжихөд орчин, хүрээлэл, хүмүүжил ямар байх нь маш чухал болохыг тэнд байсан хүүхдүүдээс харсан.

Б.Батжин: Төгсөгчид пифагорын томьёог цээжээр мэддэг, харин зорилгоо цээжээрээ мэддэггүй

▪Цэцэг авахсан▪

Advertisements

Ballet notes | Ballet positions

Өнгөрсөн амралтын өдрөөр  “Балетийн үдэш” гала тоглолтыг үзлээ. Монголд ямар мундаг шинэ залуу, чадварлаг балетчид байдаг юм бээ (Галтулга, Дүүрэнжаргал гээд л)  гэж бахархахын зэрэгцээ балетчин л болох байсан юм гэж битүүхэн дотроо харамссан. Гэсэн ч надад боломж бий. Тайзан дээр бүжиглэхээр мэргэжлийн болж чадахгүй ч, өөрийн сонирхлоороо балетийн гоо сайхнаас суралцаж болно. Балетийн үндсэн ойлголтууд, хөгжсөн түүх, найрал хөгжим, орчин үеийн чиг хандлагыг судлан, биеээрээ ямар хүнд хэцүү болохыг нь мэдэрч чадвал балетийг улам илүү ойлгож, ЖИНХЭНЭ ҮЗЭГЧ болох байх. Жинхэнэ балетчин биш ч жинхэнэ үзэгч. Гала тоглолтоос гарч ирээд хамгийн сэтгэлд үлдсэн нь Спартак, Ромео Жулиетийн хэсгүүд байсан учраас эхлээд энэ хоёрыг үзэхээр шийдээд байгаа. Иймээс үзэхээсээ өмнө дээрх зорилгоор балетийн тухай багахан судлая гэж бодлоо.

Continue reading “Ballet notes | Ballet positions”