Book review| When breath becomes air by Paul Kalanithi

Хүн бүр нэгэн цагт үхэхээ мэддэг ч  энэ үнэний талаар тэр болгон бодоод байдаггүй. Хэзээ ч үхэхгүй мэт л амьдарцгаадаг. Харин Паул Каланит гэх 36  настай залуу үхэл, амьдралын утга учрыг уран зохиол, анагаах ухаанаас эрэн хайж явсаар эцэст нь өөрийнхөө оюун ухаан, бие махбодоороо үүнтэй тулгарах болно. Эмчийн мэргэжилтэй тэр дундаа мэдрэлийн мэс засалч-судлаач хүнд 36 нас дөнгөж эхлэл байтал тэрээр эцсийн шатандаа байгаа Уушгины хорт хавдартай болохоо мэднэ.

Continue reading “Book review| When breath becomes air by Paul Kalanithi”

Advertisements

Notes|Life is art

Хүмүүсийн амьдрал уран зургаар илэрхийлэгдээд хаа нэг хийсвэр ертөнцийн галлерид тавигддаг бол. Тэр галлерид байх зураг бүрт гарцаагүй ямар нэг өнгө байх байсан. Мөн хэний ч зураг байсан баяр, гуниг зэрэг мэдрэгдэх нь гарцаагүй.

Continue reading “Notes|Life is art”

Notes| Small and certain happiness

Их мөнгө авч дургүй ажлаа хийж амьдрах уу?

Бага мөнгөөр дуртай ажлаа хийж амьдрах уу?

 

 

Миний хариулт хоёр дахь нь. Их мөнгөөр юу дуртайгаа хийж болох ч сэтгэл хангалуун, жаргалтай, өөрт утга учиртайгаар амьдрах нь үүнээс илүү. Дургүй зүйлдээ их мөнгөний төлөө хүчээр дуртай болж болно, мөнгө ямар чухал болохыг мэдэхгүй гэнэн л байнадаа гэж хэлэх хүн даанч олон. Мөнгө ихийг олсноор илүү том байр , илүү сайн машин, илүү тансаг амралт, илүү чанартай зүйл эдэлж магадгүй эцэг эхийнхээ ачийг илүү хариулж байна даа гэж бодож болох ч үүнийгээ зарцуулах цаг хугацаа хомс, хуваалцах хүн байхгүй бол бүх л амьдралаа үзэн яддаг зүйлээ хийж өнгөрөөхөд ямар утга байна. Ингээд бодохоор би зүгээр л маш энгийнээр амьдрахыг хүсч байна. Дуртай зүйлээ хийнгээ амар тайван. Зөвхөн тав дахийн орой, амралтын өдөр амьд хүн гэдгээ анзаардаг биш харин  мөч бүрт мэдэрч. Саяхан над шиг бодолтой залуус бүтэн үеээрээ байдгийг уншаад энэ постыг бичихээр шийдлээ.

Тэдний мотто бол Small but certain happiness.

Ерөнхийдөө тасралтгүй үргэлжлэх завгүй өдрүүдийнхээ завсар бяцхан ч болтугай аз жаргалыг шигтэх амьдрал.

Харуки Мураками анх “Лангерхансын арал дахь өдөр” номондоо “бяцхан боловч жинхэнэ аз жаргал” гэсэн ойлголтыг (小確幸) шинэхэн барьсан талх идэх, хувцсаа цэвэрхэн эвхэж хураасан шургуулгаа харах, шинэ цэвэрхэн даавуун цамц өмсөх, муураа орондоо авч орох зэрэг өдөр бүрийн нэг хэвийн амьдралаас мэдэрч болох бяцхан таашаал ба үүнгүйгээр бидний амьдрал хатсан цөл гэж зохиолдоо дүрсэлсэн байна. Энэ амьдралын хэв маяг сүүлийн жилүүдэд Тайвань, Япон, Солонгос  зэрэг Азийн орнуудын миленнал үеийнхний дунд өргөнөөр дэлгэрч тэдэнд чиглэсэн, бүтээгдэхүүн үйлчилгээг ч өөрчлөхөд хүргэж байгаа ба тэдний маш их дарамттай, ачаалалтай, завгүй амьдралын шуургыг намдаах хүч болж байгаа гэнэ. Мөн Солонгосын мэдээгээр нэр хүндтэй, цалин өндөр компаниудад ажиллах залуучуудын тоо өмнөх онуудаас буурч, оффисийн ажлаас гарч хувиараа шинээр бизнес эхлүүлэх нь ихэссэн, үүний шалтгаан нь  хэдий их орлого олох боловч ажлын цаг дэндүү урт, өөртөө зарцуулах цаг маш хомс байдагтай холбоотой гэжээ. Мэдээж тэд амьдрахын тулд огт ажилгүй суухгүй харин ч дөнгөж эхэлж буй жижиг компаниудад өмнөхөөс бага цалингаар, бага цагаар ажиллаад үлдсэн цагтаа өөрийгөө хөгжүүлэх төрөл бүрийн дугуйлан, cеминарт хамрагддаг болсон гэж гарч байхыг сонссон.

Хөгжилтэй орнуудын залуучууд дээд үеийнх шигээ илүү сайхан маргаашийн төлөө гэсэн уриатай өнөөдрөө мартсан нэгэн байхаас татгалзаж  өдөр бүр аз жаргалыг мэдэрч, илүү өөрийн индивидуал байдлаа илэрхийлж болох мөн ижил зорилготой бусад залуучуудтай хамтрах, амжилт мөнгийг биш, жижиг энгийн зүйлсийг таашаадаг болж өөрчлөгдөж байна.

Ийм хандлагатай уялдаад  SELF LOVE, SELF RESPECT,SELF ESTEEM гэхчилэн өөрт хандсан ойлголтууд улам хүчээ авч ном, сэтгүүл, нэвтрүүлэг, youtuber-үүд ч олноороо бий болж байна. Иог, эрүүл хооллолт,шинэ хэл сурах, аялах, бясалгал хийх, хобби авъяасаа нээх, хувийн блог, влог хөтлөх гээд л бүгд. Үүнийг нэг талаас  хувиа хичээсэн, залхуурлын жишээ гэж тайлбарлаж болох ч надад илүү эерэг өөрчлөлт шиг санагдаж байна. Бүтэн өдрийнхөө талыг ажилдаа дарагдаж өнгөрөөж байгаа хүн, өөрийгөө хайж, хөгжүүлж яваа хоёрын хэн нь илүү бүх талаараа эрүүл, аз жаргалтай байх нь, хэнээс нь илүү их бүтээл, шинэ санаа төрөх нь ойлгомжтой шүү дээ.

1984 номыг багадаа уншаад нүүр царайгүй бөгтийсөн хар хүмүүсийн дүрсээр ажилдаа яарсан томчуудыг хардаг болчихсон. Энэ чинь л амьдрал шүү дээ. Өөр аргагүй гэсэн үгсийг хүлээж авч чадахааргүйгээр тэдний нэг болохоос айдаг болоод ч тэр үү сонгосон мэргэжилдээ эргэлзээд, эргэлзэх ч биш бүр болохгүй гээд шийдчихсэн. Үүнийхээ зөв бурууг шүүж мэдэхгүй ч үүний оронд БИ гэсэн нүүр царайтай, бүтээлч, биеэ даасан амьдралаар амьдрахыг маш их хүсч байгаагаа л мэдэж байна. Роарк шиг.

Миний хувьд нэг өдрийн small but certain happiness бол яг ингээд цэцгээ усалчихаад сарнайн үнэртэй лаа хажуудаа асаагаад, намуухан дуу тавиад, юу дуртайгаа бичээд, сонирсон зүйлээ судлаад суух. Хэдий их хичээл, хийх ажил байсан ч мөрөөдөлд минь илүү дөхөм зүйлийг хийх цагийг багахан ч гэсэн гаргавал тэр өдөр тэр чигтээ л сайхнаар дүгнэгддэг. Энэ чинь л жинхэнэ би шүү дээ гэсэн мэдрэмж төрөөд.

Харин таны small but certain happiness юу вэ?

 

More|

 

Add heading (1)

Notes | November 2016

cuz46gjxiaavcmx

Энэ зурагны өнгө их таалагдсан. Зөөлөн мэдрэмж

Арван нэг сар.

Яагаад үүнийг хийж байгаа юм ? Дуртай болохоор л .

Цагаан цасан зөндөө бударсан сайхан сар байлаа. Нэг үгээр тодорхойлбол ЗӨӨЛӨН гэж хэлнэ. Намуухан аялгуутай.

HIGHLIGHT 

Энэ сар нийгмийн хар хэсэг гэж ойлгодог байсан надаас хол мэт санагдаж мэдэхийг хүсдэггүй байсан хүмүүсийн тухай судалж тэдгээрийн тухай маш буруу ойлголтоо засч, бусдыг ойлгох чадвараа эмпатигаа өмнөхөөсөө нэмэгдүүлж мөн нэмээд өөрийнхөө талаар багахан ч болтугай мэдэж чадсан. Гаднаа ямар төрхтэй байна, ямар зан авиртай, ямар өвчтэй байна, ямар боловсролтой байна, надад яаж хандаж байна гэдэг эцсийн эцэст хэнийг ч бүрэн тодорхойлохгүй, хүн бүр өөрсдийн түүхтэй, ийм байгаа шалтгаантай, нууцтай. Амьдралд юу ч тохиолдож болно. Анхандаа аймшигтай ч юм шиг, мэдэхийг хүсмээргүй байсан ч уншиж судалж, ярилцах тусам төсөөлөл ойлголт минь өөрчлөгдөж тэдгээр хүмүүс бусадтай л адилхан надтай л адилхан хүн болохыг зүрх сэтгэлтэй л бол хэнд ч хэзээ ч ямар нэг байдлаар тойрч зугтмаар эдгээр асуудлууд тулгарч болно. Хэрвээ бусдад тулгарвал даруй анзаарч тэдэндээ тусалдаг, өөрт тулгарвал бусдаас тусламж гуйхаас ичих хэрэггүйг ойлгосон.

GRATEFUL FOR

  • Багшдаа, буржгар толгойд, Elizabeth Gilbert-д,
  • Анхны цасанд
  • Зузаан дулаахан ороолт бэлэглэсэн эгчдээ
  • BABU д

FAVORITES

Movies

Мэдээж хэдэн сар хүлээсэн FANTASTIC BEASTS. Миний хүлээлтэнд яг ч хүрээгүй ч ид шидийн ертөнцөд дахин дурлуулж Харри Поттерийг дахин уншихад хүргэсэн.

TV Show

The Return of Superman. Ямар өхөөрдөм гээч. Бүтэн сайн өдрийн шөнө болгоныг хүлээдэг болсон. Гэр бүлтэй, хүүхэдтэй болохоороо ингэнэ дээ гэсэн олон санаа авч байгаа.

Book

Elizabeth Gilbert- Big magic. Бүтээлч байдлын тухай дэлгэрэнгүй

Songs

Энэ сар ер нь их дуу сонсжээ. Нэг нууц зорилгоор солонгос хэл сурахаар шийдсэн болохоор солонгос дуунууд нилээд сонссон.  Арван нэгэн сарыг маань дүрслэх дуунууд.

   “BE ALONE. EAT ALONE, TAKE YOURSELF ON DATES, SLEEP ALONE. IN THE MIDST OF THIS YOU WILL LEARN ABOUT YOURSELF. YOU WILL GROW, YOU WILL FIGURE OUT WHAT INSPIRES YOU, YOU WILL CURATE YOUR OWN DREAMS, YOUR OWN BELIEFS, YOUR OWN STUNNING CLARITY, AND WHEN YOU DO MEET THE PERSON WHO MAKES YOUR CELLS DANCE, YOU WILL BE SURE OF IT, BECAUSE YOU ARE SURE OF YOURSELF.”

-Bianca Sparacino

 

Notes | Keep it in your mind

Хүсэл тэмүүлэл (passion) нэг хэвэндээ байх боломжгүй. Үргэлж цагийн аясаар өөрчлөгдөж байдаг. Нэг үе хамаг чадлаараа зүтгэж байсан зорилго чинь явцын дунд жинхэнэ чамд зориулагдсан мэт тэр зүйл биш байсныг ойлгох үе тохиолддог.  ( магадгүй анхнаасаа өөрийгөө сайн сонссон бол ингэхгүй л дээ). Ийм үед цааш яахаа мэдэхгүй, юу хийх ёстойгоо мэдэхгүй байдалд ордог.  Яг өтгөн манан дунд удаан явж байгаад гарч иртэл буруу замаар явснаа ойлгосон юм шиг л. Би ийм нөхцөлд ороод нилээд харамсаж, гутарч яваад эргэн хүсэл тэмүүллээ олж чадсан. Тиймээс хэрхэн олсон тухайгаа энд хуваалцахыг хүслээ. Хүсэл тэмүүллээ хайж яваа хүнд багахан ч болов санаа сэдэл төрүүлэн гэдэгт итгэж байна.

Хүсэл тэмүүлэл гэдэг байнга хувьсдаг сэтгэл хөдлөл. Дуртай зүйлдээ нэг өдөр дургүй болох боломжтой бөгөөд хүсэл тэмүүллээ голоо болгосон тохиолдолд эцэст нь юу ч үгүй үлдэх эрсдэлтэй. Тэгэхээр  хүсэл тэмүүлэлдээ тулгуурлан зорилгоо тогтоохгүй юм бол өөр юуг голоо болгох уу гэсэн асуулт гарч ирж байна.

Хариулт нь  Алсын хараа буюу Vision-ээ тодорхойлох.

Энэ нь чиний ирээдүйн ерөнхий дүр зураглал буюу зорилгоос илүү өргөн ойлголт юм. Алсын хараагаа бодит болгох тогтсон ганц зам гэж байхгүй буюу түүнд хүрэх олон зам бий.

Улам дэлгэрэнгүй тайлбарлах гээд үзье.

Амьдрал газрын зураг шиг тодорхой байх албагүй. Алсын хараагаа мэдэж байхад хангалттай ба уулын оройд хүрэхээ мэдэж байгаа бол аль замаар өгсөх нь хамаагүй,нэг зам чамд тохирохгүй бол өөр замыг туршиж, олон замаар эргэж буцсан ч дороо зогсолгүй урагшилж байгаа учир зорьсондоо хүрнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл би ийм л мэргэжилтэй, тэр газарт ажиллаж, тийм хүнтэй ханилсан байх ёстой гэж дарамт хүлээсийг өөртөө үүсгэхгүйгээр чөлөөтэй орхиж алсын хараандаа тулгуурлан зорилго чиглэлээ уян хатан  тодорхойлсноор дурлаж байсан зүйл чинь өөрчлөгдсөн ч чиний алсын хараа өөрчлөгдөхгүй тул ямар ч мананд төөрсөн мэт байдалд орохгүй билээ. Харин ч төсөөлснөөс илүү боломж байдгийг харах болно.  Энэ санааг Sheryl Sandberg номон дээрээ

  1. Follow your passion and do what you love
  2. Believe you can have it all. A meaningful career and fulfilling personal career
  3. Realise that there is no straight path to where you are going.
  4. Keep long term dream (vision) in your mind. It doesn’t have to be realistic or even specific. You just need some idea , sense of direction.  -> гэж бичсэн байсан.

Тэгэхээр зорилго хүсэл тэмүүлэл өөрчлөгдсөн ч эцсийн үр дүн ижил бөгөөд Зөв чиглэл рүүгээ урагшилж байгаа тул өнөөдөрт хийж чадах тэр зүйлээ итгэлтэйгээр хийж чадна.   Just Do it.  Буруу байсан ч өөр олон зам байгааг мэдэх учраас сонгосон замдаа эргэлзэх шаардлагагүй болно.  Хүлээсгүй, эрх чөлөөтэй аялагч.  Өнгөрсөн жил надад  амжилттай яваа залуу  эмэгтэйн яриаг сонсох боломж олдсон юм. Тэрээр багаасаа үндэс угсаагаар ялгалгүй дэлхийн бүх хүмүүст туслах мөрөөдөлтэй (алсын хараатай) байсан  бөгөөд тэр боломжийг олгох газар НҮБ юм байна гээд хичээл номондоо мэрийн IVY league-д багтах сургуульд хүртэл сурсны эцэст мөрөөдөлдөө хүрч НҮБ-д ажиллах боломжтой болсон. Гэсэн ч НҮБ-д хэдхэн өдөр ажиллаж эхлээд мөрөөдлөө биелүүлэхэд тохирсон газар нь биш гэдгийг мэдэж гэр бүлийнхээ ятгалгаас зөрөн ийм нэр хүндтэй олон хүний мөрөөдөл болсон ажлаа орхин ямар ч тодорхой зорилгогүй Монголд ирсэн байна. Хэдэн сарын турш гэртээ суун юу хиймээр байгаагаа олох эрэлд гарч Vision-ээ эргэн бодож, нэг зорилгод баригдалгүй алсын харааныхаа дагуу олон зүйлийг сонирхож явсныхаа ачинд хуримтлуулсан боломж, чадвараараа, хамгийн гол нь зүрх сэтгэл нь Тийм гэсэн (vision дээ нийцсэн)  хийх зүйлээ олсон бөгөөд  тэгээс эхэлсэн тэрээр хэдхэн жилийн дотор Азид танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн мундаг стартап компанитай, үлгэр жишээ Бизнес эмэгтэй болж чадсан байна. Их сургуульд сурч байхдаа НҮБ ажилтан гэхээс биш бизнесэмэгтэй болно огт төсөөлж байгаагүй гэсэн. Мөн зөвхөн шийдээд л дороо бүтчихээгүй, олон таамаглаагүй саад гарсан ч алсын хараагаа урдаа барин зүгээ алдахгүй урагшилж чадсан. Ингэхээр ирээдүй үнэхээр таашгүй байгаа биз. Бас хүн хүссэн бол хэн ч байж чадахыг харуулж байна. Тэр  эмэгтэй бидэнд алсын хараагаа сайн тодорхойлох чухал шүү гэж давтан захиж байсан.

Тэгэхээр хүсэл тэмүүлэлд тулгуурлаж биш, алсын хараандаа тулгуурлаж зорилгоо тодорхойлоод хүсэл тэмүүллийг түлшээ болгон өнөөдөр юу хийж чадахаар  байна түүнийгээ хийсээр байвал илүү баттайгаар бид Мөрөөдөлдөө хүрч  чадах нь ээ. 

Амжилт хүсье аялагч минь.

NOTES | June 2016

Хүн бүрийн хүсэн хүлээдэг зуны улирал ирчихлээ.Энэ зун сонгууль, хөл бөмбөг, олимп, ASEM мэдээж наадам гээд олон том арга хэмжээнүүд болно. Харин аз болоход цаг агаар ихэвчлэн +21-ээс +25-ийн хооронд бороо хур ороод байгаа учраас гадуур яваа хүмүүст их сайхан байх шиг.

Миний хувьд зургаан сарын эхний 7 хоногт төгсөх шалгалтаа сайн өгөөд амралтаараа жилийн турш төлөвлөсөн олон зүйлүүдээ хийж аль болох үр бүтээлтэй байлгахыг хичээж эхнээс нь биелүүлээд явж байна. Сонгуулийн ажилд анх удаа оролцож үзэж байгаа. Хаалга тогшоод суртчилгаа тараагаад, тэгж явахдаа Тэнкогийн аав үнэхээр хэцүү ажил хийж байж дээ гэж бодсон шүү. Айл бүр янз янз. Минимализм, энгийн тайван амьдралын хэв маягийг сонирхоод, түүний талаар судалж байгаатай холбоотой ч юмуу  хаалгаа тайлж байгаа хүмүүсийн гэрийг үүднээс нь харахад жаахан замбараагүй, хоол үнэртсэн айлуудын хүмүүс хөмсгөө зангидаад л уурлаж байхад, хаалгаа нээхэд л сэнгэнэсэн, цэвэрхэн байгаа айлын хүмүүс өө за баярлалаа гээд инээмсэглэж байх юм. Өмнө нь анзаараагүй ч амьдарч байгаа орчин хүний сэтгэл санаанд их нөлөөлдөг бололтой. Минималист болох зорилт тавиад сар болж байгаа би гэртээ зөвхөн өөрийн дуртай, хэрэгтэй зүйлүүдээ л үлдээгээд бусдыг нь хаячихсан чинь сэтгэл цэлийгээд, уурлаж цухалдах хүртэл багасаад гэрээ цэвэрлэх дуртай болоод байгаа.  Гэрээ хэрхэн цэвэрхэн байлгаж, Dream lifestyle-ийг одоо байгаа орчиндоо бүрдүүлж, аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрах талаар Японы зохиолч эмэгтэй Marie Kondo-гийн The Life-Changing Magic of Tidying Up: The Japanese Art of Decluttering and Organizing гэдэг номноос илүү дэлгэрэнгүй мэдэх боломжтой.

The-Life-Changing-Magic-of-Tidying-Up-Marie-Kondo1Энэ номонд гардаг заавраар гэрийнхээ бүх хувцсыг цэгцлээд эвхээд тавьчихсан чинь аав хараад ,” хөөх яаж гар хүрнээ. айж байна” гэсэн шүү. Хэрвээ уншиж амжихгүй байх гэвэл удахгүй номны товч утга санааг багтаасан пост бичих болноо. Эсвэл доорхи шиг Youtube дээр KonMari аргын тухай олон бичлэгүүд байгаа тэдгээрээс гол санаагийн авч дууриагаад үзсэн нь илүү амар, хурдан байх.

Дараагийн хуваалцахыг тэсэн ядан хүлээж буй зүйл маань Lavendaire. Хувь хүний хөгжил, амьдралын хэв маяг, сонирхолтой номнууд, аялал гээд олон сэдвийн тухай youtube, podcast, blog-оороо дамжуулан хүргэдэг үзэсгэлэнтэй эмэгтэй бий. Олж мэдсэнээсээ хойш гэртээ байхдаа youtube бичлэгийн гадуур явахдаа podcast-ийн сонсоод ерөөсөө салахгүй байгаа.Сонирхоод үзээрэй.

Энэ сарыг Self-discovering  сар гэж нэрлэж болох шиг. Өмнө нь хүний хөгжлийн номнууд зөндөөг уншиж, олон лекц, видео үзэж байсан боловч өөртөө бодитоор шингээж авсан нь их бага болохыг Lavendaire болон self help номонд дуртай найзыгаа хараад мэдэж авсан. Юу зөв болох, яах ёстойгоо мэддэг хэрнээ түүнийхээ дагуу байдаггүй бол уншаад яах ч билээ. Тиймээс зохиолын номнуудаа түр орхиод өдийг хүртэл цуглуулсан бүх ийм төрлийн номнуудаа ширээн дээрээ өрөөд  эхнээс нь уншиж байгаа учир бага багаар өөрчлөлт гарч толгойд эргэлдсэн хариулж чадахгүй олон асуултандаа хариулт аван гэж найдаж байна.

Мөн удахгүй 10 хоногийн бясалгалд суух гэж байна.Тэнд биеээрээ үр дүн ач холбогдлыг нь мэдэрч ирээд яагаад бясалгал хийх хэрэгтэй болохыг мэдэж, шинэ зуршлыг бий болгоноо.

Inspiration | Жиргэцгээе

Жиргэцгээе **
Сүүлийн үед сэтгэл санаа дундуур, гутранги байж үргэлж сөрөг бүхэн дээр анхаараад байсан өөртөө туслах хөөрхөн санаа сэдчихээд хэрэгжүүлж байна. Удахгүй гадаа байгаа бүх цас, шалбааг хайлж алга болоод, модод ногоороод л шувууд жиргээд л амьд байгаль сэргээд сайхан бүхнээ дэлгэнэ. (Хавар миний хамгийн хайртай улирал)
Тиймээс ч бид ийм сайхан цагт ижилхэн дэлгэрэх хэрэгтэй. Тиймээс  ЖИРГЭЦГЭЭЕ.

Өдөр бүр өөрийн харсан сонссон мэдэрсэн хүрсэн амталсан мөрөөдсөн зүйлс, хүнд хандсан талархал, бахархал гээд  эерэг бүхнийг жижигхэн ч бай, энгийн ч бай, twitter-нхээ үүрэндээ жиргэж байя. Жишээ нь гудамжаар явж байхад зөрөхдөө чамруу хараад инээмсэглэсэн хэн нэгэнд, дуртай киног чинь гаргасан зурагтын сувагт, хоцроолгүй харж үзсэн ногоон гэрэлд, өглөө чамайг эрт сэрээсэн шувуухайнуудад, цэлмэг тэнгэрт гээд юунд ч хамаагүй талархацгаая.Үүнийгээ бүүр зурагжуулсан ч болно. Анзааралгүй өнгөрөөдөг бяцхан энгийн эерэг бүхэнд төвлөрцгөөе. Үүнийг дадад болгочихвол хүндхэн өнгөрсөн өдрийн орой нь ч тэр орондоо ороод энэ өдрөөс сайхныг олж хараад инээмсэглэн маргааш шинэ өглөө шинэ эхлэл угтахыг санаад итгэл дүүрэн тайван нойрсож чадна. Бид ямарч харанхуйд гэрлийг олж харж бүүр бий болгож чаддаг болно. Заавал твиттер гэлгүй Little things that makes me happy гээд жижиг халаасны дэвтэр ч хийж болох юм.
          Агуу бүхний эхлэл энгийн байдаг.